С.Сүхтогоо: Эрүүл байхад бүх зүйл байдаг
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Орхон аймгийн Онцгой байдлын газрын эмч, сэтгэлзүйч С.Сүхтогоогийн амьдрал, ажиллагааны тухай түүх.
- Тэрээр 8000 гаруй иргэнд анхны тусламжийн сургалт явуулж, гамшгийн эрсдэлийн чиглэлээр Тайланд улсад мэргэшсэн.
- Хөвсгөл нуурын болон Сэлэнгэ аймгийн түймрийн ажиллагаанд оролцож, алба хаагчдын эрүүл мэндийг хариуцсан туршлагатай.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- С.Сүхтогоо 2019 онд АШУҮИС-ийг зүү төөнө заслын их эмч мэргэжлээр төгссөн
- Онцгой байдлын албанд ажиллаад 7 жил болсон
- 8000 гаруй ард иргэд, сурагчдад анхны тусламжийн сургалт, дадлага хийсэн
- 2023 онд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд мэргэшүүлэх сургалтад хамрагдсан
- Тайланд улсад гамшгийн эрдслийн чиглэлээр мэргэжлийн сургалтад хамрагдсан
- 2021 онд Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан гаргах ажиллагаанд 120 гаруй алба хаагчийн эрүүл мэндийг хариуцсан
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 14-нд нийтлэгдсэн
С.Сүхтогоо: Эрүүл байхад бүх зүйл байдаг
calendar_today2026-10-14
Хос тангараг өргөнө гэдэг ховорхон хувь тохиол. Эх орон, хүн ардынхаа аюулгүй байдлын төлөө цаг наргүй зүтгэдэг алба хаагчдынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үүргийг биелүүлнэ гэдэг үгээр хэлшгүй сайхан мэдрэмж. Бүгд л нэг нэгнийхээ сайн, сайханы төлөө эрдэм мэдлэг, энэрэх сэтгэлээ зориулдаг нь хүний амьдралын утга учир гэж боддог хэмээн өгүүлэх Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын эмч, сэтгэлзүйч, ахмад С.Сүхтогоог энэ удаагийн nematimes ярицлагын булан онцолж байна.
- Миний бие Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрж, өссөн. Төрөлх сумынхаа 10 жилийг сургуулийг дүүргэж, 2019 онд АШУҮИС-ийг зүү төөнө заслын их эмч мэргэжлээр төгссөн. Дөрвөн хүүхэдтэй айлын гуравдахь нь. Онцгой байдлын албанд үүрэг гүйцэтгээд 7 жил болж байна. Алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр эрүүл амьдралын дадал зуршлыг хэвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол, бие бялдрыг чийрэгжүүлэх үйл ажиллагааг аймгийн хэмжээнд төлөвлөн, хэрэгжүүлж байна. Албанд томилогдоод хамгийн анх “Онцгой мэдээ” сонинд сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих мэдээ бэлтгэж өгч байлаа.
-Ажиллах хугацаандаа 8000 гаруй ард иргэд, сурагчдад анхны тусламжийн сургалт, дадлага хийж, иргэдийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэхэд гар бие оролцсон. Онцгой байдлын байгууллагын нэг давуу тал нь хүний нөөцөө хөгжүүлэх чиглэлээр бүхий л төрлийн сургалтыг тогтмол зохион байгуулдаг. Онцгой байдлын ерөнхий газар, АШУҮИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд 2023 онд “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв”-д мэргэшүүлэх сургалтад хамрагдаж,өнгөрөгч тавдугаар сард Бүгд найрамдах Тайланд улсад гамшгийн эрдслийн чиглэлээр мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсэн.
-Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар 2021 онд Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан гаргах ажиллагаанд оролцсон 120 гаруй албан хаагчийн эрүүл мэндийг хамгаалах үүргийг хоёр эмчийнхээ хамтаар гүйцэтгэж байлаа. “Ковид-19” цар тахлын төгсгөл үед тэнд ажилласан алба хаагчдынхаа эрүүл мэнд, сэтгэл зүйг хариуцан ажилласандаа баяртай байдаг. Манай алба хаагчид өдөр бүр 2-4 цагийг 12-16 метрийн гүнд шумбалт хийнэ, нууран дээр олон цагаар ажилладаг гээд онцлог их байсан. Өнгөрсөн жил Сэлэнгэ аймгийн Хүдэр, Цагаан нуур сумдын нутагт гарсан ойн түймрийг унтраах ажиллагаанд өөрийн хүсэлтээр алба хаагчидтайгаа хамт 14 хоног ажилласан. Түймрийг унтраах ажиллагаанд оролцож, алба хаагчдынхаа эрүүл мэндийг ч сахин хамгаалсан.
-Дартс, гүйлтийн спортоор хичээллэдэг. Дартсын спортын II зэрэгтэй. Ном унших, ууланд алхах дуртай. Энэ жил Эрдэнэт хотын 50 жилийн ойд зориулсан “Эрдэнэт марафон”-ны хагас марафон-21 км-ын төрөл, “Дархан марафон”-ны 10 км төрөлд өөрийн цагаа амжилттай ахиулан оролцсон. Эрүүл байхын үндэс нь эрүүл мэндийн боловсролтой байх. Юуг хэрэглэх, юуг хэмжээнд нь тааруулах, юунаас татгалзахаа мэддэг байх л эрүүл биеийн үндэс болно. Мэдээж дасгал, хөдөлгөөн хамгийн чухал. Эрүүл байхад бүх зүйл байдаг.