ХХНББХ: Нийгмийн халамжийн тухай болон Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн халамжийн шинэчлэлийн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
- Шинэчлэл нь мөнгөн тэтгэмж давамгайлсан загвараас хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн, зорилтот бүлэгт чиглэсэн тогтолцоонд шилжихийг зорьж байна.
- 2025 онд зарцуулсан 2.4 их наяд төгрөгөөс 70 гаруй хувь нь нийтлэг мөнгөн дэмжлэгт ногдсон байгааг онцоллоо.
Гол тооAI ялгасан · 3.43 сая хүнд хуваасан
- 2.7их наяд ₮👤 ≈ 788 300₮ / хүн
Нийгмийн халамжийн зардал ДНБ-ий 2.7 хувийг эзэлж байна
- 2.4их наяд төгрөг👤 ≈ 700 700₮ / хүн
2025 онд Нийгмийн халамжийн сангаас 2.4 их наяд төгрөг зарцуулсан
- 1.7их наяд төгрөг👤 ≈ 496 300₮ / хүн
Зарцуулалтын 70 гаруй хувь буюу 1.7 их наяд төгрөг нь хүүхдийн мөнгө, насны хишиг зэрэг нийтлэг мөнгөн дэмжлэгт ногдсон
- 98.9тэрбум ₮👤 ≈ 28 900₮ / хүн
- 3.5тэрбум ₮👤 ≈ 1 000₮ / хүн
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 27-нд 14.32 цагт эхэлсэн
- Ирц 60.0 хувиар бүрдсэн
- 2025 онд Нийгмийн халамжийн сангаас 2.4 их наяд төгрөг зарцуулсан
- Зарцуулалтын 70 гаруй хувь буюу 1.7 их наяд төгрөг нь хүүхдийн мөнгө, насны хишиг зэрэг нийтлэг мөнгөн дэмжлэгт ногдсон
- Нийгмийн халамжийн зардал ДНБ-ий 2.7 хувийг эзэлж байна
- Ядуурлын түвшин 27.1 хувь байна
- Хуулийн төсөл 2026 оны 7 дугаар сарын 02-нд өргөн мэдүүлсэн
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 27-нд нийтлэгдсэн
Ангилал: Байнгын хороо
Холбогдох гишүүд: Пүрэвжав Ганзориг, Сархад Зулпхар, Тогтмол Мөнхсайхан, Цэндсүрэн Мөнхтуяа, Пүрэвсүрэн Наранбаяр, Лувсанцэрэн Энх-Амгалан, Сүхбаатар Эрдэнэбат
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2026.10.27)-ийн хуралдаан 14.32 цагт эхэллээ. Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг, Д.Ганмаа, Ц.Мөнхтуяа, С.Эрдэнэбат, M.Мөнхсайхан, П.Наранбаяр, С.Зулпхар, А.Ариунзаяа, Х.Болормаа, Б.Түвшин, Ж.Баясгалан, О.Батнайрамдал, Н.Алтаншагай, Ж.Галбадрах, М.Энхцэцэг, О.Саранчулуун, Д.Энхтуяа, Б.Бейсен, Ш.Бямбасүрэн ирж, ирц 60.0 хувиар бүрдэв.
Байнгын хорооны хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр товлосон байсан боловч ажлын хэсгээс тогтоолын төсөл орж ирээгүй тул хойшлууллаа.
Мөнгөн тэтгэмж давамгайлсан загвараас хүний хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн халамжийн тогтолцоонд шилжих хуулийн төслийг хэлэлцэв
Хуралдааны эхэнд Засгийн газраас энэ оны долдугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Гэр бүл, хөдөлмөр, ийгмийн хамгааллын сайд Т.Аубакир тавилаа.
Нийгмийн халамжийн тогтолцоог мөнгөн тэтгэмж давамгайлсан загвараас зорилтот бүлэгт чиглэсэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн, үр ашигтай тогтолцоонд шилжүүлэхээр төлөвлөснийг сайд илтгэлдээ онцолсон юм. 2025 онд Нийгмийн халамжийн сангаас 2.4 их наяд төгрөг зарцуулсны 70 гаруй хувь буюу 1.7 их наяд төгрөг нь хүүхдийн мөнгө, насны хишиг, жирэмсний болон хүүхэд асарсны тэтгэмж зэрэг нийтлэг мөнгөн дэмжлэгт ногдсон байна. Мөн нийгмийн халамжийн зардал ДНБ-ий 2.7 хувийг эзэлж байгаа нь хөгжиж буй орнуудын дунджаас өндөр үзүүлэлт боловч ядуурлын түвшин 27.1 хувь хэвээр байгааг тэрбээр дурдлаа.
Иймд хуулийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй болон асаргаа шаардлагатай иргэдийг зөв тодорхойлох, тэдний хэрэгцээг мэргэжлийн үнэлгээнд тулгуурлан тогтоох, хөдөлмөр эрхлэх боломжтой иргэдийг сургалт, хөгжлийн үйлчилгээгээр дэмжиж, халамжаас хамааралтай бус, бие даан амьдрах чадвартай болгоход чиглэсэн төрийн үйлчилгээний зохицуулалтыг тусгасан байна. Үүний хүрээнд зан үйл, хандлагыг өөрчлөх сургалт, хөдөлмөрт бэлтгэх үйлчилгээ, кейс менежментэд суурилсан мэргэжлийн нийгмийн ажлыг төрийн бус байгууллага, хувийн хэвшлээр гэрээлэн хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхээр заажээ.
Гэр бүлийн гишүүнээ асарч байгаа иргэд, асрамжийн байгууллагаас гарсан хүүхэд, залуус, гэр оронгүй иргэн, архины хамааралтай болон хорих байгууллагаас суллагдсан иргэдийг бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх зэрэг нарийвчилсан заалтуудыг оруулсан байна. Мөн байгалийн гамшиг, зудын улмаас амьжиргааны эх үүсвэрээ алдсан малчдыг дэмжих арга хэмжээг хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдуулах, мэргэжлийн нийгмийн ажилтны тогтолцоог бүрдүүлэх, бэхжүүлэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.
Энэхүү шинэчлэл нь нийгмийн халамжийг бууруулах бус, харин хэрэгцээтэй иргэнд нь зөв хэлбэрээр, зөв цагт нь хүргэхэд чиглэсэн гэдгийг Гэр бүл, хөдөлмөр, ийгмийн хамгааллын сайд Т.Аубакир онцолж, улсын төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүйгээр одоогийн бүтэц, нөөцөд тулгуурлан хуулийг хэрэгжүүлж, халамжийн бодлогын үр нөлөөг нэмэгдүүлнэ гэлээ.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа, С.Эрдэнэбат, А.Ариунзаяа, О.Батнайрамдал, М.Энхцэцэг, О.Саранчулуун, Д.Энхтуяа, Ж.Баясгалан, Д.Ганмаа нар асуулт асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа шинэчлэлийн үр дүнг төсвийн хэмнэлтээр бус ядуурал хэдэн хувиар буурснаар хэмжих ёстойг онцолж, халамж авдаг иргэдийн эрх хязгаарлагдах эсэх, хөдөлмөр эрхлэлтийн бодит үр дүнг хэрхэн тооцох талаар асуув. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, одоогийн 2.7 их наяд төгрөгийн халамжийн зардлаас хүүхдийн мөнгө зэрэг хүний хөгжилд чиглэсэн дэмжлэгийг ялгаж үзвэл зорилтот халамжийн хэмжээ ойролцоогоор 700 орчим тэрбум төгрөг болохыг тайлбарлаж, шинэ хуулиар халамжийг танах биш харин зөв хүнд нь хүргэх зорилготой гэлээ. Мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн бодлогын газрын дарга Ю.Отгонбилэг асаргааны тэтгэмж авч буй 82 мянган иргэний 47 мянга нь ахмад настны асран хамгаалагчид болохыг мэдээлж, одоо халамж авч буй иргэдийн эрхийг хөндөхгүй, шинэ тогтолцоо 2028-2029 оноос үе шаттай хэрэгжинэ гэж тайлбарлав.
Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат асрах үйлчилгээ, гэрээр үзүүлэх халамжийн тогтолцоог өргөжүүлж, урт хугацаанд даатгалын хэлбэрт оруулах шаардлагатайг онцлон, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх санал дэвшүүлсэн бол Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа Хүнс тэжээлийн дэмжлэгийн үйлчилгээ оновчтой, хүртээмжтэй байгаа эсэхийг тодруулж, халамжаас хөдөлмөрт шилжүүлэх ажлын бодит үр дүнг тооцож, дүгнэлт гаргах нь зүйтэй гэсэн юм. Энэ талаар сайд Т.Аубакир 2025 оны байдлаар хүнс тэжээлийн дэмжлэгийг 17 мянга орчим өрхийн 103 мянган иргэн авч буйг танилцуулж, энэхүү дэмжлэг ядуурлыг бууруулахад чухал хэвээр байгааг онцлов. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан халамжаас хөдөлмөрт шилжүүлэх хөтөлбөрөөр энэ онд 5 000 өрх буюу 19 мянга орчим иргэнийг хамруулж, 3.5 тэрбум төгрөгийн зарцуулж буй талаар хариулт өгөв.
Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг хууль батлагдсанаар зардал, санхүүжилт нэмэгдэх эсэх, хүн амын өсөлтийг дэмжих бодлоготой хэрхэн уялдах талаар асууж, Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асран хамгаалагчдыг албан ёсны үнэмлэх, таних тэмдэгтэй болгож, төрийн үйлчилгээнд илүү хялбар хамрагдах нөхцөл бүрдүүлэх талаар хөндөж ярив. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа өөрийн санаачилсан Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөлтэй энэ хуулийн төслийг уялдуулж, асрах үйлчилгээний тогтолцоог урт хугацаанд хөгжүүлэх, санхүүжилт, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой зохицуулалтуудыг нарийвчлан тусгах нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан мэдээллийн сангийн алдаанаас болж халамжийн үйлчилгээнээс жинхэнэ зорилтот бүлгийг орхигдуулахгүй байх баталгаа болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын бодит үр дүнгийн талаар тодруулга авлаа. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа халамжийн бодлогыг орон сууц, ус, эрчим хүчний төлбөрийн бодит дэмжлэгтэй уялдуулах нь зүйтэй талаар ярьж, ядуурлыг бууруулах зорилтын хэрэгжилт нь боловсрол, хүний хөгжлийн асуудалтай шууд холбоотойг онцлон сануулав.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Ц.Мөнхтуяа, Ж.Галбадрах, О.Саранчулуун, П.Ганзориг нар үг хэлж, хэлэлцэж буй асуудлаар байр сууриа илэрхийлэв. Байнгын хорооны дарга П.Ганзориг нийгмийн халамж, хамгааллын чиглэлээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн олон хуулийг уялдуулан хэлэлцэх шаардлага үүсээд байгааг дурдаж, халамж, хөдөлмөр эрхлэлт, гэр бүлийн хөгжил, асрах үйлчилгээ, нийгмийн ажлын тогтолцоог нэгдсэн бодлогоор авч үзэх ёстойг тэмдэглэлээ.
Санал хураалт явуулахад Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр нараас 2026 оны долдугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулав.
Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр хуулийн төслийн талаар танилцуулахдаа, цахим орчинд хүүхдийн хувийн мэдээлэл болон дүрс бичлэгийг зөвшөөрөлгүй ашиглах, хүүхдийг зохисгүй харилцаанд татан оролцуулах зэрэг эрсдэл нэмэгдсээр байгаа нь хуулийн төсөл боловсруула үндэслэл болсныг дурдсан юм. Хүүхдийг эрсдэлээс хамгаалахдаа зөвхөн хориг, хязгаарлалт тогтоох бус тэдний эрх, эцэг эхийн үүрэг, нийгмийн сүлжээний болон харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгчийн хариуцлага, төрийн үүргийг тодорхой болгосон цогц зохицуулалт шаардлагатай гэж үзсэн байна.
Хуулийн төсөлд 13 хүртэлх насны хүүхдийг нийгмийн сүлжээнд бүртгэл үүсгэж, хэрэглэхийг хориглох, 13-16 насны хүүхдэд зохистой хэрэглээний болон аюулгүй байдлын хамгаалалтын тохиргоотой ашиглуулах зохицуулалтыг тусгажээ. Мөн эцэг эхийн хяналт тавих боломжийг бүрдүүлэх, хүүхдийн хувийн мэдээллийг хамгаалах, хориотой болон хүүхдэд хортой агуулгаас сэргийлэх технологийн хамгаалалт зэрэг агуулгыг оруулсан байна.
Монгол Улсад оршин суугаа хүүхэд харьяаллаас үл хамааран хамрагдаж, нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч этгээд, төрийн байгууллага, эцэг эх асран хамгаалагч, боловсролын байгууллагууд зэрэг хүүхдийн оролцоотой ихэнх байгууллагууд хуулийн үйлчлэлд хамрагдана гэдгийг хууль санаачлагч дурдав.
Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаярын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа хариуцлагын механизмыг хуулийн төсөлд тодорхой тусгасан эсэх, хүүхдэд хортой агуулга түгээсэн болон үүргээ биелүүлээгүй платформуудад ямар хариуцлага тооцох тухай, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа хувийн мэдээллийг хэрхэн хамгаалах, сургуулиудын дэд бүтэц, багш нарт нэмэлт ачаалал үүсэх эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат VPN ашиглан хязгаарлалтыг тойрох боломж байгаа эсэх, цахим тоглоом, цахим залилан болон хүүхдийн хүмүүжилд цахим орчин ямар нөлөө үзүүлж байгаа талаар асууж хариулт авсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардал, мөн олон улсын платформуудтай хамтран ажиллах болон хэрэглэгчийн насыг баталгаажуулах технологийн шийдлийн талаар тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа хүүхдийн эсрэг цахим гэмт хэрэг, бэлгийн дарамт, цахим халдлагын өнөөгийн нөхцөл байдлын талаар, Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун Meta, TikTok, Telegram, Discord зэрэг олон улсын платформуудтай Монгол Улс хэрхэн хамтарч ажилладаг тухай, Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал нийгмийн сүлжээний тодорхойлолт, насны ангилал, утасны дугаараар баталгаажуулах аргачлал, түүний үндэслэлийн тухай тодруулсан юм.
Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг хүүхдийг цахим орчны эрсдэлээс хамгаалах эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай болсон гэдгийг дурдаж, үүнд эцэг эхийн хяналт, боловсрол, платформуудын хариуцлагыг сайжруулах асуудал чухал гэдгийг тэмдэглэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа, Ж.Баясгалан нар хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэн, цахим дээрэлхэлт, цахим дарамт нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд хүүхдийг хамгаалах бодлогын анхны том алхам болно гэдгийг тэмдэглэлээ.
Хууль санаачлагчдыг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин нар Улсын Их Хурлын гишүүдийн асуултад тодорхой хариулт өглөө. Хуулийн төслийг Зөрчлийн тухай, Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох хуулийн зохицуулалттай уялдуулсан талаар тодорхой тайлбар өгч, хариуцлагын механизм, насны баталгаажуулалтын технологи, цахим гэмт хэргийн төлөв байдал, олон улсын платформуудтай явуулж буй хамтын ажиллагаа, яриа хэлэлцээ, гарц шийдлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих, эсэх талаар санал хураалт явуулахад Байнгын хоорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Ахмад настныг дэмжих, тэдэнд үзүүлэх цогц тусламж, үйлчилгээний талаарх санал дүгнэлтийг сонслоо
Улсын Их Хурлын даргын 95 дугаар захирамжаар байгуулагдсан Ахмад настны хөдөлмөр эрхлэлт, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамж, ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн болон ахмадын цогц тусламж, үйлчилгээний асуудлаар санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаар сонсов. Тус ажлыг хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Батлут, Л.Мөнхбаясгалан, М.Нарантуяа-Нара, Б.Түвшин, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Л.Энхнасан нар ажилласан байна.
Ажлын хэсэг улсын хэмжээнд зургаан бүсэд 1700 орчим ахмад настны оролцоотой хэлэлцүүлэг зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллагын саналыг нэгтгэсэн байна. Монгол Улсад хүн амын насжилт эрчимжиж, 2026 оны байдлаар 444 мянга гаруй ахмад настан байгаагийн 68 хувь нь эмэгтэйчүүд, дундаж наслалт 71.8 жил хүрсэн байна. Мөн 2025 оны байдлаар 101.5 мянган ахмад настан ажил хөдөлмөр эрхэлж байгаа нь нийт ахмад настны 24.6 хувьтай тэнцэж байна.
Ахмад настны асуудлыг зөвхөн тэтгэврээр хязгаарлах бус эрүүл мэнд, асаргаа, хөдөлмөр эрхлэлт, орлогын баталгаа, нийгмийн оролцоог хамарсан цогц бодлого шаардлагатай гэдгийг ажлын хэсгийн ахлагч дурдаад, өндөр насны тэтгэвэр авагчдын тодорхой хэсэг хөдөлмөрийн зах зээлд үргэлжлэн оролцож байгаа ч бизнесийн болон хөдөлмөр эрхлэлтийн зээлийн хүртээмж хангалтгүй, хүү өндөр байгаа нь тулгамдсан асуудал болж буйг онцоллоо. Өнөөдрийн байдлаар 529.7 мянган хүн тэтгэвэр авч байгаа бөгөөд бүрэн тэтгэврийн доод хэмжээ 769 мянган төгрөг, дундаж тэтгэвэр 950 мянган төгрөг байгаа юм
Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, суурь тэтгэвэр, нийгмийн даатгалын тэтгэвэр, хувийн нэмэлт тэтгэврээс бүрдэх гурван давхаргат тогтолцоог бий болгохоор болсон бөгөөд ирэх сараар суурь тэтгэврийг олгохоор болсоно гэдгийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат хэлж, ажлын хэсэг суурь тэтгэврийг амьжиргааны түвшинтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлэх, бага орлоготой болон ганц бие ахмадуудад илүү чиглэсэн дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэж үзсэнийг танилцуулав.
Ахмад настны нийгмийн халамжид байнгын асаргаа шаардлагатай ахмадуудын асран хамгаалагчдад олгох тэтгэмж өндөр хувь эзэлж байгаа нь гэрийн, өдрийн, түр хугацааны болон төрөлжсөн асаргааны үйлчилгээг хөгжүүлэх шаардлагатай болсныг харуулж байна гэж ажлын хэсэг үзжээ. Эрт илрүүлэгт хамрагдах ахмад настны тоо сүүлийн жилүүдэд буурч, ахмадын чиглэлээр мэргэшсэн эмч, сувилагч хомсдож байна. Эмийн үнийн хөнгөлөлтөд 2025 онд 98.9 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд энэ нь нийт хөнгөлөлтийн 63 хувийг бүрдүүлжээ. Аудитын байгууллагын дүгнэлтээр төсөвт байгууллагуудын 76.9 хувь нь Ахмадын сан байгуулаагүй, зарим байгууллагын сангийн үлдэгдлийг төсөвт татан төвлөрүүлснээс хууль хэрэгжих боломж хязгаарлагдсан байна.
Нөхцөл байдалд дүгнэлт хийж, ажлын хэсэг суурь тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлж, тэтгэврийн зөрүүг багасгах, цэргийн болон тусгай албанд, мөн хүнд нөхцөлд ажилласан иргэдийн суурь тэтгэврийн хамрагдалтыг тодорхой болгох, Ахмадын сан байгуулах, хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг бодитой дэмжих, тэтгэврийн болон бизнесийн зээлийн хүүг бууруулж, батлан даагчийн шаардлагыг уян хатан болгох, эмийн хөнгөлөлтийг өргөжүүлж, эрт илрүүлгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, тэдний дижитал боловсрол, соёл, сайн дурын үйл ажиллагааны оролцоог дээшлүүлэх, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, асаргааг уялдуулсан цогц үйлчилгээний загварыг нэвтрүүлэх талаар бодлогын арга хэмжээ авахыг санал болгожээ.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.