Монгол-Беларусийн бизнес эрхлэгчид хөдөө аж ахуй, техникээр хамтран ажиллана
Эх гарчигХхаахү-ийн сайд Ц.Идэрбат: хөдөө аж ахуйн салбарт техник, тоног төхөөрөмж, малын үржүүлэг, хүнсний үйлдвэрлэл, хадгалалт, боловсруулалтын технологи зэрэг чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байна
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Монголын үйлдвэрлэгч, экспортлогчид
- Юу өөрчлөгдөх
- Евразийн эдийн засгийн холбооны зах зээлд тарифын хөнгөлөлт эдлэх боломжтой болно
- Хэзээнээс
- 2026 оны 7 дугаар сарын 22-ноос
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Монгол, Беларусь хоёр улс хөдөө аж ахуй, техник, технологийн салбарт хамтран ажиллахаар тохиролцлоо.
- Зөвхөн бараа худалдаалах бус, хамтарсан үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ Евразийн зах зээлд гаргах зорилготой.
- Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан хэлэлцээрээр зарим бараанд тарифын хөнгөлөлт эдлэх боломж бүрджээ.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Беларусь-Монголын бизнес форум
- Евразийн эдийн засгийн холбоо
- Худалдааны түр хэлэлцээр
- Хэлэлцээр байгуулсан огноо: 2025 оны 6 дугаар сар
- Хэлэлцээр хүчин төгөлдөр болсон огноо: 2026 оны 7 дугаар сарын 22
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
Пи-ар, үнэлэмж
Хамтын ажиллагааны "өргөн боломж", "чухал ач холбогдолтой" гэх мэт ерөнхий уриалга, магтаал агуулсан байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 27-нд нийтлэгдсэн
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат "Беларусь-Монголын бизнес форум"-д оролцож, хоёр улсын оролцогчдод хандан хэлсэн үгийг хүргэж байна.
Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид,
Хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Монгол, Беларусийн бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болсон Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа харилцан хүндэтгэл, итгэлцэлд тулгуурлан олон жилийн турш тогтвортой хөгжиж ирсэн. Энэхүү харилцааны суурь дээр хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, бизнес эрхлэгчдийн хоорондын шууд харилцааг идэвхжүүлэх нь бидний өмнө тавигдаж буй чухал зорилтын нэг юм.
Өнөөдөр хоёр орны бизнесийн төлөөлөл нэг дор хуран цуглаж, худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, технологийн хамтын ажиллагааны шинэ боломжийг хэлэлцэж байгаад баяртай байна.
Цаашид Монгол, Беларусийн эдийн засгийн харилцааг зөвхөн бараа бүтээгдэхүүний худалдаагаар хязгаарлахгүй, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, технологи, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гуравдагч зах зээлд хамтран гарах зэрэг урт хугацааны түншлэлд тулгуурлан хөгжүүлэх шаардлагатай байна.
Эрхэм хүндэт зочид оо,
Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэх, дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг дэмжих бодлогыг хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, боловсруулах болон хөнгөн үйлдвэр, машин үйлдвэрлэл, эрчим хүч, тээвэр, логистик зэрэг салбарт гадаадын хөрөнгө оруулалт, технологи, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийг зорьж байна.
Беларусь Улс эдгээр салбарын олон чиглэлд үйлдвэрлэлийн туршлага, техник, технологийн шийдэл, бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадавхтай. Тиймээс Беларусийн компаниудын технологи, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн туршлагыг Монголын түүхий эд, үйлдвэрлэлийн боломж, зах зээлийн хэрэгцээтэй уялдуулах замаар хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой гэж үзэж байна.
Ялангуяа хөдөө аж ахуйн салбарт техник, тоног төхөөрөмж, малын үржүүлэг, хүнсний үйлдвэрлэл, хадгалалт, боловсруулалтын технологи зэрэг чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байна.
Мөн машин үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, техникийн шинэчлэлийн чиглэлээр Беларусийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах нь Монгол Улсын үйлдвэрлэлийн бүтээмж, технологийн түвшинг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой.
Бидний хувьд цаашид зөвхөн бэлэн бүтээгдэхүүн худалдаалах бус, хамтарсан үйлдвэр байгуулах, технологи нутагшуулах, Монгол Улсад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, улмаар гуравдагч зах зээлд хамтран гарах боломжийг түлхүү эрэлхийлэх нь зүйтэй гэж үзэж байна.