Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- УИХ-ын Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв.
- Оюу толгой ХХК-аас 3 наяд төгрөгийн ногдол ашгийг төсөвт төвлөрүүлж, иргэдэд хүртээхээр төлөвлөжээ.
- Зарим гишүүд төсвийн хуулийг байнга өөрчилж байгааг шүүмжилсэн ч төслийг буцаах санал хэрэгжсэнгүй.
Гол тооAI ялгасан · 3.43 сая хүнд хуваасан
- 3их наяд төгрөг👤 ≈ 875 900₮ / хүн
3 их наяд төгрөг: Оюу толгой ХХК-аас төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн дүн
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026-10-27: Хуралдааны огноо
- 60.7 хувь: Гишүүдийн ирц
- Төсвийн тогтвортой байдлын тухай хууль: Нэмэлт оруулах гэж буй хууль
- 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөлөл: Хавсаргасан төслүүд
- 3 их наяд төгрөг: Оюу толгой ХХК-аас төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн дүн
- 2026-10-23: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг татан авсан огноо
- Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32.1 дэх хэсэг: Хуулийн үндэслэл
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй. Гишүүдийн шүүмжлэл болон зөрүүтэй саналуудыг бодитоор тусгасан байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 27-нд нийтлэгдсэн
Ангилал: Байнгын хороо
Холбогдох гишүүд: Батжаргал Заяабал, Нанзад Наранбаатар
Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар өнөөдөр /2026.10.27/ 10 цаг 42 минутад 60.7 хувийн ирцтэй эхэлж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Төслийг Засгийн газраас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн. Нэгдсэн төсвийн төсөлд “Оюу толгой” ХХК-аас нийт 3 их наяд төгрөгийн ногдол ашгийн орлогыг төсөвт төвлөрүүлж, үүнээс Үндсэн хуульд заасны дагуу газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, нийгмийн тулгамдсан суурь асуудлыг үе шаттай шийдвэрлэхээр төслийн үзэл баримтлалд тусган, холбогдох тооцооллыг хийж төлөвлөжээ.
Гэвч хууль санаачлагч 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг татан авсан байна. Иймд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд хөндөгдсөн холбогдох заалт, дагаж мөрдөх хугацааг өөрчлөх саналыг Ажлын хэсгээс гаргасан хэмээн УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Батжаргал танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, гурван аймаг орон нутгийн үнэт цаас гаргадаг, тэдгээрийн дүнг төсөлд тодорхой тавих, 21 аймгийн өмнөх оны төсвийн үлдэгдлийг юунд зарцуулахаар тусгасныг тодруулав.
Төслийг дэмжих эсэх талаар УИХ-ын гишүүн Б.Жаргалан үг хэлэхдээ, хууль санаачлагч эхнээсээ асуудалд бодитоор хандаж, оновчтой шийдлийн төсөл боловсруулахгүй бол Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд парламент сайжруулалт хийдэг, хуулийн хэлтэс шиг болж хувираад байгааг шүүмжлэв.
УИХ-ын гишүүн П.Батчимэг, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулахдаа удахгүй хэрэгжиж эхлэх төрийн өмчит компанийн хуультай уялдуулах, төсөвт дарамт үүсгэхгүй байхад анхаарах ёстойг санууллаа. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийн эсрэг хуулийн төслийг яагаад оруулж ирснийг тэрбээр тодруулсан юм. Ажлын хэсгийн төлөөлөл гишүүдийн асуултад хариулахдаа, улсын төсвийн орлогын дийлэнхийг татвараас төвлөрүүлэхээс гадна газрын баялаг, уул уурхайгаас болгож төсөлд тусгасныг онцоллоо. Мөн төрийн өмчит компани хоёр жил ашиггүй ажилласан бол шууд татан буулгахаар хуулийн зохицуулалттай гэв.
Хуулийн төслийн талаар УИХ-ын Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Нэгтгэсэн төслийн зүйл, заалттай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа төсөв хэлэлцэх бүрд өөрчлөх нь зөв зүйл биш, улсын төсөв сүүлийн жилүүдэд дөрөв дахин өссөн, алт, зэсний үнийн өсөлт үүнд нөлөөтэй нь сайн талтай боловч “хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх” чухал гэдгийг, УИХ-ын гишүүн Б.Жаргалан, төсвөө тэлснээр улс орон хөгждөггүй, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжраагүйг, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл төсвийн хуулийг олон дахин засварлах нь үр дүнтэй бус талаар хөндөж байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан, Г.Лувсанжамц, О.Батнайрамдал нар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах саналыг гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ийнхүү төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Байнгын хороодын хамтарсан хуралдаанаас гарсан санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах илтгэгчээр УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяаг сонгосноор энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө.
Байнгын хороодын хамтарсан хуралдааныг Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар даргалав. Хуралдаанд 56 гишүүнээс УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, Г.Лувсанжамц, Д.Үүрийнтуяа, М.Мандхай, Б.Түвшин, Л.Соронзонболд, Т.Аубакир, Н.Наранбаатар, Б.Мөнхсоёл, Н.Алтанхуяг, Б.Заяабал, Ж.Батжаргал, Д.Батбаяр, Ч.Лодойсамбуу, Г.Ганбаатар, Н.Батсүмбэрэл, Х.Болормаа, Х.Ганхуяг, Б.Чойжилсүрэн, Д.Пүрэвдаваа, А.Ундраа, Л.Энх-Амгалан, П.Батчимэг, Ш.Бямбасүрэн, Э.Одбаяр, Г.Очирбат, П.Мөнхтулга, С.Цэнгүүн, Х.Булгантуяа, Ц.Даваасүрэн, П.Ганзориг, М.Бадамсүрэн, Д.Энхтүвшин, Ш.Бямбасүрэн нар оролцов гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.