Эрчим хүчний салбарын шинэчлэлд Азийн хөгжлийн банк техникийн туслалцаа үзүүлнэ
AI хураангуйOpenRouter · nemotron-3-ultra-550b-a55b:free
- - Эрчим хүчний сайд Б.Найдалаа АХБ-ны захирал Ч.М.Ароратай уулзаж, SEST төсөл, Багануур–Чойр дамжуулах шугам, Ерөөгийн УХС зэрэг томоохон төслүүдийн санхүүжилт, хэрэгжүүлэлттэй холбоотой хэлэлцлээ.
- - Засгийн газар тарифын шинэчлэл, "Эрчим хүчний 2050" стратеги, хүний нөөцийн бодлого гүйцэтгэж, Эрчим хүчний хуулийн шинэчлэлт 2027 оны намрын чуулганаар УИХд өргөхөөр бэлдэж байна.
- - АХБ 2027–2028 оны улс орны хөтөлбөрт дээрх төслүүдийг оруулах, техникийн туслалцаа, мэргэжилтний чадавхийг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг баталлаа.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Огноо: 2026-10-27
- Уулзалт: Эрчим хүчний сайд Б.Найдалаа – АХБ-ны үйл ажиллагаа хариуцсан захирал Чандра Мохан Арора
- Тэргүүлэх төслүүд: SEST (Ухаалаг эрчим хүчний систем), Багануур–Чингис–Чойр 500 кВ дамжуулах агаарын шугам, Улаанбаатар хотын цахилгаан хангамж, Ерөөгийн ус хуримтлууртай УХС, Оюу толгойн цахилгаан хангамж
- SEST төслийн бэлтгэл ажлыг бүрэн хангаж 2027 оны хавраас барилга угсралт эхлүүлэх зорилго
- "Эрчим хүчний 2050" шилжилтийн стратеги, тарифын шинэчлэл, хүний нөөцийн бодлого гүйцэтгэж эхэлсэн
- Эрчим хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2027 оны намрын чуулганаар УИХд өргөх бэлтгэл
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 27-нд нийтлэгдсэн
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛД АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК ТЕХНИКИЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛНЭ
Уншсан既読ReadLuGelesen 2
2026-10-27
ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen
Copy
Эрчим хүчний сайд Б.Найдалаа өнөөдөр Азийн хөгжлийн банк (АХБ)-ны үйл ажиллагаа хариуцсан захирал Чандра Мохан Арораг хүлээн авч уулзан эрчим хүчний салбарын тэргүүлэх төслүүд, хөрөнгө оруулалт, санхүүжилт болон цаашдын хамтын ажиллагааны хүрээнд санал солилцлоо.
Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй болон шинээр хэрэгжүүлэх шаардлагатай төслүүдийг эрэмбэлж, санхүүжилтийн боломжийг тодорхойлох, төслийн бэлтгэл ажлыг шуурхай хангах, хэрэгжилтийг эрчимжүүлэх тухайд хэлэлцэв.
АХБ-ны зүгээс төрийн салбарын зээл, төр, хувийн хэвшлийн түншлэл болон зөвлөх үйлчилгээ, хувийн хэвшлийн санхүүжилт гэсэн үндсэн чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийллээ. Тухайлбал “Ухаалаг эрчим хүчний систем хөгжүүлэх” төсөл (SEST), “Багануур–Чингис–Чойр” чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг бэхжүүлэх төсөл, Ерөөгийн ус хуримтлууртай усан цахилгаан станц, Оюу толгойн цахилгаан хангамжийн төслүүдийг хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлд авч үзэхээр боллоо.
Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн зүгээс хамтын ажиллагааны төслүүдийг цаг алдалгүй бодит ажил хэрэг болгохын тулд санхүүжилтийн асуудлыг шуурхай шийдвэрлэх нь зүйтэй гээд SEST төслийн бэлтгэл ажлыг бүрэн хангаж, 2027 оны хавраас барилга угсралтын ажлыг эхлүүлэх зорилт тавин ажиллаж байгааг онцлов.
Мөн Засгийн газраас эрчим хүчний салбарын тарифын шинэчлэл, “Эрчим хүчний 2050” шилжилтийн стратеги, хүний нөөцийн бодлогыг батлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2027 оны намрын чуулганаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр бэлтгэж байгааг танилцууллаа. Эдгээр шинэчлэлийг хэрэгжүүлэхэд АХБ-ны техникийн туслалцааг үр дүнтэй ашиглах, инженер, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, олон улсын сургалт, хөтөлбөрүүдийг уялдуулан зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа мөн илэрхийлэв.
Түүнчлэн Ерөөгийн ус хуримтлууртай усан цахилгаан станц болон Оюу толгойн цахилгаан хангамжийн төслүүдийн бэлтгэл, судалгааны санхүүжилтийг шуурхай шийдвэрлэх, бүс нутгийн болон хил дамнасан эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хөндлөө.
АХБ-ны үйл ажиллагаа хариуцсан захирал Чандра Мохан Арора эрчим хүчний салбарын шинэчлэл, эрх зүйн орчныг боловсронгуй болгох үйл явцад техникийн туслалцаа үзүүлэн хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн 2026 оны арваннэгдүгээр сард болох Улс орны хөтөлбөр боловсруулах ажлын хүрээнд 2027–2028 онд хэрэгжүүлэх тэргүүлэх төслүүдийн жагсаалтад дээрх төслүүдийг тусгах, санхүүжилтийн тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр ажиллахаа мэдэгдлээ.