Дизель түлшний импортын үнэ 20% өссөн, хэрэглэгчдэд үнэ нэмэгдүүлэхгүй
Эх гарчигАж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нийлүүлэлт, нөөц болон үнийн нөхцөл байдлын талаар мэдээлэл…
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Бүх хэрэглэгч, тээвэрлэлтийн компаниуд
- Юу өөрчлөгдөх
- Дизель түлшний импортын үнэ өссөн боловч дотоод борлуулалтын үнэ, тээвэрлэлтийн зардал нэмэгдүүлэхгүй
- Хэзээнээс
- 2026-10-30 (мэдээ нийтлэгдсэн өдөр)
- Юу хийх
- Үнийн өөрчлөлттэй холбоотой мэдээллийг дагаж турших
AI хураангуйOpenRouter · nemotron-3-ultra-550b-a55b:free
- - Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам шатахууны нийлүүлэлт тасралтгүй, 24 цагийн түгээлттэй байгааг зааж байна.
- - Дизель түлшний импортын үнэ 20 хувиар өсөж, тонн тутамд 1,551 ам.доллар болсон байна.
- - Үнийн өсөлтийг хэрэглэгчдэд хүргэхгүй байлгах зорилгоор зардал нэмэгдүүлэхгүйг онцолж байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- АИ-92 автобензин: 10 хоногт хангалттай нөөц
- АИ-95 автобензин: 13 хоногт хангалттай нөөц
- Дизель түлш: 28 хоногт хангалттай нөөц
- Онгоцны түлш: 36 хоногт хангалттай нөөц
- Импортын дизель түлшний үнэ: 1,253 ам.доллараас 1,551 ам.доллар болж 20 хувиар өссөн
- Монополын эсрэг газрын дарга: Б.Амарсанаа
- Хяналт шалгалт: үндэслэлгүй үнийн өсөлт, зохиомол хомсдол хязгаарлах
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 30-нд нийтлэгдсэн
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нийлүүлэлт, нөөц болон үнийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус яамнаас шатахууны нийлүүлэлт тасралтгүй үргэлжилж, түгээлтийн үйл ажиллагааг 24 цагийн турш зохион байгуулж байгааг мэдээлэв.Улсын хэмжээнд шатахууны нөөц дараах түвшинд байна. Үүнд:• АИ-92 автобензин – 10 хоног;• АИ-95 автобензин – 13 хоног;• Дизель түлш – 28 хоног;• Онгоцны түлш – 36 хоног.Мөн жил бүрийн аравдугаар сард зуны дизель түлшнээс өвлийн дизель түлшний хэрэглээнд шилждэг бөгөөд үүнтэй холбоотойгоор импортын үнэ тодорхой хэмжээгээр өөрчлөгддөгийг онцоллоо.Монополын эсрэг газрын дарга Б.Амарсанаа өвлийн дизель түлшний нийлүүлэлтэд шилжиж буйтай холбогдуулан ОХУ-аас импортолж буй дизель түлшний үнэ тонн тутамд 1,253 ам.доллароос 1,551 ам.доллар болж, ойролцоогоор 20 хувиар өссөн талаар мэдээлэв.Тэрбээр дотоодын тээвэрлэлт, шилжүүлэн ачилт, түгээлт, борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой зардал нэмэгдээгүйг онцолж, дизель түлшний үнийн өсөлтийн хэрэглэгчдэд үзүүлэх нөлөөллийг аль болох бага түвшинд байлгах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгааг мэдэгдлээ.Монополын эсрэг газраас шатахууны зах зээлийн нөхцөл байдал, үнэ бүрдэлт, нийлүүлэлт, борлуулалтын үйл ажиллагаанд хяналт тавьж, үндэслэлгүй үнийн өсөлт, зохиомол хомсдол болон өрсөлдөөнийг хязгаарласан үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлэн ажиллаж байна.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.