Зүүн Азийн хүчиллэг тунадасны хяналт шинжилгээний сүлжээний шинжлэх ухааны зөвлөлийн хурал болж байна
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- Малайз Улсад болж буй Зүүн Азийн хүчиллэг тунадасны хяналт шинжилгээний сүлжээний Шинжлэх ухааны зөвлөлийн 26 дахь удаагийн хуралд Цаг уур, орчны шинжилгээний газрын төлөөллүүд оролцож байна.
- Хурлаар сүлжээний 2026–2030 оны дунд хугацааны төлөвлөгөө, төсөв болон холбогдох тайлангуудыг хэлэлцэн баталж байна.
- Монголын тал 2027–2029 онд хэрэгжүүлэх агаарын бохирдлыг бууруулах төслийн саналыг танилцуулж, гишүүд дэмжжээ.
Баримт (Facts)
- Зүүн Азийн хүчиллэг тунадасны хяналт шинжилгээний сүлжээний Шинжлэх ухааны зөвлөлийн 26 дахь удаагийн хурал
- Малайз Улсын Куала Лумпур хотноо зохион байгуулагдаж байна
- Огноо: 2026-10-24
- Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга
- Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн захирал, доктор Б.Цацрал
- Сүлжээний 2026–2030 оны дунд хугацааны төлөвлөгөө
- 2027 оны ажлын төлөвлөгөө, төсвийн төсөл
- Хот суурин газрын озон болон агаар дахь дэгдэмхий органик нэгдлийн нэгдсэн чадавхыг бэхжүүлэх төслийн санал (2027–2029 он)
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Зүүн Азийн хүчиллэг тунадасны хяналт шинжилгээний сүлжээний Шинжлэх ухааны зөвлөлийн 26 дахь удаагийн хурал
- Малайз Улсын Куала Лумпур хотноо зохион байгуулагдаж байна
- Огноо: 2026-10-24
- Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга
- Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн захирал, доктор Б.Цацрал
- Сүлжээний 2026–2030 оны дунд хугацааны төлөвлөгөө
- 2027 оны ажлын төлөвлөгөө, төсвийн төсөл
- Хот суурин газрын озон болон агаар дахь дэгдэмхий органик нэгдлийн нэгдсэн чадавхыг бэхжүүлэх төслийн санал (2027–2029 он)
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
Эх хуудсанд нийтэлсэн огноо байхгүй; 2026 оны 10-р сарын 25-нд цуглуулсан. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Зүүн Азийн хүчиллэг тунадасны хяналт шинжилгээний сүлжээний Шинжлэх ухааны зөвлөлийн 26 дахь удаагийн хурал Малайз Улсын Куала Лумпур хотноо зохион байгуулагдаж байна.
Тус хуралд Зүүн Азийн хүчиллэг тунадасны хяналт шинжилгээний сүлжээний Шинжлэх ухааны зөвлөлийн гишүүн, Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга, зөвлөлийн гишүүн, Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн захирал, доктор Б.Цацрал нар оролцож бүс нутгийн агаарын чанарын хяналт шинжилгээ, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар мэдээлэл солилцож, тайлан хэлэлцүүлж байна.
Хурлаар сүлжээний 2026–2030 оны дунд хугацааны төлөвлөгөө, лаборатори хоорондын харьцуулалтын үр дүн, хүчиллэг тунадасны төлөв байдлын тайлан, 2027 оны ажлын төлөвлөгөө, төсвийн төслийг хэлэлцэж батална.
Цаг уур, орчны шинжилгээний газар Азийн агаарын бохирдлын судалгааны төвтэй хамтран 2027–2029 онд хэрэгжүүлэхээр “Хот суурин газрын озон болон агаар дахь дэгдэмхий органик нэгдлийн нэгдсэн чадавхыг бэхжүүлэх” төслийн саналыг танилцууллаа. Тус төслийн саналыг Шинжлэх ухааны зөвлөлийн гишүүд дэмжиж, 2026 оны 11 дүгээр сард болох Зүүн Азийн хүчиллэг тунадасны хяналт шинжилгээний сүлжээний Засгийн газар хоорондын хуралд танилцуулахаар шийдвэрлэлээ.
Төсөл хэрэгжсэнээр Монгол Улсад агаар дахь дэгдэмхий органик нэгдлийн хэмжилт, хяналт шинжилгээний чадавхыг нэмэгдүүлэх, озон болон агаарын чанарын үнэлгээг боловсронгуй болгох, улмаар агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого, арга хэмжээг дэмжих ач холбогдолтой юм.