Зэвсэгт хүчний барилга-инженерийн цэргийг “цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэрэг үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнууллаа.
- Тус байгууллага нь түүхэн хугацаанд 5500 орчим барилга байгууламж, 6500 гаруй орон сууц барьж, улсын төсөвт 25.21 тэрбум төгрөгийн хэмнэлт бий болгожээ.
- Мөн Тавантолгой–Зүүнбаян, Зүүнбаян–Ханги чиглэлийн төмөр зам зэрэг улсын стратегийн ач холбогдолтой томоохон төслүүдэд амжилттай оролцсон байна.
Баримт (Facts)
- Огноо: 2026-10-08
- Байгууллага: Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газар
- Хүний нэрс: Ч.Гандирваа (бригадын генерал), Д.Батлут (Батлан хамгаалахын сайд), Ж.Өсөхбаяр (хошууч генерал)
- Одон шагнал: Цэргийн гавьяаны улаан тугийн одон (1971 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж байсан түүхтэй)
- Бүтээсэн барилга байгууламж: 5500 орчим барилга байгууламж, 6500 гаруй орон сууц
- Төсөв ба санхүүгийн үзүүлэлт: 17 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий барилга, 11 тэрбум төгрөгийн барилгын материал, Тавантолгой–Зүүнбаян 416.1 км, Зүүнбаян–Ханги 226.3 км төмөр зам, Зэвсэгт хүчний хөгжлийн санд 44.67 тэрбум төгрөг төвлөрүүлж, улсын төсөвт 25.21 тэрбум төгрөгийн бодит хэмнэлт гаргасан
- Хууль тогтоомж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.

Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 9-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Монгол Улсын бүтээн байгуулалтын түүхэнд 5500 орчим барилга байгууламж, 6500 гаруй орон сууцыг барьж байгуулсан Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохиож байна.
Түүхэн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа.
Ойн баярын хуралд Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга, бригадын генерал Ч.Гандирваа түүхэн замнал, үйл ажиллагааны үр дүнгийн талаар илтгэл тавьж, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Ж.Өсөхбаяр нар нийт бие бүрэлдэхүүнд баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Түүнчлэн улс орны батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх, бүтээн байгуулалтын үйл хэрэгт хувь нэмэр оруулсан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан алба хаагчдад төрийн одон, медаль, салбарын шагнал гардуулав.
90 ЖИЛИЙН ТҮҮХЭНД 5500 БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, 6500 ГАРУЙ ОРОН СУУЦ
Барилга-инженерийн цэрэг нь Монгол Улсын аж үйлдвэржилт, хот байгуулалт, дэд бүтцийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн түүхтэй.
Тухайлбал, 1990 оноос өмнөх хугацаанд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойбалсан зэрэг хотууд болон 16 аймаг, 160 гаруй суманд үйлдвэр, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв, спортын ордон, орон сууц, авто зам зэрэг 17 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий 5500 орчим барилга байгууламж, 6500 гаруй орон сууц барьж, ашиглалтад оруулжээ.
Түүнчлэн тухайн үеийн мөнгөн үнэлгээгээр 11 тэрбум гаруй төгрөгийн барилгын материал, хийц үйлдвэрлэж, зургаан сая орчим тонн ачаа тээврийн үүрэг гүйцэтгэсэн нь улс орны хөгжлийн түүхэнд үлдсэн томоохон бүтээн байгуулалт юм.
УЛСЫН ТӨСӨВТ 25.21 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭМНЭЛТ БИЙ БОЛГОЖЭЭ
Барилга-инженерийн цэргийн бүтээн байгуулалтын уламжлал өнөөдөр ч үргэлжилж, улс орны стратегийн ач холбогдолтой дэд бүтэц, бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд оролцож байна.