ЗЭСИЙН БАЯЖМАЛ ХАЙЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
AI хураангуй · Requesty · gemma-4-31b-it
- Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн 772 сая ам.долларын зэсийн үйлдвэр барихаар төлөвлөж, гэрээг 11 дүгээр сард эцэслэхээр боллоо.
- БНХАУ-ын NFC компани хөрөнгө оруулагчаар шалгарсан бөгөөд жилд 124 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай болно.
- Хүхрийн хүчлийг "Бадрах Энержи" ХХК-ийн төсөлд ашиглаж, ОХУ-д мэргэжилтнүүд сургаж байна.
Баримт (Facts)
- Төслийн өртөг: 772 сая ам.доллар
- Гэрээ эцэслэх хугацаа: 2026 оны 11 дүгээр сар
- Боловсруулах хүчин чадал: жилд 560 мянган тонн зэсийн баяжмал
- Үйлдвэрлэх хүчин чадал: жилд 124 мянган тонн катодын зэс
- Стратегийн хөрөнгө оруулагч: БНХАУ-ын NFC компани
- Сургалтын төлөвлөгөө: ОХУ-д 50 мэргэжилтэн сургах
- Сургалтаа дүүргэсэн тоо: өнгөрсөн онд 10, энэ онд 10 мэргэжилтэн
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Төслийг "стратегийн ач холбогдолтой", "өрсөлдөх чадварыг дээшлүүлэх" гэх мэт ерөнхий магтаал бүхий үгсээр тодорхойлсон байна.
Баримт (Facts)
- Төслийн өртөг: 772 сая ам.доллар
- Гэрээ эцэслэх хугацаа: 2026 оны 11 дүгээр сар
- Боловсруулах хүчин чадал: жилд 560 мянган тонн зэсийн баяжмал
- Үйлдвэрлэх хүчин чадал: жилд 124 мянган тонн катодын зэс
- Стратегийн хөрөнгө оруулагч: БНХАУ-ын NFC компани
- Сургалтын төлөвлөгөө: ОХУ-д 50 мэргэжилтэн сургах
- Сургалтаа дүүргэсэн тоо: өнгөрсөн онд 10, энэ онд 10 мэргэжилтэн
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 13-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулах 772 сая ам.долларын өртөгтэй зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилттэй танилцаж, хөрөнгө оруулалтын гэрээ, хэлэлцээг ирэх арваннэгдүгээр сард багтаан эцэслэх үүрэг өглөө.
Тус үйлдвэр ашиглалтад орсноор жилд 560 мянган тонн зэсийн баяжмал боловсруулж, 124 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай болно. Үйлдвэрлэл, технологийн паркийн суурь дэд бүтэц болох төмөр зам, авто зам, цахилгаан станц, усан хангамжийн байгууламжуудын бүтээн байгуулалтыг гүйцэтгэж дуусаад байна.
Төслийн стратегийн хөрөнгө оруулагчаар БНХАУ-ын NFC компани шалгарсан бөгөөд санхүүжилт, хувьцаа эзэмшил, барилга угсралтын гэрээний хэлэлцээ үргэлжилж байна.
Ерөнхий сайд хөрөнгө оруулалтын гэрээнд Монгол Улсад ногдох эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчийн үүрэг, хариуцлагыг тодорхой тусгах, үйлдвэрийн дагалдах бүтээгдэхүүн болох хүхрийн хүчлийг дотоодын үйлдвэрлэл, тэр дундаа “Бадрах Энержи” ХХК-ийн Зөөвч-Овоо төсөлд ашиглах нөхцөлийг бүрдүүлэхийг үүрэг болголоо.
Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор зэс утас, кабель, цахилгаан тоног төхөөрөмж, зэс эд анги зэрэг эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүхрийн хүчлийг уул уурхай, химийн үйлдвэрлэлд ашиглах, алт, мөнгө зэрэг дагалдах металлыг ялган боловсруулах боломж бүрдэнэ.
Энэхүү төсөл нь зэсийн баяжмалыг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байр нэмэгдүүлэх, үндэсний аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх стратегийн ач холбогдолтой юм.
Мөн үйлдвэрийн хүний нөөцийг бэлтгэх хүрээнд ОХУ-д зэс хайлуулах, металлургийн чиглэлээр нийт 50 мэргэжилтэн сургахаар төлөвлөснөөс өнгөрсөн онд 10, энэ онд 10 залуу тус тус сургалтаа дүүргэн эх орондоо иржээ. Бэлтгэгдсэн мэргэжилтнүүд нь ирээдүйн зэс хайлуулах үйлдвэрийн үндэсний боловсон хүчнийг бүрдүүлэх юм.