Залууст хөдөлмөр эрхлэлт болон сайн дурын ажлын талаар мэдээлэл өглөө
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Сүхбаатар дүүрэг залуучуудад зориулсан "VOLUNTEER PLUS+CAREER FAIR" арга хэмжээг зохион байгууллаа.
- Сайн дурын ажил болон карьер хөгжлийн талаарх илтгэл, хэлэлцүүлэг болсон.
- Залуусын ур чадвар, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026-09-30-ны өдөр арга хэмжээ болсон
- Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулсан
- Монголын сайн дурынхны төв НҮТББ-тай хамтран зохион байгуулсан
- Соёл, спорт, аялал жуулчлалын яам, МУИС, НҮБ-ын Олон Улсын Шилжилт хөдөлгөөний байгууллага, Улаан загалмайн хороо оролцсон
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 9-р сарын 30-нд нийтлэгдсэн
ЗАЛУУСТ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ БОЛОН САЙН ДУРЫН АЖЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ
Нийтэлсэн огноо: 2026-09-30 17:00
Үзсэн: 58912
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдний ур чадварыг хөгжүүлэхэд сайн дурын оролцооны үнэ цэнийг таниулах зорилгоор VOLUNTEER PLUS+CAREER FAIR арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Арга хэмжээг нээж дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг дарга М.Алтангэрэл хэлсэн үгэндээ "Сайн дурын ажил гэдэг бол цаг хугацаа, хүсэл сонирхлоороо нэгдэж, мэдлэг, ур чадвараа бусдад зориулдаг үнэ цэнтэй нийгмийн эерэг өөрчлөлтийн төлөөх оролцоо байдаг. Би та бүхэн шиг өсвөр насны хүүхэдтэй. Тийм учраас хүүхэд, залуус сайн дурын ажилд идэвхтэй оролцсоноор шинэ мэдлэг, туршлага хуримтлуулна, багаар ажиллах чадвартай болно зэрэг олон талын төлөвшлийг олж авдаг" гэдгийг онцлов. Монголын сайн дурынхны төв НҮТББ-тай хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Залуучуудын хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлт хариуцсан Ахлах шинжээч Э.Хулан "Залуучуудын хөгжил, оролцоог дэмжих бодлого", Монголын сайн дурынхны төв НҮТББ-ын үүсгэн байгуулагч Б.Цэвэлмаа "Сайн дурын туршлага нь карьерын хөгжлийн давуу тал болох нь", МУИС-ийн Оюутны хөгжлийн газрын мэргэжилтэн Э.Мишээл "Орчин цагийн ажил мэргэжлийн шаардлага, хөгжлийн чиг хандлага", Сэтгэл зүйч, доктор С.Хулан "Ажлын байрны сэтгэл зүй" сэдвээр тус тус илтгэл тавилаа. Мөн НҮБ-ын Олон Улсын Шилжилт хөдөлгөөний байгууллагын төслийн багийн ахлагч Б.Аюуш, дүүргийн Улаан загалмайн хорооны дарга З.Өсөхбаяр, Volunteer Mongolia байгууллагын үүсгэн байгуулагч А.Ням-Од нар сайн дурын үйл ажиллагаа, карьер хөгжлийн талаар залуучуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.
Нийтлэлийг хуваалцах
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.