ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ДУУДЛАГА, МЭДЭЭЛЛИЙГ НЭГДСЭН “112” ДУГААРТ ШИЛЖҮҮЛЭХ ТАЛААР ЯРИЛЦЛАА
AI хураангуй · Groq · qwen3.8-27b
- Монгол Улс яаралтай тусламжийн 101, 102, 103 дугааруудыг олон улсын стандартын дагуу нэгдсэн “112” дугаарт шилжүүлэх ажлыг эхлүүлж байна.
- Өвөрхангай аймагт Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөгчид аймгийн Засаг даргатай уулзаж, бэлтгэл ажлын талаар ярилцлаа.
- Системийг шинэчлэх, өргөтгөх зардлыг орон нутгийн төсвөөс хариуцаж, 2026 онд хэрэгжүүлэхээр тогтлоо.
Баримт (Facts)
- Засгийн газрын 2025 оны 67 дугаар тогтоол гарсан
- Яаралтай тусламжийн 101, 102, 103 дугааруудыг “112” дугаарт шилжүүлнэ
- Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Техник ашиглалтын хэлтсийн дарга С.Болдбаяр, тасгийн дарга Г.Баярдаваа оролцсон
- Программ хангамж шинэчлэх, систем өргөтгөх зардлыг орон нутаг хариуцах
- Өвөрхангай аймаг 2026 онд хэрэгжүүлэхээр тогтсон
- Эх сурвалжийн огноо: 2025-09-15
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Засгийн газрын 2025 оны 67 дугаар тогтоол гарсан
- Яаралтай тусламжийн 101, 102, 103 дугааруудыг “112” дугаарт шилжүүлнэ
- Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Техник ашиглалтын хэлтсийн дарга С.Болдбаяр, тасгийн дарга Г.Баярдаваа оролцсон
- Программ хангамж шинэчлэх, систем өргөтгөх зардлыг орон нутаг хариуцах
- Өвөрхангай аймаг 2026 онд хэрэгжүүлэхээр тогтсон
- Эх сурвалжийн огноо: 2025-09-15
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 22-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны “Яаралтай тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 67 дугаар тогтоол гарсан.
Энэ хүрээнд Цагдаагийн ерөнхий газраас яаралтай тусламжийн 101, 102, 103 дугаарыг олон улсын жишгийн дагуу нэгдсэн “112” дугаарт шилжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж буй юм.
Тус асуудлаар өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Техник ашиглалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Болдбаяр, мөн хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Баярдаваа нар аймгийн Засаг дарга болон холбогдох хүмүүстэй уулзаж, ярилцлаа.
Уулзалтаар яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж “112” нэгдсэн дугаарт шилжүүлэх болсонтой холбогдуулан бэлтгэл ажлыг хангах, дуудлага, мэдээллийг камерын хяналтын төвтэй уялдуулах, орон нутагт тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх талаар санал солилцсон юм.
Яаралтай тусламжийн нэгдсэн “112” дугаартай болсноор утасны сүлжээтэй, сүлжээгүй ямар ч үед, хаанаас ч цагдаа, түргэн тусламж, гал түймрийн дуудлагыг шуурхай авч, авран хамгаалах үйлчилгээг цаг алдалгүй хүргэх боломж бүрдэх ажээ.
“112” дугаарлалтад шилжүүлэх ажлын хүрээнд программ хангамж шинэчлэх, систем өргөтгөхөд шаардагдах зардлыг орон нутаг өөрөө хариуцах бөгөөд Өвөрхангай аймаг 2026 онд хэрэгжүүлэхээр тогтлоо.
2025-09-15 12:21:17