УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ: БЭЛЧЭЭРИЙГ НӨХӨН СЭРГЭЭХЭД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ ГЭДГИЙГ COP17 ОНЦЛОВ
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- Жендэрийн үндэсний хорооноос COP17 бага хурлын хүрээнд экосистемийг нөхөн сэргээхэд жендэрийн тэгш байдал болон эмэгтэйчүүдийн оролцоо чухал болохыг хэлэлцсэн тухай мэдээллээ.
- УИХ-ын гишүүн Ч.Ундрам Монгол Улсын хувьд бэлчээрийн экосистемийг хамгаалахад эмэгтэйчүүд, залуучууд, малчдын оролцоо манлайлал чухал болохыг онцлов.
- Газар эзэмшлийн аюулгүй байдал болон жендэрийн мэдрэмжтэй санхүүжилт нь тулгамдаж буй гол сорилт хэвээр байгааг талууд тэмдэглэжээ.
Баримт (Facts)
- Огноо: 2026-08-21
- Эх сурвалж: Жендэрийн үндэсний хороо (ncge.gov.mn)
- Хүний нэр: УИХ-ын гишүүн Ч.Ундрам
- Байгууллагууд: Жендэрийн үндэсний хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Цөлжилттэй тэмцэхтухай НҮБ-ын конвенцын Дэлхийн механизм, Олон улсын газрын эвсэл (ILC)
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Огноо: 2026-08-21
- Эх сурвалж: Жендэрийн үндэсний хороо (ncge.gov.mn)
- Хүний нэр: УИХ-ын гишүүн Ч.Ундрам
- Байгууллагууд: Жендэрийн үндэсний хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Цөлжилттэй тэмцэхтухай НҮБ-ын конвенцын Дэлхийн механизм, Олон улсын газрын эвсэл (ILC)
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 8-р сарын 21-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
📍📍СОР17 Талуудын бага хурлын хүрээнд”Экосистемийг нөхөн сэргээх, жендэрийн тэгш байдлыг хангах практик шийдлүүд” сэдэвт хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Цөлжилттэй тэмцэхтухай НҮБ-ын конвенцын Дэлхийн механизм болон Олон улсын газрын эвсэл (ILC) хамтран зохион байгуулсан тус арга хэмжээнд Сахел, Зүүн ба Төв Ази болон Жижиг арлын хөгжиж буй улс орнуудын төлөөлөгчид оролцож, туршлага солилцов.
📍📍Хэлэлцүүлгийн үеэр газрын эрх мэдэл, санхүүгийн хүртээмж болон шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангахгүйгээр экосистемийн доройтлыг зогсоох боломжгүй гэдэг дээр оролцогчид санал нэгдсэн юм. Баруун Африкийн Сахел бүс нутаг дахь эмэгтэйчүүдийн манлайлал болон Жижиг арлын 15 улсад хэрэгжиж буй ногоон/цэнхэр шилжилтийн туршлагаас харахад жендэрийн мэдрэмжтэй бодлого нь хүрээлэн буй орчны нөхөн сэргээлтийн үр дүнг мэдэгдэхүйц дээшлүүлж байгааг онцоллоо.
📍📍Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам хаалтын үгэндээ Монгол Улсын хувьд бэлчээрийн экосистем нь эдийн засаг, соёл болон биологийн олон янз байдлын цохилох зүрх нь гэдгийг тодотгов. Тэрээр, “Бэлчээр нутгаа хамгаалж, экосистемийг нөхөн сэргээхэд эмэгтэйчүүд, залуучууд болон малчдын оролцоо, манлайлал нэн чухал байна. Сүүлийн үеийн судалгаа болон хэлэлцүүлгээс харахад газар эзэмшлийн аюулгүй байдал, жендэрийн мэдрэмжтэй санхүүжилт нь тулгамдаж буй гол сорилт хэвээр байна” хэмээн тэмдэглэв.