УУЛ УУРХАЙН САЛБАРТ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ИБУИНХУ-ЫН ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛТЭЙ САНАЛ СОЛИЛЦЛОО
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ИБУИНХУ-ын Элчин сайд Эдвин Самуэлтэй уулзаж, геологи, уул уурхай, эрчим хүчний хамтын ажиллагааны талаар санал солилцов.
- Талууд гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг дэмжих, УКЕF-ийн санхүүжилтийн боломжийг судлахаар ярилцлаа.
- Элчин сайд Эдвин Самуэл сайд Г.Дамдиннямыг ИБУИНХУ-д айлчлахыг урив.
Баримт (Facts)
- Огноо: 2026-09-24
- Байгууллага: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
- Хүний нэр: Г.Дамдинням (Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд)
- Хүний нэр: Эдвин Самуэл (ИБУИНХУ-ын Элчин сайд)
- Байгууллага: UK Export Finance (UKEF)
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Огноо: 2026-09-24
- Байгууллага: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
- Хүний нэр: Г.Дамдинням (Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд)
- Хүний нэр: Эдвин Самуэл (ИБУИНХУ-ын Элчин сайд)
- Байгууллага: UK Export Finance (UKEF)
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 9-р сарын 24-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Элчин сайд Эдвин Самуэлтэй уулзаж, геологи, уул уурхай, хөрөнгө оруулалт, эрчим хүч, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд АҮЭБ-ын Сайд Г.Дамдинням Элчин сайд Эдвин Самуэлыг “Уул уурхайн долоо хоног” арга хэмжээнд оролцсонд талархал илэрхийлж, ИБУИНХУ-ын аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчид өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож, Монгол улсын эрдэс баялгийн салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд идэвхитэй ажиллаж байгаад баяртай байгаагаа онцлон тэмдэглэлээ.
Үргэлжлүүлэн Монгол Улс геологийн суурь судалгааг эрчимжүүлж, судлагдаагүй талбайг олон улсын хөрөнгө оруулалт, хайгуулын үйл ажиллагаанд нээх бодлого хэрэгжүүлж байгааг АҮЭБ-ын сайд Г.Дамдинням танилцуулж, Монгол Улс гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжиж ирснийг цохон тэмдэглэсэн юм. Мөн уул уурхайн салбарын эрх зүйн орчны шинэчлэл, хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
ИБУИНХУ-ын Элчин Сайд ноён Эдвин Самуэл геологи, чухал ашигт малтмалын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, UK Export Finance (UKEF)-ийн дэмжлэгийг уул уурхай, эрчим хүч, тээврийн төслүүдэд чиглүүлэх боломжийг судлахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Мөн Оюу толгой төслийн туршлага болон цаашдын хөрөнгө оруулалтын орчны талаар санал солилцож, альваа асуудлыг бизнесийн зарчмаар, ажил хэрэгч, яриа хэлэлцээрийн шугамаар шийдвэрлэж байгааг талууд онцолж, цаашид геологи хайгуул, ашиглалтаас боловсруулалт хүртэлх бүхий л шатанд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд нээлттэй гэдгийг АҮЭБ-ын сайд Г.Дамдинням онцоллоо.