УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
AI хураангуй · NVIDIA NIM · gemma-4-31b-it
- Булган аймгийн ИТХ уул уурхайн 7 компанид хяналт шалгалт хийлээ.
- Шалгалтаар татвар, төсвийн орлого, байгаль орчны нөхөн сэргээлт болон аюулгүй байдлыг хянав.
- Аймгийн олон салбарын агентлаг хамтран хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгалаа.
Баримт (Facts)
- Огноо: 2026-10-08-ны өдрүүдэд
- Байгууллага: Булган аймгийн ИТХ
- Шалгагдсан компаниуд: “Өгөөж баян хангай” ХХК, “Хос хас” ХХК, “Хамтын эх булаг” ХХК, “Платинум ланд” ХХК, “Бэрхийн нурамт” ХХК, “Ирмүүн босго” ХХК, “Болор гео” ХХК
- Байршил: Бүрэгхангай, Дашинчилэн, Баяннуур сумд
- Хууль/Баримт: Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 10 дугаар албан даалгавар, Монгол Улсын татварын хууль тогтоомж
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Огноо: 2026-10-08-ны өдрүүдэд
- Байгууллага: Булган аймгийн ИТХ
- Шалгагдсан компаниуд: “Өгөөж баян хангай” ХХК, “Хос хас” ХХК, “Хамтын эх булаг” ХХК, “Платинум ланд” ХХК, “Бэрхийн нурамт” ХХК, “Ирмүүн босго” ХХК, “Болор гео” ХХК
- Байршил: Бүрэгхангай, Дашинчилэн, Баяннуур сумд
- Хууль/Баримт: Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 10 дугаар албан даалгавар, Монгол Улсын татварын хууль тогтоомж
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 8-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Булган аймгийн ИТХ-ын 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлыг 2026 оны 10 дугаар сарын 08-09-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Хяналт шалгалтын хүрээнд Бүрэгхангай, Дашинчилэн, Баяннуур сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Өгөөж баян хангай” ХХК, “Хос хас” ХХК, “Хамтын эх булаг” ХХК, “Платинум ланд” ХХК, “Бэрхийн нурамт” ХХК, “Ирмүүн босго” ХХК, “Болор гео” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, төлөвлөгөөний хэрэгжилтийг дараах чиглэлээр шалгалаа. Үүнд:
Уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой баримт бичгийн бүрдүүлэлт, хэрэгжилт;
Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 10 дугаар албан даалгаврын хэрэгжилт;
Аймаг, сумын төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөний биелэлт;
Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийсэн байдал;
Монгол Улсын татварын хууль тогтоомжийн хэрэгжилт;
Газрын төлбөр, холбогдох хураамжийг төлсөн эсэх;
Уурхайн ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагын хэрэгжилт;
Палеонтологи, археологи, угсаатны чиглэлээр мэргэжлийн байгууллагаар урьдчилсан хайгуул, судалгаа хийлгэж, дүгнэлт гаргуулсан эсэх;
Газрын хэвлийг эзэмших, ашиглах явцад соёлын биет өв илэрсэн эсэх.
Ажлын хэсэгт аймгийн ИТХ-ын Байгаль орчин, аялал жуулчлал, хөдөөгийн хөгжлийн хороо, ИТХ-ын ажлын алба, аймгийн ЗДТГ, Байгаль орчны газар, Татварын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар болон Цагдаагийн газрын төлөөлөл ажиллалаа.
Тус хяналт шалгалт нь уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэх, төсвийн орлогын бүрдүүлэлтийг сайжруулах, ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангуулж, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд чиглэж байна.