Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- Улсын Их Хурлын гишүүд Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга С.Бямбацогтод өнөөдөр өргөн мэдүүллээ.
- Уг хуулийн төсөлд усны нөөцийг хамгаалах, хэмнэх, дахин ашиглах, бохирдлоос урьдчилан сэргийлэх шинэ зохицуулалтуудыг тусгажээ.
- Төсөл батлагдсанаар усны аюулгүй байдлыг хангаж, нөөцийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх эрх зүйн үндэс бүрдэх юм.
Баримт (Facts)
- Огноо: 2026 оны 10 дугаар сарын 23
- Усны тухай анхны хууль 2012 онд батлагдсан
- Усны тухай хуульд 14 жилийн хугацаанд 12 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан
- Хуулийн төслийг УИХ-ын 16 гишүүн санаачилсан
- Хуулийн төслийн нийт 70 гаруй хувьд нэмэлт, өөрчлөлт оруулсан
- Төсөл санаачлагч гишүүд: Сандаг Бямбацогт, Гомбо Ганбаатар, Раднаасүнтэвийн Сэддорж, Борхүү Дэлгэрсайхан, Намсрай Наранбаатар, Цагаанхүү Мөнхбат, Лувсанбямбаа Мөнхбаясгалан
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Огноо: 2026 оны 10 дугаар сарын 23
- Усны тухай анхны хууль 2012 онд батлагдсан
- Усны тухай хуульд 14 жилийн хугацаанд 12 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан
- Хуулийн төслийг УИХ-ын 16 гишүүн санаачилсан
- Хуулийн төслийн нийт 70 гаруй хувьд нэмэлт, өөрчлөлт оруулсан
- Төсөл санаачлагч гишүүд: Сандаг Бямбацогт, Гомбо Ганбаатар, Раднаасүнтэвийн Сэддорж, Борхүү Дэлгэрсайхан, Намсрай Наранбаатар, Цагаанхүү Мөнхбат, Лувсанбямбаа Мөнхбаясгалан
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 23-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Ангилал: Улсын Их Хурлын дарга
Холбогдох гишүүд: Сандаг Бямбацогт, Гомбо Ганбаатар, Борхүү Дэлгэрсайхан, Цагаанхүү Мөнхбат, Лувсанбямбаа Мөнхбаясгалан, Нанзад Наранбаатар
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.10.23/ Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, Г.Ганбаатар, Р.Сэддорж, Б.Дэлгэрсайхан, Н.Наранбаатар, Ц.Мөнхбат нараас Усны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв.
Усны тухай хууль 2012 онд батлагдсанаас хойш 14 жилийн хугацаанд шинэчилсэн найруулга хийгээгүй бөгөөд бусад хууль тогтоомжийг дагалдуулан нийт 12 удаа нэмэлт, өөрчлөлт оруулснаар үзэл баримтлал алдагдсан гэдгийг төсөл санаачлагч гишүүн Л.Мөнхбаясгалан энэ үеэр онцлов. Мөн Улсын Их Хурлын 16 гишүүнээс Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын Үндсэн хуулийн хүрээнд хуулийн төслийг боловсруулсан бөгөөд нийт 70 гаруй хувьд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэж байлаа.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт монголчууд эртнээс усаа чандмань эрдэнэ хэмээн дээдэлж ирсэн уламжлалтайг дурдаад, говийн бүсийн гишүүдээс чухал хуулийн төслийг санаачилсанд талархлаа илэрхийлэв. Усны нөөц бүрдүүлэх, гол усаа сэргээх, ундны усаа цэвэршүүлэх чиглэлд Улсын Их Хурлын гишүүний хувьд анхаарал хандуулж, өнгөрсөн хугацаанд “Нэг сум-нэг нуур” гэсэн бодлого дэвшүүлэн ажилласны үр дүнд хоёр нуурыг сэргээсэн гэдгээ онцолж байлаа. Мөн хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахад Улсын Их Хурлын даргын зүгээс онцгой анхаарч, дэмжлэг үзүүлж ажиллана гэлээ.
Хуулийн төсөлд усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, бохирдол, хомстолоос урьдчилан сэргийлэх, усаар хангагдах эрхийг баталгаажуулах чиглэлийг баримталжээ. Ус ашиглах шийдвэрт нөөцийн хэмжээ, чанар, нөхөн сэргэх боломж, экосистемийн хэрэгцээг харгалзаж, хүн амын унд, ахуйн хэрэгцээг тэргүүнд тавих зарчмыг тусгасан аж. Төсөлд ус хэмнэх, дахин ашиглах, хуримтлуулах, газар доорх усыг зориудаар арвижуулах үйл ажиллагааг дэмжих, төлбөрийн орлогын тодорхой хэсгийг усны нөөцийн хамгаалалтад зарцуулах зохицуулалтыг тусгасан байна.