🇲🇳Өнөөдөр есдүгээр сарын нэгэн
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Ховд аймгийн сургууль, цэцэрлэгүүд 2026-2027 оны хичээлийн шинэ жилээ эхлүүллээ.
- МУИС-ийн Баруун бүсийн сургуульд 353 оюутан элсэж, барилга засварын томоохон хөрөнгө оруулалт хийгдсэн байна.
- Аймгийн нийт 25 сургуульд 23,094, цэцэрлэгүүдэд 7,357 хүүхэд суралцах болно.
Гол тооAI ялгасан · 3.43 сая хүнд хуваасан
- 12тэрбум ₮👤 ≈ 3 500₮ / хүн
2025 онд 12 тэрбум ₮ - багш, оюутны байрны барилга
- 1.2тэрбум ₮👤 ≈ 350₮ / хүн
2025 онд 1.2 тэрбум ₮ (улсын төсөв) - дотуур байрны засвар
- 50сая ₮
2026 онд 50 сая ₮ (орон нутгийн төсөв) - дулааны шугамын засвар
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026-2027 оны хичээлийн жил
- 25 ерөнхий боловсролын сургууль
- 35 төрийн, 5 хувийн цэцэрлэг
- МУИС-ийн Баруун бүсийн сургууль
- Хөгжил Политехник Коллеж
- 353 бакалаврын оюутан (МУИС-ББС)
- 88 багш, 59 ажилтан (МУИС-ББС)
- 2025 онд 1.2 тэрбум ₮ (улсын төсөв) - дотуур байрны засвар
- 2025 онд 12 тэрбум ₮ - багш, оюутны байрны барилга
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 9-р сарын 1-нд нийтлэгдсэн
Ховд аймгийн ерөнхий боловсролын 25 сургууль, сургуулийн өмнөх боловсролын төрийн өмчийн 35 цэцэрлэг, хувийн өмчийн 5 цэцэрлэг, Насан туршийн суралцахуйн төв, МУИС-ийн Баруун бүсийн сургууль, Хөгжил Политехник Коллеж гэсэн байгууллагууд 2026-2027 оны хичээлийн жилийн сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулахаар өнөөдөр (2026.09.01) хичээлийн жилийн нээлтийн арга хэмжээгээ зохион байгууллаа.
Аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, тус сургуулийн эрдэмтэн багш нар, оюутан, суралцагчдад мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүслээ.
Энэ хичээлийн жилд тус сургуульд 353 оюутан бакалаврын түвшинд элсэж, 88 багш, 59 ажилтантайгаар хичээлийн шинэ жилээ эхлүүлж байна.
Тус сургуульд 2025 онд улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Оюутны дотуур байрны засвар, 12 тэрбум төгрөгөөр Багш, оюутны байрны барилга угсралтын ажил хийгдсэн бол 2026 онд орон нутгийн 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар дулааны шугамын урсгал засварын ажлыг шийдвэрлэн хэрэгжүүлж байна.
Тэгвэл 2026-2027 оны хичээлийн жилд Ховд аймгийн ерөнхий боловсролын 25 сургуульд 23094 суралцагч суралцана. Үүнээс:
1-5 ангийн 10332 суралцагч,
6-12 дугаар ангийн 12762 суралцагч,
1 дүгээр ангид 2133 суралцагч элсэж байна.
Энэ оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын төрийн өмчийн 35 цэцэрлэг, хувийн өмчийн 5 цэцэрлэгт нийт 7357 суралцагч суралцах урьдчилсан тоо мэдээ байна.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.