Өнгөрсөн хоногт: Төв аймгийн 1 суманд 0,4 см, Өвөрхангай аймгийн 5 суманд 0.2 мм, Архангай аймгийн 6 сум 2.0…
AI хураангуйNVIDIA NIM · gemma-4-31b-it
- Орноор цас орж, зарим бүс нутгаар хүйтэрч, хүчтэй салхи шуурга шуурах төлөв байдал байна.
- Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн хэд хэдэн цэгт гал түймэр гарч, унтраагдсан байна.
- Цаг агаарын урьдчилсан мэдээлэлд 20-24-ний хооронд цасан шуурга, хүйтэн температурыг анхааруулжээ.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Төв аймгийн 1 суманд 0.4 см, Өвөрхангай аймгийн 5 суманд 0.2 мм, Архангай аймгийн 6 суманд 2.0 мм цас орсон
- 20-24-ний хооронд зарим нутгаар 0.0-6.0 мм нойтон цас орно
- Салхи зарим үед секундэд 20 метр хүрч ширүүснэ
- Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -20...-25 градус хүйтэн байна
- 10.19-ний өдөр Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх дүүрэг болон Өвөрхангай аймгийн Арвайхээр, Хархорин суманд гал түймэр гарсан
Пи-ар, үнэлэмж
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 20-нд нийтлэгдсэн
Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Төв аймгийн 1 суманд 0,4 см, Өвөрхангай аймгийн 5 суманд 0.2 мм, Архангай аймгийн 6 сум 2.0 мм, Ховд аймгуудад цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Дорнодын зүүн сумдын нутгаар 0.0-1.0 мм цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр -8...-13 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүл багасна, цас орохгүй, салхи баруун хойноос секундэд 4-9 метр, өдөртөө -1...-3 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 20-21-нд шилжих шөнө Баян-Өлийн баруун сумдын нутгаар, 21-ний өдөр Баян-Өлгийн ихэнх, Увс, Ховдын баруун сумдын нутгаар, 22-нд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн хойд сумдын нутгаар, 23-нд Баян-Өлгий, Сэлэнгийн зарим, Хөвсгөл, Завханы хойд, Өмнөговь, Дорноговийн өмнөд сумдын нутгаар, 24-нд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-6.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-нд нутгийн баруун хагаст, 22-нд ихэнх нутгаар, 23, 24-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -20...-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -14..-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...-7 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус дулаан, бусад нутгаар 0…-5 градус хүйтэн байна. 21-нд нутгийн зүүн хагаст, 22-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр өдөртөө дулаарна.
Гал түймэр:
Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 09:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 10:27 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 15х6 метрийн хэмжээтэй байшин, 2х2 метрийн хэмжээтэй амбаар тус тус бүрэн шатаж, иргэн Н-гийн 5 ханатай гэрийн баруун хэсэг хайрагдаж байсныг ажиллаж унтраасан.