Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Монгол Улсын нутгаар өнгөрсөн хоногт цаг агаар тогтуун байсан бол ирэх өдрүүдэд хойд бүсэд цас, салхи ширүүсэхээр байна.
- Улаанбаатар хотод +1...+3 градус дулаан, салхи баруунаас секундэд 4-9 метр хурдтай шуурна.
- 10-р сарын 27-нд Архангай, Дархан-Уул, Улаанбаатар, Орхон, Увс зэрэг орон нутагт гал түймэр гарч, онцгой байдлын алба хаагчид унтраасан.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Улаанбаатар хотод +1...+3 градус дулаан, салхи баруунаас секундэд 4-9 метр хурдтай байна.
- Нутгийн зүүн хагаст салхи секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
- 10-р сарын 27-ны 08:43 цагт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Бортолгой багт 8х8 метрийн байшингийн дээвэр шатаж, 12 минут ажиллаж унтраасан.
- 10-р сарын 27-ны 11:06 цагт Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт цахилгааны самбар шатаж, 9 минут ажиллаж унтраасан.
- 10-р сарын 27-ны 11:27 цагт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны “Олимп” 50 дугаар байранд 2х3 метрийн хогийн цэгт хог шатаж, 10 минут ажиллаж унтраасан.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 28-нд нийтлэгдсэн
Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Завханы хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6...+11 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруунаас секундэд 4-9 метр, +1...+3 градус дулаан байна.
Төлөв байдал: 28-29-нд шилжих шөнө Завханы зарим, Хөвсгөлийн баруун, Сэлэнгийн хойд хэсгээр, 29-ний өдөр Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Төв, Хэнтий, Дорнодын хойд сумдаар, 30-нд Баян-Өлгий, Ховд, Увсын зарим, Хөвсгөлийн баруун, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Дорнодын зүүн сумдын нутгаар 0.0-2.0 мм, 31-нд Завхан, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын ихэнх, Хөвсгөл, Булганы зарим, Говь-Алтай, Сүхбаатарын хойд хэсгээр, 11-р сарын 01-нд Дорнодын ихэнх, Сүхбаатарын зүүн сумдын нутгаар 0.0-5.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи 29-нд говь, тал, хээрийн нутгаар, 30-нд Алтайн уулархаг нутгаар, 31-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -6...-11 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө 0...-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -11...-16 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан байна.
Гал түймэр:
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Бортолгой багийн “Бортолгой хороолол”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 08:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 51 дүгээр ангийн алба хаагчид 2 км зам туулан 08:46 цагт очиход иргэн Г-ын 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн, Дархан сумын 4 дүгээр багийн “Төмөр замын Монта”-гийн 4 дүгээр байранд цахилгаан хувиарлах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 11:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 54 дүгээр ангийн алба хаагчид 3 км камыг туулан 11:13 цагт очиход цахилгааны самбар шатаж байсныг 9 минут ажиллаж унтраасан.