Өнгөрсөн хоногт: Дорнод аймгийн 1 суманд 0.1 мм цас орсон
AI хураангуйOpenRouter · nemotron-3-ultra-550b-a55b:free
- Дорнод аймгийн нэг суманд 0.1 мм цас орсон бөгөөд зардаа баруун аймагтууд нойтон цас, салхи 18-20 м/с хүртэл хүрэх болно.
- Улаанбаатар хотод өнөөдөр 5 гал түймэр баялагдсан бөгөөд Чингэлтэй дүүргийн гал түймэрт 50 насны эрэгтэй иргэн нас барсан.
- Эргэн 25-ны хүртэлх хугацаанд улсын олон нутгаар цас, нойтон цас орж, шөнөний температур -27 градус хүртэл буурахаар боловсруулагдсан байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Дорнод аймгийн 1 суманд 0.1 мм цас орсон
- Алтайн уулархаг нутаг, Арц-Богдын өвөр хоолойгоор салхи 18-20 м/с хүрч ширүүсэх
- Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөд -22...-27 градус хүйтэн байх
- Баянзүрх дүүргийн 23-р хороо, Улиастай задгайд 0.5 га орчим өнжмөл шар өвс шатаж унтраасан
- Баянгол дүүргийн 11-р хороонд 6х10 метрийн 1 давхар байшингийн дээвэр шатаж унтраасан
- Хан-Уул дүүргийн 5-р хороонд 1х2 метрийн ил задгай хог шатаж унтраасан
- Сүхбаатар дүүргийн 11-р хороонд 5 давхрын тагтан дээр 2х2 метрийн гадна фасад, эд зүйл шатаж унтраасан
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 21-нд нийтлэгдсэн
Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод аймгийн 1 суманд 0.1 мм цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баян-Өлгий, Ховдын ихэнх сумд, Увс, Завханы зарим сумдын нутгаар 0.0-8.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, Арц-Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -2...+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9...+14 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Агаарын температур өмнөх өдрөөс 5 градусаар дулаарч, өдөртөө +5...+7 градус дулаан байна.
Төлөв байдал: 21-22-нд шилжих шөнө Баян-Өлгий, Ховдын өмнөд, Говь-Алтайн зарим, Баянхонгорын хойд, Завханы ихэнх, Хөвсгөл, Архангайн баруун сумдын нутгаар, 22-нд Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Өвөрхангайн хойд, Архангай, Хөвсгөл, Булган, Төв аймгийн зарим, Сэлэнгийн ихэнх сумдын нутгаар, 23-нд Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Өмнөговь, Дорноговийн зарим, Хөвсгөл, Завханы хойд сумдын нутгаар 0.0-6.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, 24-нд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 25-нд Завхан, Хөвсгөл, Говь-Алтайн зарим сумдын нутгаар 0.0-1.0 мм ялимгүй цас орно. Салхи 22-нд ихэнх нутгаар, 23, 24-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -22...-27 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -15...-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр -7...-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...+6 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастай задгайд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэмшигч тодорхойгүй хашаанд 0.5 га орчим газар өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 13:12 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн эзэмшлийн 6х10 метрийн хэмжээтэй 1 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.