Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймгийн 12 суманд 0.4-15 мм, Булган аймгийн 1 суманд 0.3 мм, Говь-Алтай аймгийн 1…
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Монгол Улсын олон аймагт өнгөрсөн хоногт 0.1-15 мм хүртэл цас орсон бөгөөд ирэх хоногт цасан шуурга, хүйтэрлийн эрсдэлтэй байна.
- Улаанбаатар хотод 10-р сарын 15-нд гурван тохиолдолд гал түймэр гарч, онцгой байдлын алба хаагчид ажиллаж унтраасан.
- Улаанбаатарт өдөртөө +3...+5 градус, шөнөдөө 0...-2 градус хүйтэн, салхи ширүүсэх төлөвтэй байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Баян-Өлгий аймгийн 12 суманд 0.4-15 мм цас орсон.
- Завхан аймгийн 24 суманд 0.1-8 мм цас орсон.
- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо 10.15-ны 07:34 цагт 3х8 метрийн чингэлэгт гал гарсан.
- Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 21 дүгээр хороо 10.15-ны 12:10 цагт 6х5 метрийн байшингийн дээвэрт гал гарсан.
- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 24 дүгээр хороо 10.15-ны 16:30 цагт гал гарсан.
- Улаанбаатар хотод өдөртөө +3...+5 градус, шөнөдөө 0...-2 градус хүйтэн байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 16-нд нийтлэгдсэн
Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймгийн 12 суманд 0.4-15 мм, Булган аймгийн 1 суманд 0.3 мм, Говь-Алтай аймгийн 1 суманд 0.2 мм, Дархан-Уул аймгийн 1 суманд 1.3 мм, Хөвсгөл аймгийн 4 суманд 0.5 мм, Завхан аймгийн 24 суманд 0.1-8 мм, Орхон аймгийн 1 суманд 0.3 мм, Сэлэнгэ аймгийн 3 суманд 4.2-6.6 мм, Увс аймгийн 12 суманд 0.1-5 мм, Ховд аймгийн 17 суманд 0.1-3 мм цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: 15-16-нд шилжих шөнө Завхан, Хөвсгөл, Булганы ихэнх, Увсын зүүн, Ховд, Говь-Алтай, Архангай, Төв аймгийн хойд, Баянхонгор, Өвөрхангайн зарим, Сэлэнгэ, Өмнөговийн баруун сумдын нутгаар, 16-ны өдөр Ховд, Говь-Алтай, Дундговь, Өмнөговийн зарим, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн ихэнх, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-10.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүснэ. Агаарын температур өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр -4...-9 градус, Их нууруудын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр +2...-3 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг +9...+14 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг +15...+20 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0...-2 градус хүйтэн, өдөртөө +3...+5 градус дулаан байна.
Төлөв байдал: 16-17-нд шилжих шөнө Ховд, Булганы өмнөд, Говь-Алтай, Төв аймгийн хойд, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Дундговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар, 17-нд Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Сүхбаатарын ихэнх сумдын нутгаар 0.0-10.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна, 17-18-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар, 18-ны өдөр Баян-Өлгийн өмнөд, Увс, Ховд, Архангайн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Завханы ихэнх сумдын нутгаар, 19-нд Увс, Завхан, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Дундговь, Өмнөговийн аймгийн зарим сумдын нутгаар, 20-нд Өмнөговь, Дорноговийн өмнөд, Төв аймгийн зүүн хойд сумдын нутгаар 0.0-1.0 мм ялимгүй нойтон цас, цас орно. Салхи 17-нд говь, тал, хээрийн нутгаар, 18-нд Алтайн уулархаг нутгаар, 19, 20-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Завхан, Заг-Байдраг голын эхээр -20...-25 градус, Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -12...-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...-5 градус, бусад нутгаар -6...-11 радус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -8...-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...+3 градус, бусад нутгаар -2…-7 градус хүйтэн байна.