Үндсэн чиг үүрэг, Тэргүүлэх чиглэл
AI хураангуй · Groq · qwen3.8-27b
- Стандарт, хэмжил зүйн газар нь стандартчилал, хэмжил зүйн салбарын үндсэн чиг үүргээ тодорхойлсон.
- Энэ нь хууль тогтоомжийг боловсронгуй болгох, олон улсын стандартыг нэвтрүүлэх, хэмжих хэрэгслийг шалгах ажилд чиглэнэ.
- Мөн үнэт металл, эрдэнийн чулуугийн сорьцын хяналт, баталгаажуулалтын системийг хангахыг зорьж байна.
Баримт (Facts)
- Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг боловсронгуй болгох санал боловсруулах
- Хэмжил зүйн тухай хууль, эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох
- Үнэт металл, эрдэнийн чулууны үйлдвэрлэл, үйлчилгээг зохицуулсан эрх зүйн актаа боловсронгуй болгох
- Хэмжлийн нэгжийн эталоны ашиглалт, хөтлөлтийн чиглээр судалгаа шинжилгээний ажил хийх
- Олон улсын гэрээ хэлэлцээр, стандарт, техникийн зохицуулалтыг хүлээн авах, бүртгэх, хадгалах
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг боловсронгуй болгох санал боловсруулах
- Хэмжил зүйн тухай хууль, эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох
- Үнэт металл, эрдэнийн чулууны үйлдвэрлэл, үйлчилгээг зохицуулсан эрх зүйн актаа боловсронгуй болгох
- Хэмжлийн нэгжийн эталоны ашиглалт, хөтлөлтийн чиглээр судалгаа шинжилгээний ажил хийх
- Олон улсын гэрээ хэлэлцээр, стандарт, техникийн зохицуулалтыг хүлээн авах, бүртгэх, хадгалах
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
Эх хуудсанд нийтэлсэн огноо байхгүй; 2026 оны 10-р сарын 25-нд цуглуулсан. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ ЧИГ ҮҮРЭГ 1: Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг боловсронгуй болгох талаар санал боловсруулах, стандартчилал, тохирлын үнэлгээний баримт бичгүүдийг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох, үндэсний стандартыг олон улсын стандартын түвшинд хүргэж нэмэгдүүлэх, шинэ үйлдвэрлэл, үйлчилгээ, дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд стандартчиллын бодлогоор дэмжлэг, туслалцаа үзүүлэх, олон улс, бүс нутаг, 2 талын стандартчиллын хамтын ажиллагааг хөгжүүлэх, стандартчиллын техникийн хороод болон дэд хороодын үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, тохирлын үнэлгээний бодлогыг тодорхойлох; ЧИГ ҮҮРЭГ :2 Бүтээгдэхүүн, үйлчилгээ, менежментийн тогтолцооны баталгаажуулалтыг үндэсний болон олон улсын хууль, тогтоомж, стандартын шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх, аюулгүйн тэмдэг хэрэглэх бүтээгдэхүүнд тохирлын үнэлгээ явуулж, гэрчилгээжүүлэх, Олон Улсын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлсэн байгууллагад тохирлын үнэлгээ явуулах, бүтээгдэхүүн, үйлчилгээ, менежментийн тогтолцооны баталгаажуулалтын талаар мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх, Баталгаажуулалтын үйл ажиллагааны талаарх хэрэглэгчдийн мэдлэгийг дээшлүүлэх улмаар тэдэнд зөв сонголт хийх, өөрийн үйл ажиллагаанд итгэх итгэлийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх; ЧИГ ҮҮРЭГ 3: Хэмжил зүйн тухай хууль, эрх зүйн орчинг олон улсын жишиг, улс орны нийгэм эдийн засгийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох санал боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх, хэмжлийн эталоныг хөгжүүлэх төсөл, хөтөлбөр боловсруулах, шийдвэрлүүлэх, хэрэгжүүлэх, хэмжил зүйн мэргэжлийн байгууллагын болон хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга хийх ажилтны чадавхыг үнэлэх, хэмжил зүйн мэргэжлийн байгууллагын эрх олгох, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санг хөтлөх, улсын эталон, стандартчилсан загварыг бий болгох, зохион бүтээх, хадгалах, харьцуулан дүйлгэж баталгаажуулах, хэмжил зүйн асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил, туршилт хийх, улсын эталоны нэгж дамжуулалтыг олон улсад болон үндэсний хэмжээнд хангах, өндөр нарийвчлалтай хэмжих хэрэгсэлд шалгалт тохируулга хийх, хэмжил, шалгалт тохируулгын чадавхыг Жин, хэмжүүрийн олон улсын байгууллагын мэдээллийн санд бүртгүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх, хэмжих хэрэгслийн загварын туршилт хийх тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хялбаршуулах, боловсронгуй болгох, хэмжлийн нэгжийн эталоны ашиглалт, хөтлөлтийн чиглэлээр судалгаа шинжилгээний ажлыг эталоны нэгдсэн лаборатори, секторын тогтолцоонд үндэслэн хийх, хэмжил зүйн олон улсын байгууллага, хэлэлцээрт нэгдэн орох, тэдгээртэй хамтран ажиллах чиг үүрэг хэрэгжүүлэх; ЧИГ ҮҮРЭГ :4 Олон улсын гэрээ хэлэлцээр, олон улс, бүс нутаг, гадаад орны болон үндэсний стандарт, техникийн зохицуулалт, удирдамж, зөвлөмж, аргачлал, заавар, тохирлын үнэлгээний журам болон холбогдох норматив-техникийн бусад баримт бичгийг хүлээн авах, бүртгэх, хадгалах, хамгаалах, олон нийтэд хүргэх, мэдээлэх, хэвлэх, борлуулах үйлчилгээ үзүүлэх, төрөлжсөн сургалт зохион байгуулах замаар салбарын боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх: ЧИГ ҮҮРЭГ 5: Худалдаа үйлчилгээний тооцоо, эрүүл мэнд, байгаль орчин, улс орны аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд ашиглаж байгаа хэмжих хэрэгслийг шалгаж, баталгаажуулах ажлыг зохион байгуулах, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах чиглэлээр төсөл, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын үйл ажиллагааны талаарх хэрэглэгчдийн мэдлэгийг дээшлүүлэх улмаар тэдэнд зөв сонголт хийх, өөрийн үйл ажиллагаанд итгэх итгэлийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх: ЧИГ ҮҮРЭГ 6: Үнэт металл, эрдэнийн чулууны үйлдвэрлэл, үйлчилгээг зохицуулсан эрх зүйн акт, сорьцын хяналтын тогтолцоог боловсронгуй болгох ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх, үнэт металл, тэдгээрээр хийсэн эдлэлд химийн шинжилгээ хийж үнэт металлын сорьцыг тогтоон улсын сорьцын баталгааны тэмдэг дарах, эрдэнийн чулууг таньж гэрчилгээ олгох, сорьцын баталгааны тэмдгийн хяналт шалгалтыг хийж сорьцтой холбоотой маргааныг таслан шийдвэрлэх, шинжилгээ хийж хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, үнэт металлыг хайлж гулдмайлах, сорьцын лабораторийн чадавхыг дээшлүүлэх; ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ Засгийн газрын үйл ажиллагааны стандартчилал, тохирлын үнэлгээ, хэмжил зүй, сорьцын хяналтын бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх үүрэг, хариуцлага хүлээж Монгол Улсын Шадар сайд, Засгийн газрын танхимд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ. Газар нь салбарын бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, төсвийн зарцуулалтын тэнцвэр, харилцан уялдаа холбоог хангах асуудалд хууль тогтоомжийн хүрээнд өргөн хүрээтэй хандаж, зөв зохистой удирдаж зохицуулна. Газар нь стандартчилал, тохирлын үнэлгээ, хэмжил зүй, сорьцын хяналтын хөгжлийг хурдасгах, олон улсын жишигт хүргэх, Монгол Улсын хөгжлийн чиг хандлагад нийцсэн экспортыг дэмжсэн үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, үндсэн чиг үүргийнхээ хүрээнд чанартай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх зэрэг асуудлыг хамарсан Засгийн газрын зөвлөхийн үүрэг, хариуцлага хүлээнэ. ЧИГЛЭЛ 1: Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах, үндэсний үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд стандартчилал, тохирлын үнэлгээний бодлого үйл ажиллагаагаар дэмжлэг үзүүлэх;ЧИГЛЭЛ 2: Нийгэм, эдийн засгийн хөгжлийг хэмжлийн нэгдмэл байдлыг хангах бодлогоор дэмжих, Монгол Улсын хэмжлийн тогтолцоо, хэмжлийн нэгжийн үндэсний эталон, хууль эрхийн хэмжил зүйн техникийн чадавхыг нэмэгдүүлж олон улсын түвшинд хүргэх; ЧИГЛЭЛ 3: Сорьцын хяналтын баталгааг олон улсын түвшинд хүргэх, үнэт металлын сорьц тогтоох, эрдэнийн чулуу тодорхойлох үйлчилгээг олон улсын стандартын дагуу хийж хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах;ЧИГЛЭЛ 4: Бүтээгдэхүүн, үйлчилгээний болон Бүтээгдэхүүн, үйлчилгээ, менежментийн тогтолцооны баталгаажуулалтын хамрах хүрээг өргөжүүлэх, худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, тэдэнд зах зээл дээр шударга өрсөлдөх таатай нөхцөлийг бүрдүүлэх; Эх сурвалж:Захиргаа удирдлагын газар Эрсдэлийн удирдлага, дотоод зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэнЖ.ЦэцэгдарьУтас: 51-263805Цахим шуудангийн хаяг: tsetsegdari@masm.gov.mn