Улсын хэмжээнд 5 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
AI хураангуйOpenRouter · nemotron-3-ultra-550b-a55b:free
- Улсын хэмжээнд 5 хээрийн түймэр бүрэн унтраахаар ажиллаж байна.
- Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудад 3 түймэр цурамд оруулагдсан, 2 нь унтраахаар ажиллаж байна.
- Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн ангууд хамтран ажиллаж байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Нийт 5 хээрийн түймэр (цурамд 3, унтраахаар 2)
- Хэнтий аймаг Батширээт сум: 2026.10.21 13:58 гарсан, 2026.10.23 07:00 унтраагдсан
- Сүхбаатар аймаг Сүхбаатар сум 1-р баг: 2026.10.22 13:10 гарсан, 2026.10.23 07:40 цурамд оруулагдсан
- Хэнтий аймаг Хэрлэн сум 8-р баг: 2026.10.22 12:57 гарсан, 2026.10.23 10:10 цурамд оруулагдсан
- Сүхбаатар аймаг Эрдэнэцагаан сум Жаргалант 6-р баг: 2026.10.22 15:05 гарсан, 2026.10.23 10:32 цурамд оруулагдсан
- Дорнод аймаг Баянтүмэн сум Хотонт 4-р баг: 2026.10.23 08:59 гарсан, унтраахаар ажиллаж байна
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 23-нд нийтлэгдсэн
Улсын хэмжээнд 5 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
calendar_today2026-10-23
Хэнтий аймгийн Батширээт суманд 2026.10.21-ний өдрийн 13:58 цагт гарсан хээрийг түймрийн 10.23-ны өдрийн 07:00 цагт бүрэн унтраалаа. Улсын хэмжээнд өнөөдөр (2026.10.23)-ийн байдлаар цурамд оруулсан 3, унтраахаар ажиллаж буй 2, нийт 5 хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багт 10.22-ны өдрийн 13:10 цагт гарсан хээрийн түймрийг 10.23-ны 07:40 цагт цурамд оруулсан. Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, Тахилгат тосгоны “Сүүлийн-Ухаа” гэдэг газар 10.22-ны өдрийн 12:57 цагт гарсан хээрийг түймрийг 10.23-ны өдрийн 10:10 цагт цурамд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум Жаргалант 6 дугаар баг "Оргийн ам" гэдэг газар 10.22-ны өдрийн 15:05 цагт гарсан түймрийг Сүхбаатар, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Баруун-Урт сумын мэргэжлийн анги, Дорнод аймгийн Матад, Эрдэнэцагаан, Асгат сумын мэргэжлийн анги ажиллаж 10.23-ны өдрийн 10:32 цагт цурамд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Түүнчлэн Дорнод аймгийн Баянтүмэн Хотонт 4 дүгээр баг "Бургаст хөндий" гэдэг газар 10.23-ны өдрийн 08:59 цагт гарсан хээрийн түймэр, Дорнод аймгийн Чойбалсан сум Хөх нуур 4 дүгээр баг "Соён геологи" гэдэг газар 10.23-ны өдрийн 09:50 цагт хээрийн түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн анги ажиллаж байна.
Бусад мэдээлэл
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.