Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа
AI хураангуй · Groq · qwen3.8-27b
- УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу 2026 оны 10-р сарын 20-нд “Нээлттэй парламент” танхимд Баянзүрх дүүргийн иргэнтэй уулзлаа.
- Уулзалтаар ахмад настнуудын хөдөлмөр эрхлэлт, орон сууцны залилангийн хохирогчдын эрх ашгийг хамгаалах асуудлыг хөндөв.
- Гишүүн холбогдох асуудлуудыг шийдэх ажлын хэсэг ажиллаж байгааг мэдээлж, иргэдийн өргөдлийг уламжлахаа илэрхийллээ.
Баримт (Facts)
- Уулзалт 2026 оны 10-р сарын 20-нд болсон
- Уулзалтад Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны иргэн н.Хишигт оролцсон
- Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2024 онд хийсэн судалгаанд 600 иргэн хамрагдсан
- Судалгааны үр дүнд ахмад настнуудын 52 орчим хувь нь ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй гэж илэрхийлсэн
- Орон сууцны залилангийн хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас байгуулсан
- Уулзалтад боловсролын зээлийн сан, санхүүгийн зах зээлийн аюулгүй байдал зэрэг сэдвүүд хөндөгдсөн
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Уулзалт 2026 оны 10-р сарын 20-нд болсон
- Уулзалтад Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны иргэн н.Хишигт оролцсон
- Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2024 онд хийсэн судалгаанд 600 иргэн хамрагдсан
- Судалгааны үр дүнд ахмад настнуудын 52 орчим хувь нь ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй гэж илэрхийлсэн
- Орон сууцны залилангийн хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас байгуулсан
- Уулзалтад боловсролын зээлийн сан, санхүүгийн зах зээлийн аюулгүй байдал зэрэг сэдвүүд хөндөгдсөн
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 20-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Ангилал: Албан мэдээ
Холбогдох гишүүд: Чулуунбилэг Лодойсамбуу
Монгол Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу өнөөдөр (2026.10.20) “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны иргэн н.Хишигт эдийн засагч мэргэжилтэй. Тэрбээр өндөр насны тэтгэвэртээ гарсан ч эзэмшсэн мэргэжил, хуримтлуулсан туршлагаа залуу үедээ уламжлуулан үлдээж, нийгэмдээ хувь нэмэр оруулах хүсэлтэй байдгаа илэрхийлсэн юм. Гэвч ахмад настнуудад тохирсон ажлын байр хомс, насны ялгаварлан гадуурхалт, нийгмээс тусгаарлагдах зэрэг асуудал тулгарч байгааг дурдав.
Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2024 онд ахмад настнуудын хүний эрхийн асуудлаар хийсэн судалгаанд хамрагдсан 600 иргэний 52 орчим хувь нь ажил хөдөлмөр эрхлэх хүсэл, нөөц бололцоотой гэдгээ илэрхийлсэн байна. Ахмад настны тухай хуульд хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг тусгасан хэдий ч хэрэгжилтийг эрчимжүүлэх, ахмад настнуудын оролцоог бодитоор дэмжих шаардлагатай байгааг ч мөн онцлов.
Иймд ахмад настны нийгмийн хамгааллыг зөвхөн тэтгэвэр, халамжаар хязгаарлахгүйгээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээ болон асаргааны даатгалын тогтолцоог хөгжүүлэх зэрэг бодлогын арга хэмжээ дутагдаж байгааг хэлсэн юм. Мөн батлагдсан хууль, тогтоомжууд цаасан дээр биш, амьдрал дээр хэрэгждэг, хэрэгжүүлдэг байх тал дээр анхаарч ажиллахыг хүслээ.
Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ахмад настны нийгмийн хамгааллын асуудлыг хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоотой нь уялдуулан авч үзэх хэрэгтэй гэдэгтэй санал нэг буйгаа илэрхийлээд өөрийн ажиллаж буй зарим хуулийн төслийг танилцуулав. Тэрбээр н.Хишигт гуайг эдийн засаг, банк, санхүүгийн чиглэлийн хуулийн төсөлд саналаа өгч, хамтран ажиллахыг урив.