Улсын Их Хурал: Энэ долоо хоногт /2026.10.12-16/ · ИЛ ТОД МЭДЭЭAI хураангуй · Groq · qwen3.8-27b
- УИХ-ын дарга С.Бямбацогт 23 орны 88 төлөөлөгчтэйгээр Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтыг нээж, хоёр өдөр үргэлжилсэн арга хэмжээ өндөрлөв.
- Уулзалтын үеэр парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг шийдвэр гаргах түвшинд бодит нөлөөлөл болгон хөгжүүлэх арга замыг хэлэлцэж, таван гол асуудал, дөрвөн чиглэлийн зөвлөмжийг гаргалаа.
- Мөн УИХ-ын гишүүд, дэд дарга нар Итали, Литва, Польш, Хятад, Энэтхэг, Хорват, Лаос, Тажикистан, Узбекистан зэрэг орондын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
AI Баримт (Facts)
- 2026.10.12-16 өдрүүдэд УИХ-ын арга хэмжээний хуваарь
- Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт 23 орны 88 төлөөлөгчтэйгээр зохион байгуулагдсан
- Чуулга уулзалт "Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд" сэдвийн дор хоёр өдөр үргэлжилсэн
- Уулзалтын дүнд таван гол асуудлыг тодорхойлж, дөрвөн чиглэлээр зөвлөмж гаргасан
- УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Турк Улсад ажлын айлчлал хийсэн
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- 2026.10.12-16 өдрүүдэд УИХ-ын арга хэмжээний хуваарь
- Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт 23 орны 88 төлөөлөгчтэйгээр зохион байгуулагдсан
- Чуулга уулзалт "Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд" сэдвийн дор хоёр өдөр үргэлжилсэн
- Уулзалтын дүнд таван гол асуудлыг тодорхойлж, дөрвөн чиглэлээр зөвлөмж гаргасан
- УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Турк Улсад ажлын айлчлал хийсэн
Холбогдох хүмүүс
С.БямбацогтБ.БатцэцэгА.УндрааО.АлтангэрэлБ.СайдвализодаЦ.МөнхбатБ.ЖаргаланОрзигуль КозихоноваБ.ПүрэвдоржСабина ГласовачД.ЖаргалсайханС.ОдонтуяаТ.ВонгпачанКумари СэлжаЛи ЮйпинЛ.ӨлзийсайханАхмэт БозкуртАннарита ПатриаркаД.ҮүрийнтуяаБ.Хэрлэн
Байгууллагууд
Монгол Улсын Их ХуралГадаад харилцааны яамТажикистан Улсын Дээд МажлисУзбекистан Улсын ПарламентХорват Улсын парламент
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 16-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Эх сурвалж руу очих Ангилал: УИХ - Энэ долоо хоногт
ДАВАА 2026.10.12
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцохоор ирсэн төлөөлөгчдийн Тэргүүнүүдийг /2026.10.12 / угтан авч, мэндчилэв. (дэлгэрэнгүй)
“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдвийн дор зохион байгуулж буй Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтыг Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт нээсэн бөгөөд уг арга хэмжээнд 23 орны 88 төлөөлөгч оролцлоо. (дэлгэрэнгүй)
Парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг шийдвэр гаргах түвшинд бодит нөлөөлөл болгон хөгжүүлэх арга зам, шийдлийг 20 гаруй орны төлөөлөл хамтдаа хэлэлцэх чуулга уулзалтын бүгд хуралдааныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь эмэгтэйчүүдийн бүлгийн дарга А.Ундраа нар чиглүүлсэн. (дэлгэрэнгүй)
Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Тажикистаны парламентын бүлгийн дарга О.Алтангэрэл Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцож буй Бүгд Найрамдах Тажикистан Улсын Дээд Мажлисийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Тажикистан-Монголын парламентын бүлгийн дарга Б.Сайдвализодаг хүлээн авч уулзлаа. (дэлгэрэнгүй)
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол, Узбекистаны парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхбат, Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн гишүүн Б.Жаргалан нар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Парламентын Сенатын Залуучууд, эмэгтэйчүүд, соёл, спортын байнгын хорооны дарга Орзигуль Козихонова тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. (дэлгэрэнгүй)
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Хорват Улсын парламентын дэд дарга Сабина Гласовач тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. (дэлгэрэнгүй)
Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Д.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-д оролцож буй Лаос Улсын Үндэсний Ассамблейн Хууль, шударга ёсны хорооны дарга Т.Вонгпачан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. (дэлгэрэнгүй)
Лаос Улсын Үндэсний Ассамблей
Энэтхэг Улсын Лок Сабха
Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал
Турк Улсын Үндэсний Их Хурал
Итали Улсын Парламент
Литва Улсын Сеймас
Польш Улсын Сейм
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцож буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Лок Сабхагийн гишүүн, хатагтай Кумари Сэлжа тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. (дэлгэрэнгүй)
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ)-ын төлөөлөгч, БХАТИХ-ын Үндсэн хууль, хууль зүйн хорооны орон тооны гишүүн Ли Юйпин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.(дэлгэрэнгүй)
Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмэт Бозкуртын урилгаар тус улсад ажлын айлчлал хийлээ. (дэлгэрэнгүй)
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Италийн парламентын бүлгийн дарга А.Ундраа Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхимын Тамгын газрын нарийн бичгийн дарга Аннарита Патриаркаг хүлээн авч уулзлаа. (дэлгэрэнгүй)
“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдвийн дор хоёр өдөр үргэлжилсэн Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт өндөрлөж, таван гол асуудлыг тодорхойлж, дөрвөн чиглэлээр зөвлөмж гаргалаа. (дэлгэрэнгүй)
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа, Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн гишүүн Б.Хэрлэн, Л.Соронзонболд нар Литва Улсын Сеймасын гишүүн Модеста Петраускайте тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.(дэлгэрэнгүй)
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн гишүүн Д.Үүрийнтуяа нар Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцсон Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн Ванда Новицка, Эва Колодзиеж нартай уулзлаа. (дэлгэрэнгүй)
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгууллаа. Мөн Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны даргыг сонгох тухай болон Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа. (дэлгэрэнгүй)
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Азербайжаны парламентын бүлгийн дарга С.Замира, Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн гишүүн С.Зулпхар нар Бүгд Найрамдах Азербайжан Улсын парламент Милли Мажлисийн гишүүн Парвана Валлиеваг хүлээн авч уулзлаа. (дэлгэрэнгүй)
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, Р.Батболд, Ц.Туваан, Л.Мөнхбаясгалан, Н.Батсүмбэрэл, Л.Соронзонболд, Д.Цогтбаатар, Г.Хосбаяр нараас Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. (дэлгэрэнгүй)
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл, У.Отгонбаяр, Р.Батболд нараас Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. (дэлгэрэнгүй)
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын эрх ямба, дархан эрхийн тухай ерөнхий хэлэлцээр болон Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын богино хугацааны зорчигчдын тээврийн хэрэгсэл жолоодох болон жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцсөн. (дэлгэрэнгүй )
Монгол Улсад нүүрснээс шатахуун, хийн түлш, бордоо болон химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судлан, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа. (дэлгэрэнгүй)
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, “Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. (дэлгэрэнгүй)
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Дулаан хангамжийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэв. (дэлгэрэнгүйг)
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцэв. Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг тус тус явууллаа.(дэлгэрэнгүйг)
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулав. (дэлгэрэнгүйг)
Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн. (дэлгэрэнгүйг)
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Үндэсний батлан хамгаалахын их сургууль байгуулагдсаны түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо. (дэлгэрэнгүйг)
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Боловсролын яамтай хамтран тус салбарын төсвийн нээлттэй хэлэлцүүлгийг сургууль, цэцэрлэгийн хүртээмж, багшлах боловсон хүчний тооны болон чанарын хомсдол, сургалтын тоног төхөөрөмжийн хангамж гэсэн гурван хэсэгтэйгээр зохион байгуулав. (дэлгэрэнгүйг)
Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Мөн Дулаан хангамжийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээгүй бол Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. (дэлгэрэнгүйг)
Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, нийт 45 иргэнтэй уулзав. (дэлгэрэнгүйг)
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. (дэлгэрэнгүйг)
Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцэж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшин, Б.Даваажав нарыг дэмжлээ. (дэлгэрэнгүйг)
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 онд төсвийн тодотголыг баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт үг хэллээ. (дэлгэрэнгүйг)
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцэслэн батлав. Мөн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нийт гишүүдийн олонхын саналаар батлав. (дэлгэрэнгүйг)
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хийлээ. (дэлгэрэнгүйг)
Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар