УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ ЭМЭГТЭЙ ГИШҮҮДИЙН БҮЛЭГТЭЙ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- Жендэрийн үндэсний хороо болон шинжээчид УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэгтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
- - Энэхүү уулзалтаар жендэрийн мэдрэмжтэй парламент, хүний эрхэд суурилсан хууль тогтоомжийн талаар хэлэлцсэн байна.
- - Талууд цаашид хамтын ажиллагааг бэхжүүлж, тогтмол хамтран ажиллахаар шийдвэрлэжээ.
Баримт (Facts)
- Огноо: 2026.09.23
- Байгууллага: Жендэрийн үндэсний хороо
- Байгууллага: Улсын Их Хурал дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг
- Хүний нэр: А.Ундраа
- Хүний нэр: Ж.Бямбадулам
- Хүний нэр: Б.Долгор
- Хүний нэр: Д.Гэрэл
- Хүний нэр: Д.Амарсанаа
- Хүний нэр: О.Номинчимэг
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Огноо: 2026.09.23
- Байгууллага: Жендэрийн үндэсний хороо
- Байгууллага: Улсын Их Хурал дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг
- Хүний нэр: А.Ундраа
- Хүний нэр: Ж.Бямбадулам
- Хүний нэр: Б.Долгор
- Хүний нэр: Д.Гэрэл
- Хүний нэр: Д.Амарсанаа
- Хүний нэр: О.Номинчимэг
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 9-р сарын 23-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба, Хорооны дэргэдэх Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн төлөөлөл өнөөдөр буюу 2026.9.23-ны өдөр Улсын Их Хурал дахь Эмэгтэй гишүүдийн бүлэгтэй уулзалт, хэлэлцүүлэг хийлээ.Арга хэмжээг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн ахлагч А.Ундраа, Улсын Их Хурлын Тамгын газрын тэргүүн дэд дарга Ж.Бямбадулам нар нээж үг хэлэв.
Хэлэлцүүлгийн үеэр Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн шинжээч _Б.Долгор_ “Жендэрийн мэдрэмжтэй парламент”-ын өөрийн үнэлгээний санал, зөвлөмж болон түүнийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооны гишүүн, хүний эрх-хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн шинжээч _Д.Гэрэл_ “Хэнийг ч орхигдуулахгүй парламент-хүний эрхэд суурилсан, хүн төвтэй хууль тогтоохуй” сэдвээр, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын (CEDAW) Хорооны гишүүнээр сонгогдсон, жендэрийн эрх тэгш байдал, хүний эрхийн асуудлаарх бие даасан шинжээч _Д.Амарсанаа_ “Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцоор хүлээсэн үүргийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Улсын Их Хурлын гишүүний үүрэг, оролцоо” сэдвээр болон CEDAW хорооны сүүлийн үеийн зөвлөмж, хандлага, олон улсын сайн туршлагын талаар тус тус илтгэл тавьж, цаашдын хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцов.
Хэлэлцүүлэг арга хэмжээг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, Олон Улсын Парламентын Холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны дарга О.Номинчимэг хааж, үг хэллээ.
Хэлэлцүүлгийн үр дүнд хүний эрхэд суурилсан, жендэрийн мэдрэмжтэй парламентын хөгжлийг дэмжих, хууль тогтоох үйл явц дахь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, Монгол Улсын CEDAW конвенцоор хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангахад парламентын оролцоог бэхжүүлэх түүнчлэн УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг болон Жендэрийн үндэсний хороо цаашид хамтын ажиллагаа бэхжүүлж, тогтмол хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.