УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа
AI хураангуй · Requesty · gemma-4-31b-it
- УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан "Нээлттэй парламент" танхимд 45 иргэнтэй уулзаж, нийгмийн тулгамдсан асуудлыг сонслоо.
- Иргэд тэтгэвэр нэмэх, орон сууцны үнэ бууруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийн даатгалыг сайжруулахыг хүсэв.
- Гишүүн Т.Мөнхсайхан эрүүл мэнд, боловсролын салбарын хэд хэдэн хуулийн төсөл санаачилж буйгаа танилцууллаа.
Баримт (Facts)
- Огноо: 2026.10.15
- Уулзсан иргэдийн тоо: 45
- Санаачилж буй хууль: Эрүүл мэндийн ажилтны тухай хууль
- Санаачилж буй хууль: Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хууль
- Шинэчилж буй хууль: Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль
- Шинэчилж буй хууль: Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хууль
- Т.Мөнхсайхан нь "Нээлттэй парламент" танхимд ажилласан 12 дахь гишүүн
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Иргэдийн зүгээс гишүүнд талархал илэрхийлсэн хэсэг нь албан мэдээний хэв маягаар бичигдсэн сурталчилгааны шинжтэй.
Баримт (Facts)
- Огноо: 2026.10.15
- Уулзсан иргэдийн тоо: 45
- Санаачилж буй хууль: Эрүүл мэндийн ажилтны тухай хууль
- Санаачилж буй хууль: Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хууль
- Шинэчилж буй хууль: Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль
- Шинэчилж буй хууль: Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хууль
- Т.Мөнхсайхан нь "Нээлттэй парламент" танхимд ажилласан 12 дахь гишүүн
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 15-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Ангилал: Албан мэдээ
Холбогдох гишүүд: Тогтмол Мөнхсайхан
Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан өнөөдөр (2026.10.15) “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа. Хууль тогтоогчидтой биечлэн уулзаж, өөрийн амьдралд тулгарч буй бэрхшээл, шийдвэр хүлээж буй асуудал, санал хүсэлтээ уламжлахаар “Нээлттэй парламент” танхимыг 45 иргэн зорин ирсэн байв.
Өнөөдрийн уулзалтад ахмад настнуудын төлөөлөл идэвхтэй оролцож, нийгмийн хамгаалал, орон сууцны хүртээмж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах зэрэг нийгмийн олон талт асуудлыг хөндөн ярилцлаа. Тэд ахмад настнуудыг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, хамтран хөгжих, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлсэн Ахмадын хөгжлийн төвийг сум, дүүрэг бүрд байгуулах хэрэгтэйг онцолсон юм. Мөн жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа амьжиргааны өртөгтэй уялдуулан тэтгэвэр, тэтгэмжийг бодитоор нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийллээ.
Орон сууцны асуудал ч мөн уулзалтын гол сэдвийн нэг байв. Түрээслээд өмчлөх орон сууцны нэг ам метр талбайн үнэ өндөр байгаа нь ахмад настнууд болон бага орлоготой иргэдэд хүндрэлтэй байгааг хэлсэн. Түүнчлэн дахин төлөвлөлтийн төслөөс шалтгаалан олон жил түрээсийн байранд амьдарч буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, учирсан хохирлыг барагдуулах, сонгон шалгаруулалтыг илүү ил тод, хариуцлагатай, хяналттай зохион байгуулах асуудлыг холбогдох байгууллагуудад уламжилж өгөхийг хүсэв.
Уулзалтын үеэр боловсрол, эрүүл мэндийн салбартай холбоотой санал, хүсэлт ч цөөнгүй хөндөгдлөө. Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааны хүртээмж, үр нөлөөг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийн үйлчилгээг эрүүл мэндийн даатгалд хамруулах талаар иргэд санал, хүсэлтээ хэлсэн юм. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амны хөндийн эмчилгээг тусгай аргачлал, сэтгэл зүйн бэлтгэл болон шаардлагатай тохиолдолд тайвшруулах, нойрсуулах эмчилгээний дор мэргэжлийн баг гүйцэтгэдэг онцлогтой. Энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй нөхцөлд хамруулах нь олон гэр бүлийн ачааллыг бууруулна гэлээ.