УИХ-ын гишүүн О.Саранчулууны ажлын тайлан · ИЛ ТОД МЭДЭЭAI хураангуй · Groq · qwen3.8-27b
- УИХ-ын гишүүн О.Саранчулуун 2026 оны эхний хагаст хүнс, хог хаягдлын хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийжээ.
- Тэрээр олон хүүхэдтэй эхийг урамшуулах хуульд өөрчлөлтийг батлуулж, "Эхийн алдар" одон авахын тулд бага хүүхэд нэг нас хүрсэн байх шаардлагыг хассан байна.
- Мөн Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, 2026 оны намрын чуулганд хэлэлцүүлэхээр болжээ.
AI Баримт (Facts)
- 2026 оны 06-07 дугаар сард Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн
- 2026 оны 04-05 дугаар сард Хог хаягдлын тухай, Эрүүл ахуйн тухай, Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн
- Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ 2026 оны 05 дугаар сарын 29-нд баталсан
- Шинэ зохицуулалт 2027 оны 01 дүгээр сарын 01-н өдрөөс мөрдөгдөнө
- Хуулийн өөрчлөлтөөр "Эхийн алдар" одон авахын тулд бага хүүхэд нэг нас хүрсэн байх шаардлагыг хассан
- Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо 2025 онд 28 удаа хуралдаж, 59 асуудал хэлэлцсэн
- Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг 2025 оны 12 дугаар сарын 16-нд өргөн мэдүүлсэн
- Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг 2026 оны 4 дугаар сарын 30-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг дэмжсэн
- Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг 2026 оны УИХ-ын намрын чуулганд хэлэлцүүлэхээр бэлтгэж байна
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Текст нь хуулийн өөрчлөлтийн ач холбогдлыг "тэгш, хүртээмжтэй", "эрх зүйн зарчим" гэх мэт сөрөг утгатай үгсээр онцолж, гишүүний хувийн амжилтыг дээшлүүлэх чиглэлтэй бөгөөд хяналт шалгалтын тодорхой дүгнэлт, зөрчлийн тоо баримтыг дурдаагүй байна.
Баримт (Facts)
- 2026 оны 06-07 дугаар сард Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн
- 2026 оны 04-05 дугаар сард Хог хаягдлын тухай, Эрүүл ахуйн тухай, Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн
- Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ 2026 оны 05 дугаар сарын 29-нд баталсан
- Шинэ зохицуулалт 2027 оны 01 дүгээр сарын 01-н өдрөөс мөрдөгдөнө
- Хуулийн өөрчлөлтөөр "Эхийн алдар" одон авахын тулд бага хүүхэд нэг нас хүрсэн байх шаардлагыг хассан
- Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо 2025 онд 28 удаа хуралдаж, 59 асуудал хэлэлцсэн
- Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг 2025 оны 12 дугаар сарын 16-нд өргөн мэдүүлсэн
- Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг 2026 оны 4 дугаар сарын 30-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг дэмжсэн
- Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг 2026 оны УИХ-ын намрын чуулганд хэлэлцүүлэхээр бэлтгэж байна
Холбогдох хүмүүс
О.СаранчулуунМ.Ганхүлэг
Байгууллагууд
Монгол Улсын Их ХуралӨргөдлийн байнгын хорооХүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 19-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Эх сурвалж руу очих Ангилал: Улсын Их Хурлын гишүүд
Холбогдох гишүүд: Отгон Саранчулуун
УИХ-ын гишүүн О.Саранчулуунаас санаачлан тусгуулсан ажлын тайлан
Парламентын хяналт шалгалтын хүрээнд Өргөдлийн байнгын хорооны 2026 оны цаглаварт дараах хяналт, шалгалтын ажлуудыг санаачлан тусгуулж, ажил хэрэг болгов. Үүнд:
Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх (2026 оны 06-07 дугаар сар)
Хог хаягдлын тухай, Эрүүл ахуйн тухай, Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх (2026 оны 04-05 дугаар сар)
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖИЛ
Тайлант хугацаанд хууль тогтоомжийн ажил нь хүний эрхэд суурилсан нийгмийн үйлчилгээ, хүртээмжтэй орчин, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, иргэдийн оролцоо, нийгмийн хамгааллын үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэхэд чиглэв.
АЖЛЫН ХЭСГИЙГ АХАЛЖ БАТЛУУЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ:
Хүүхэд бүрийн үнэ цэнийг тэгш хүлээн зөвшөөрөх эрх зүйн орчин бүрдэв
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр баталж, шинэ зохицуулалтыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөхөөр болсон.
Өмнөх зохицуулалтаар “Эхийн алдар” одон авахын тулд тухайн эхийн бага хүүхэд нэг нас хүрсэн байх шаардлага тавигддаг байсан бол хуулийн өөрчлөлтөөр уг шалгуурыг хассан. Ингэснээр эх хүн хүүхдээ төрүүлсэн нөхцөл байдлаас шалтгаалан ялгаварлагдахгүй байх, хүүхэд бүрийн үнэ цэнийг адил тэгш хүлээн зөвшөөрөх эрх зүйн зарчмыг хангах нөхцөл бүрдсэн. Энэхүү өөрчлөлт нь олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг төрөөс урамшуулах бодлогыг илүү тэгш, хүртээмжтэй болгоход чиглэсэн ач холбогдолтой юм.
-Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо (БСШУС-ын байнгын хороо) 2025 онд нийт 28 удаа хуралдаж, 59 асуудлын хүрээнд 37 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын 8 төсөл, Байнгын хорооны 18 тогтоолын төсөл, албан тушаалтныг томилох, чөлөөлөх тухай 4 асуудал, хэлэлцэх эсэхийн 5 санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлгийн 7 санал, дүгнэлт, бусад асуудлаар 2 санал, дүгнэлтийн төслийг хэлэлцэн шийдвэрлэсэн. Энэ хугацаанд нийт 102 удаа саналын томьёололд өөрчлөлт оруулах чиглэлийг өгсөн. Түүнчлэн 17 удаа асуулт асууж, 12 удаа үг хэлж байр сууриа илэрхийллээ.
-Өргөдлийн байнгын хороонд 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ажиллаж, 4 удаагийн хуралдаанд оролцон, 9 удаа үг хэллээ.
-2025-2026 онд Улсын Их Хурлын гишүүдтэй хамтран Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төсөл, Ялгаварлан гадуурхалт, дарамтаас ангид байх, урьдчилан сэргийлэх тухай анхдагч хуулийн төсөл, Саадгүй байдал, хүртээмжийн тухай анхдагч хуулийн төсөл, Хамтын санхүүжилтийн тухай анхдагч хуулийн төслүүдийг санаачлан боловсруулж, өргөн мэдүүлэх чиглэлээр хамтран ажилласан бөгөөд одоогийн байдлаар 1 хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ.
Өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд:
Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв /2025.12.16/
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хуулийн төслийг хэлэлцүүлж, хэлэлцэх эсэхийг дэмжүүллээ. Улмаар УИХ-ын гишүүн М.Ганхүлэгээр ахлуулсан хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт шилжүүлсэн бөгөөд 2026 оны УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангав.
Уг хууль батлагдсанаар нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээний төрөл, үе шат, мэргэжлийн хөгжил тодорхой болох юм. Мөн нийгмийн ажлын үйлчилгээний нэгдсэн мэдээллийн сантай болсноор салбар дундын хамтын ажиллагаа сайжирч, үйлчилгээний чанар, хүртээмж эрс нэмэгдэх ач холбогдолтой.
Санаачлан боловсруулж буй хуулийн төслүүд:
Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хүртээмж гэдэг нь зөвхөн нэг бүлэг хүмүүсийн асуудал биш бөгөөд барилга байгууламж, зам тээвэр, мэдээлэл харилцаа холбоо, төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээг нийтийн бүх гишүүн тэгш, саадгүй ашиглах боломжийг бүрдүүлэх явдал юм.
Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, түр хугацаагаар бэртэж гэмтсэн хүмүүс болон гадаадын жуулчин зэрэг нийгмийн олон талт бүлгүүдэд зориулсан орчны хүртээмжийн ойлголтыг нэг зарчимд оруулах зорилготой. Ингэснээр дэд бүтэц болон нийгмийн үйлчилгээний салбарт саадгүй орчныг бүрдүүлэх эрх зүйн суурийг бүрдүүлнэ.
Бизнесийн санаачилгад санхүүжилт татах шинэ сувгийг нээнэ
Хамтын санхүүжилтийн тухай хуулийн төслийн анхны хувилбарыг бэлтгэн боловсрууллаа. Олон улсын олон нийтийн санхүүжилтийн (crowdfunding) эрх зүйн зохицуулалтын жишиг болон жижиг бизнес, нийгмийн төсөл, иргэний санаачилгыг санхүүжүүлэх боломжтой эрх зүйн орчныг иж бүрэн судалж хуулийн төсөлд тусгасан.Уг хууль батлагдсанаар иргэд, аж ахуйн нэгж, гарааны бизнес (startup) болон нийгмийн инновацын төслүүдэд олон нийтийн оролцоотойгоор санхүүжилт татах шинэ суваг, боломжууд бүрдэх юм.
Хамтран өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд:
Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг болон нийт 78 гишүүний хамт Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай болон бусад 20 гишүүний хамт Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв.
Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх чиглэлээр Улсын Их Хурлын даргын захирамжаар, харьяалах байнгын хороодын (Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо) нийт 11 Ажлын хэсэгт ажилласан. Энэ хүрээнд Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас асуулт асуусан. Үүний үр дүнд Байнгын хорооны тогтоолын 2 төслийг боловсруулан, Засгийн газарт чиглэл өгч ажиллав.
-Ялгаварлан гадуурхалтын эсрэг авах арга хэмжээний талаар судалгаа хийж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх, үйл ажиллагаандаа хэвшүүлэх асуудлыг судлан санал, дүгнэлт боловсруулж танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг ахлав. Энэ хүрээнд Хүний хөгжил, Нийгмийн бодлогын байнгын хорооны тогтоол гаргасан. Нийгмийн бодлогын байнгын хорооны 2025 оны 05 дугаар сарын 13-ны 06 тоот тогтоолоор Засгийн газарт нэг жилийн хугацаатай үүрэг, чиглэл өгсөн.
-Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн уялдаа холбоог хангах, бодлогын шалгуур үзүүлэлтийг оновчлох, хэрэгжилтэд үнэлгээ, мониторинг хийхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, үр дүнд суурилсан үнэлгээ, мониторингийн тогтолцоо бүрдүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хууль, УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг
-“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт, шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий БСШУСБХорооны Ажлын хэсэг
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн түгээмэл хандлагыг хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг.
-Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг
-Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцах, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлсан үйлчилгээ үзүүлэх чиглэлээр төсвийн тухай хууль тогтоомжид санал өгөх зорилгоор 8 дугаар сарын 14-ний өдөр хэлэлцүүлэг зохион байгуулав.
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийв
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах ажлын хүрээнд Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв болон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ажиллав. Хяналт, шалгалтын үр дүнд нийт 13 дүгнэлт, 15 ажлын санал боловсруулж, 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн гишүүдийн саналыг авсан.
“Сэтгэл зүйн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, эрх зүйн орчин ба шийдэл”-ийн асуудлаар чуулав
2026 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлэг болон Монголын сэтгэл судлалын шинжлэх ухааны мэргэжлийн холбоотой хамтран “Сэтгэл зүйн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, эрх зүйн орчин ба шийдэл” чуулганыг зохион байгуулав. Чуулганы хүрээнд боловсрол, эрүүл мэнд, гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, хууль зүйн салбар дахь сэтгэл зүйн тусламж, үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, салбар хоорондын уялдаа болон шаардлагатай бодлогын шийдлүүдийг хэлэлцсэн.Үүний үр дүнд сэтгэл зүйн тусламж, үйлчилгээний эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан тодорхойлж, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуультай уялдсан бие даасан хуулийн төсөл боловсруулах шаардлагатай гэсэн байр суурьд оролцогчид санал нэгдэв. Энэ хүрээнд хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох судалгааны ажлыг эхлүүлээд байна.
БОДЛОГОД НӨЛӨӨЛСӨН АЖЛУУД
“Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэв
Ахмад настны нийгмийн оролцоо, хөдөлмөр эрхлэлт, орлогыг дэмжих, эрүүл мэнд, сайн сайхан байдлыг бодлогоор дэмжихэд Улсын Их Хурал манлайлал үзүүлэх шинэ хөшүүрэг бий боллоо. Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, хууль тогтоох, хяналт шалгалтын үйл ажиллагаанд ахмадын туршлага, дуу хоолойг тусгах боломж бүрдэв. УИХ-ын гишүүд, ахмад үеийн хооронд харилцаа, мэдлэг, туршлага дамжуулах тогтвортой суурь тавигдав.
Хөтөлбөрт нийт 122 ахмад хүсэлт гаргаснаас 15-ыг нь сонгон шалгаруулж, 14 гишүүнтэй хамтран ажилласнаар ахмадын хөдөлмөр эрхлэлтийн шинэ хэлбэр бодитоор хэрэгжив. Шалгарсан ахмадууд УИХ-ын үйл ажиллагааг олон нийт, ахмад настанд танин мэдүүлэх, мөн хууль тогтоох, бодлого боловсруулахад зөвлөх үүрэг гүйцэтгэв. Хөтөлбөрийг цаашид тогтмол, өргөжүүлэн хэрэгжүүлнэ.
“Гэрээсээ гарцгаая” аяныг хэрэгжүүлэв
Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хүрээнд “Гэрээсээ гарцгаая” аяныг санаачлан эхлүүлж, шийдвэр гаргагч нартай тэргэнцэртэй явж, зарим нэг асуудлыг хөндөн, шийдэл олох хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шинэчлэгдэж буй явган хүний замаар тэргэнцэртэй зорчиж, нийтийн тээврээр үйлчлүүллээ. Энэ хүрээнд Багшийн дээд орчмын нүхэн гарцыг хүртээмжтэй болгож шинэчлэн засварлахаар болов.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуулын хамт “Бөмбөгөр”, “Ард” кинотеатр орчмын зам, нийтийн тээврийг туршив. Гүүрэн гарцны орц, гарцыг шинэчлэн засварлахаар боллоо.
“Хөгжлийн бэрхшээлтэй хүн үйлдвэрлэв” шошгыг танилцуулав
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр"-ийн хүрээнд Тэгш хүртээмж итгэл үндэсний зөвлөлтэй хамтран “Equality for All” тохирлын стандартыг нээж, ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Үндэсний шошго” хөтөлбөртэй хамтран ажиллахаар болов. Ингэснээр тус хөтөлбөр хөгжлийн бэрхшээлтэй хүний хийсэн бараа бүтээгдэхүүнийг шошгожуулах юм.
Шинэ стандарт бүхий шошго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес эрхлэх орчинд чанар, аюулгүй байдлыг баталгаажуулж, бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд өрсөлдөх чадвартай болгох, санхүүгийн хөнгөлөлттэй бүтээгдэхүүн, зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлнэ. Шошго албан ёсны болж баталгаажсанаар худалдан авалт, борлуулалт нэмэгдэж бизнес эрхлэгчид өргөн хүрээнд хөгжиж чадна.
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад нутгийн удирдлагын оролцоо” зөвлөгөөн зохион байгуулав /2025.05.25/