УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- УИХ-ын гишүүн О.Батнайрамдал "Нээлттэй парламент" танхимд 27 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.
- Оюутолгойн 3.0 их наяд төгрөгийн ногдол ашгийг зарцуулах талаарх иргэдийн санал асуулгын үр дүнг танилцуулсан.
- Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ долоо хоногт хэлэлцэхээр болжээ.
Гол тооAI ялгасан · 3.43 сая хүнд хуваасан
- 3.0их наяд төгрөг👤 ≈ 875 900₮ / хүн
Оюутолгойн ногдол ашгийн хэмжээ: 3.0 их наяд төгрөг
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Огноо: 2026.10.26
- Уулзсан иргэдийн тоо: 27
- Оюутолгойн ногдол ашгийн хэмжээ: 3.0 их наяд төгрөг
- e-Mongolia-гийн санал асуулгад оролцсон иргэн: 96 мянга
- Хуримтлалын санг дэмжсэн иргэн: 55 мянга (57%)
- Мөнгөө хадгалахыг дэмжсэн иргэн: 24 мянга (26%)
- Хууль: Үндэсний баялгийн сангийн тухай хууль
- Хууль: Нийгмийн халамжийн тухай хууль (шинэчилсэн найруулгын төсөл)
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 26-нд нийтлэгдсэн
Ангилал: Албан мэдээ
Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал өнөөдөр (2026.10.26) “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа. Тэрбээр, иргэдийг 13.00-15.00 цагт хүлээн авахаар товлосон бөгөөд уулзалт эхлэх үед парламентын гишүүнд өөрсдөд тулгарч буй асуудал бэрхшээл, санал хүсэлтээ уламжлахаар хэдийн 10 гаруй хүн ирсэн байв.
“Нээлттэй парламент” танхимыг зорин ирэх иргэдийн дийлэнх нь нийгмийн халамж, хамгаалал, эрүүл мэндийн салбарын асуудлыг хөндөж, бодит дэмжлэг, оновчтой шийдвэр хүсэмжилж буйгаа илэрхийлж байлаа.
Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал иргэдийн санал, хүсэлтийг сонсохын зэрэгцээ Улсын Их Хурлаар хэлэлцэж буй хууль, тогтоолын төслүүдийн талаар танилцуулж, зарим асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгсөн юм. Тухайлбал, энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ гэдгийг онцлоод төсөв, эдийн засгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Засгийн газраас Оюутолгой төслөөс ирэх онд авах 3,0 их наяд төгрөгийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар “e-Mongolia” платформоор дамжуулан 14 хоногийн хугацаанд иргэд, олон нийтээс санал авсан байна. Нийт 96 мянга орчим иргэн санал өгсний 55 мянга гаруй буюу 57 хувь нь хуримтлалын сангаар дамжуулан боловсрол, эрүүл мэнд, орон сууцын дэмжлэг авахыг дэмжсэн бол 24 мянган иргэн буюу 26 хувь нь мөнгөө хуримтлалын санд хадгалах санал өгчээ.
Уулзалтын үеэр иргэд Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн хуваарилж, зарцуулах талаар тодруулсан юм. Засгийн газраас дээрх санал асуулгын үр дүнг харгалзан үзэж, өнгөрөгч долоо хоногт Оюутолгойн ногдол ашгийн зарцуулалттай холбоотой нэг удаагийн хуулийн төслөө эргүүлэн татаж авсныг О.Батнайрамдал гишүүн тайлбарлав.
Мөн Оюутолгойн ногдол ашиг ард түмний өмч тул эхнээс нь оновчтой, зөв хуваарилалт хийх хэрэгтэй бөгөөд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу ногдол ашгийг Хуримтлалын санд төвлөрүүлж, орон сууцны дэмжлэг, эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулагдах болсныг хэллээ.
Түүнчлэн Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болсныг дуулгаад өнөөдрийн уулзалтын үеэр иргэдийн тавьсан асуудлуудыг шийдэх зохицуулалтыг төсөлд тусгахад анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Ялангуяа нийгмийн халамжийн тэтгэмж, дэмжлэгийг оновчтой тогтоох, зарим хөнгөлөлт, тусламжийг багцлах, иргэдийн амьжиргааг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдуулсан шинэ үйлчилгээг нэвтрүүлэхэд чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллана гэв.
Иргэдийн зүгээс нийгэм, эдийн засаг, улс төр, цаг үеийн олон асуудлаар нээлттэй ярилцаж, мэдээлэл авсандаа баяртай байгаагаа илэрхийлээд Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдалд ажлын амжилт хүслээ.