УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдтэй уулзан санал хүсэлтийг нь сонслоо.
- Иргэд хүнсний бүтээгдэхүүний үнэ, хэлмэгдүүлэлт болон орон сууцны гэрээгээр хохирсон асуудлаар байр сууриа илэрхийлэв.
- Гишүүн говийн бүсээс сонгогдсоны хувьд уусны төлбөрийн ялгавартай байдлыг шийдвэрлэх Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулснаа дурдав.
Баримт (Facts)
- Огноо: 2026.10.21
- Улсын Их Хурлын гишүүн Лувсанбямбаа Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллав
- Иргэн Б.Бат-Эрдэнэ (Чингэлтэй дүүрэг): махны үнэ дотооддоо экспортод гаргадаг үнээс өндөр байгааг дурдсан
- Д.Цогтбаатар: Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн
- Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс ажиллаж байна
- Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд иргэн 1 литр усыг 2 төгрөгөөр, уул уурхайн компаниуд 1 литр усыг 1 төгрөгөөр төлдөг байдлыг өөрчлөхөөр тусгасан
- Л.Мөнхбаясгалан нийт 20 гаруй иргэдтэй уулзсан
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
УИХ-ын гишүүний иргэдтэй уулзсан ердийн үйл ажиллагааг мэдээлсэн бөгөөд илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Огноо: 2026.10.21
- Улсын Их Хурлын гишүүн Лувсанбямбаа Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллав
- Иргэн Б.Бат-Эрдэнэ (Чингэлтэй дүүрэг): махны үнэ дотооддоо экспортод гаргадаг үнээс өндөр байгааг дурдсан
- Д.Цогтбаатар: Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн
- Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс ажиллаж байна
- Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд иргэн 1 литр усыг 2 төгрөгөөр, уул уурхайн компаниуд 1 литр усыг 1 төгрөгөөр төлдөг байдлыг өөрчлөхөөр тусгасан
- Л.Мөнхбаясгалан нийт 20 гаруй иргэдтэй уулзсан
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 21-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Ангилал: Улсын Их Хурлын гишүүд
Холбогдох гишүүд: Лувсанбямбаа Мөнхбаясгалан
Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан өнөөдөр (2026.10.21) “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал, хүсэлтийг сонслоо.
“Нээлттэй парламент”-ийг зорьж ирсэн иргэдийн төлөөлөл өөрийн тулгамдсан асуудлыг ярьж, хууль эрх зүйн туслалцаа хүсэхийн зэрэгцээ нийгэмд шударга ёсны хүсэмжлэл ус, агаар мэт хэрэгтэй байгаа талаар жишээ дурдан ярилаа.
Тухайлбал Чингэлтэй дүүргийн иргэн Б.Бат-Эрдэнэ хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, тэр дундаа махны үнэ дотооддоо экспортод гаргадаг үнээс ч өндөр байгааг анхаарах хэрэгтэй байна гэв. Харин Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар, Монголын төр хэлмэгдүүлэлттэй холбоотой асуудлыг нэг мөр шийдвэрлэж, дуусгах бодлогыг баримталж ажиллах шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлж байлаа. Тэрбээр, Улсын Их Хурлаас холбогдох хуулийг удаа дараа баталж, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс ажиллаж байгаа хэдий ч ойлголт, байр сууриа нэгтгэх цөөнгүй асуудал байдаг талаар дурдаж, анхаарлаа хандуулахыг хүслээ.
Түүнчлэн өнөөдрийн уулзалтад орон сууц захиалах, худалдан авах гэрээгээр хохирсон иргэдийн төлөөлөл, иргэний хэрэг маргааныг хянан шийдвэрлэх асуудлаар шүүхийн шийдвэр гарсан ч тухайн хариуцагч төлбөрийн чадваргүй гэдэг шалтгаанаар хохирол нь шийдвэрлэгдэхгүй байгаа хэрэг маргааныг хууль эрх зүйн хувьд цаашид хэрхэн авч үзэх вэ гэдэг асуудлыг хөндөж байлаа.
Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан иргэдийн санал, хүсэлтийг сонсож, уг асуудлын шийдлийн талаар харилцан ярилцаж, эргэх холбоотой ажиллахаа илэрхийлсэн. Мөн иргэний дэвшүүлсэн асуудлын хүрээнд хариулт өгөх хуулийн төсөл өргөн барихад бэлэн болоод байгаагаа дурдаж байлаа. Тэрбээр, говийн бүсээс сонгогдсон гишүүнийхээ хувьд Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, иргэдээс санал авч байгаа юм байна. Нэг иргэн нэг литр усыг 2 төгрөгөөр тооцож, төлбөрөө төлдөг бол уул уурхайн томоохон компаниуд нэг литр усыг нэг төгрөгөөр тооцож, төлбөр төлж байгаа нь шударга бус гэж үзэж уг хуулийн төслийг боловсруулжээ.