iltodmedee.mn Төрийн албан ёсны мэдээг баримт, пи-ар гэж ялгаж, эрсдэлтэй тендер, төсвийг AI-аар шүүдэг нээлттэй эхийн платформ.
🟢 0₮ дэд бүтэц Анхааруулга
AI шинжилгээ нь алдаа гаргаж болно. Нийтлэл бүр эх .gov.mn холбоос болон SHA-256 хэштэй тул анхны тексттэй шууд тулгаж шалгана уу. Эрсдэлийн оноо нь буруутгал биш, анхаарах дохио юм.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн ажлын тайлан · ИЛ ТОД МЭДЭЭ
AI хураангуй · Groq · qwen3.8-27b
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа 2024-2026 оны хаврын чуулганы үеэр 111 удаа нэгдсэн хуралдаанд оролцож, 547 асуудал хэлэлцсэн. Тэрээр УИХ-ын дэд даргаар ажилласан бөгөөд Төсвийн, Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр хариуцсан ажил гүйцэтгэсэн. Мөн УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлж, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн ажлын хэсгийг ахлан ажилласан.AI Баримт Пи-ар
Баримт (Facts) УИХ-ын дэд даргаар 2024.07.05-2025.11 хүртэл ажилласан Чуулганы нэгдсэн хуралдаан 111 удаа хуралдаж, 547 асуудал хэлэлцсэн 15 удаа чуулганы нэгдсэн хуралдаан даргалсан Төсвийн байнгын хороо 49 удаа, хамтарсан хурал 20 удаа хуралдаж 168 асуудал хэлэлцсэн Эдийн засгийн байнгын хороо 50 удаа, хамтарсан хурал 14 удаа хуралдаж 177 асуудал хэлэлцсэн Төсвийн зарлагын хяналтын дэд хороо 5 удаа хуралдаж, 8 асуудал хэлэлцсэн УИХ-ын даргын 2025 оны 192 дугаар захирамжаар Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн ажлын хэсэг байгуулагдсан УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлсэн Төсвийн төслийг 09.01-нд өргөн барьж, 11.15-нд батлах хуулийн заалтыг өөрчлөх санал гаргасан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Орлогч суурин төлөөлөгч Лин Цаог хүлээн авсан Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)Илэрхий пи-ар илрээгүй. Текст нь гишүүний гүйцэтгэсэн ажлын тоо, хуралдааны дүн, хуулийн төсөл зэрэг баримт дээр суурилсан тайлан хэлбэртэй.
Баримт (Facts) УИХ-ын дэд даргаар 2024.07.05-2025.11 хүртэл ажилласан Чуулганы нэгдсэн хуралдаан 111 удаа хуралдаж, 547 асуудал хэлэлцсэн 15 удаа чуулганы нэгдсэн хуралдаан даргалсан Төсвийн байнгын хороо 49 удаа, хамтарсан хурал 20 удаа хуралдаж 168 асуудал хэлэлцсэн Эдийн засгийн байнгын хороо 50 удаа, хамтарсан хурал 14 удаа хуралдаж 177 асуудал хэлэлцсэн Төсвийн зарлагын хяналтын дэд хороо 5 удаа хуралдаж, 8 асуудал хэлэлцсэн УИХ-ын даргын 2025 оны 192 дугаар захирамжаар Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн ажлын хэсэг байгуулагдсан УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлсэн Төсвийн төслийг 09.01-нд өргөн барьж, 11.15-нд батлах хуулийн заалтыг өөрчлөх санал гаргасан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Орлогч суурин төлөөлөгч Лин Цаог хүлээн авсанХолбогдох хүмүүс Хүрэлбаатар Булгантуяа Б.Мөнхсоёл Б.Уянга Ц.Мөнхтуяа О.Батнайрамдал Ж.Баярмаа С.Цэнгүүн Б.Жаргалан Г.Очирбат Лин Цао
Байгууллагууд Монгол Улсын Их Хурал Төсвийн байнгын хороо Эдийн засгийн байнгын хороо Төсвийн зарлагын хяналтын дэд хороо НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Стэнфордын их сургууль Бан Ги Мун сан
Эх текст (албан ёсны) 2026 оны 10-р сарын 19-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Эх сурвалж руу очих SHA-256 92d3645c83ad128bd4d086a6a89e4056a0cdda45ad99527016b0c5c615eb700d Ангилал: Улсын Их Хурлын гишүүд
Холбогдох гишүүд: Хүрэлбаатар Булгантуяа
ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
УИХ-ын дэд даргаар 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сар хүртэл ажилласан.
Улсын Их Хурлын гишүүний хувьд 2024 оны 07 дугаар сараас Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны гишүүнээр тус тус ажиллаж байна.
Гадаад томилолт, эрүүл мэндийн улмаас чөлөөтэй байснаас бусад үед бүх хуралдаанд оролцож, байр сууриа илэрхийлж, үг хэлж, санал гаргасан.
2024-2026 оны хаврын ээлжит чуулганы хурлын үйл ажиллагаа:
Чуулганы нэгдсэн хуралдаан 111 удаа хуралдаж, 547 асуудал хэлэлцэж, 15 удаа чуулганы нэгдсэн хуралдаан даргалсан.
Төсвийн байнгын хороо 49 удаа хуралдаж, хамтарсан хурал 20 удаа хуралдаж 168 асуудал хэлэлцсэн.
Эдийн засгийн байнгын хороо 50 удаа хуралдаж, хамтарсан хурал 14 удаа хуралдаж 177 асуудал хэлэлцэв.
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо 5 удаа хуралдаж, 8 асуудал хэлэлцсэн.
2024-2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хууль тогтоомжийн биелэлтэд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг:
УИХ-ын даргын 192 дугаар захирамжаар шинэчлэн байгуулсан Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, төсөв, төсвийн гүйцэтгэлийг УИХ-д өргөн мэдүүлэх, хэлэлцэн батлах, бусад хууль тогтоомжийн төсөвт үзүүлэх нөлөөллийг судлан санал дүгнэлт боловсруулж, УИХ-д танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахлан ажилласан.Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал дүгнэлт гаргах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулан танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг, Холбоо, сангийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг, Санхүүгийн хоршооны тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт тус тус ажилласан.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, Б.Уянга, Ц.Мөнхтуяа, О.Батнайрамдал, Ж.Баярмаа, С.Цэнгүүн, Б.Жаргалан, Г.Очирбат нарын хамт Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.
Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 192 дугаар захирамжаар байгуулагдсан Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, төсөв, төсвийн гүйцэтгэлийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, хэлэлцэн батлах, бусад хууль тогтоомжийн төсөвт үзүүлэх нөлөөллийг судлан санал, дүгнэлт боловсруулж Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажилласан.
Төсөв хэлэлцэн батлах үе шатыг цаг хугацаа, агуулгын хувьд өөрчлөх хүрээнд: Төсвийн төслийг жил бүрийн 09 дүгээр сарын 01-ны өдөр өргөн барьж 11 дүгээр сарын 15-нд батлахаар хуульчилсан боловч Улсын Их Хурлын намрын чуулган 10 сард эхэлж байгаа нь төсвийн талаар Улсын Их Хурлын гишүүд, намын бүлэг, холбогдох талуудын бүрэн танилцах, мэдээлэлтэй байх, үр дүнтэй ажиллах боломжийг хязгаарлаж байна. Иймд Улсын Их Хурлын намрын чуулганыг 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлж, Төсвийн төслийг 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хэлэлцүүлэх. Ингэхдээ Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д заасан “... Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тусгай шаардлага, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн эсэх талаар санал хураалт ...”-ыг хэлэлцүүлгийг тусдаа үе шат болгон 5 үе шаттайгаар хэлэлцдэг байх нэмэлт өөрчлөлтийг холбогдох хуульд оруулах зэргийг тусгасан талаар танилцууллаа.
2024-2025 оны гадаад хамтын ажиллагаа:
· НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Орлогч суурин төлөөлөгч хатагтай Лин Цаог хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Их Хурал НҮБ-аас баталсан 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг идэвхжүүлэх зорилгоор 2023, 2024 онд Стэнфордын их сургууль, “Бан Ги Мун” сантай хамтран Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээг амжилттай зохион байгуулсан.
Энэ хүрээнд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, энх тайван, шударга ёс, хүчирхэг институцийг бэхжүүлэхэд түлхэц болж, эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 20-30 хувь болгон нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн
· Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч хатагтай Шэннон Коулинг хүлээн авч уулзлаа.
1997 оноос хойш Азийн хөгжлийн банк нь Монгол Улсад буцалтгүй тусламж болон техникийн туслалцааны төслүүд дээр хамтран ажиллаж, хот болон суурин газрыг хөгжүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж манай улсын тогтвортой хөгжлийг ахиулахад бодитой хувь нэмэр оруулах талаар санал солилцсон.Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод” сэдвийн хүрээнд Тогтвортой байдлын чуулга уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Ази болон Алтайн бүс нутгийн улс орнуудын бодлого боловсруулагчид, шинжээчид, судлаачид, дадлагажигчдыг нэгтгэх зорилготой юм.Хэлэлцүүлэг нь бүс нутгийн түншлэлийн ач холбогдлыг онцолж, байгаль орчны нийтлэг сорилттой тэмцэх дэлхийн сургамж, шилдэг туршлагад тулгуурлан Ази болон Алтайн бүс нутагт хамтын ажиллагааг бий болгоход төвлөрнө. Ногоон санхүүжилт, техникийн хамтын ажиллагаа, дипломат харилцаанд анхаарлаа хандуулсан энэхүү яриа хэлэлцээнд ивээн тэтгэгчээр хамтран ажиллахыг хүслээ.
· “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Тогтвортой байдлын чуулга уулзалтын талаар санал солилцов. Уг уулзалт нь Ази болон Алтайн бүс нутгийн улс орнуудын бодлого боловсруулагчид, шинжээчид, судлаачид, дадлагажигчдыг нэгтгэх зорилготой юм. Хэлэлцүүлгээр бүс нутгийн түншлэлийн ач холбогдлыг онцолж, байгаль орчны нийтлэг сорилттой тэмцэх дэлхийн сургамж, шилдэг туршлагад тулгуурлан Ази болон Алтайн бүс нутагт хамтын ажиллагааг бий болгоход төвлөрнө. Ногоон санхүүжилт, техникийн хамтын ажиллагаа, дипломат харилцаанд анхаарлаа хандуулсан энэхүү яриа хэлэлцээнд ивээн тэтгэгчээр хамтран ажиллахыг хүссэн юм.
“Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлд:
НҮБ-аас баталсан тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ чухал үүрэг гүйцэтгэж байна. Монгол Улс энэхүү уулзалтыг зохион байгуулахад тууштай манлайлан оролцож байгаад талархаж байна. Энэ жилийн уулзалтын агуулга, ач холбогдлыг сайшаахын сацуу дэлхийн нийтийн тулгамдсан асуудал болох уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь нэмрээ оруулна гэв.
· Бүгд Найрамдах Узбекстан Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фарход Арзиевийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын худалдаа, эдийн засаг, боловсрол, соёлын салбарын болон хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, бэхжүүлэх талаар санал солилцов.
Бүгд Найрамдах Узбекстан Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фарход Арзиев Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекстан Улсад хийсэн айлчлалаар хийсэн хэлэлцээрүүдийг дэмжин ажиллаж байгаагаа илэрхийллээ.
· Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа.
Элчин сайд Шэнь Миньжуан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурсныг онцлон цаашид хоёр улсын харилцаа болон хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн ковид-19 цар тахлын хүнд хэцүү үед Монголын ард түмэн БНХАУ-д 30 мянган толгой хонь хандивласанд талархсанаа илэрхийллээ.
· Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо Олон Улсын Парламентын Холбооны 150 дугаар чуулга уулзалтад оролцов.
Энэ үеэр дэлхийн 181 орны парламентыг эгнээндээ нэгтгэсэн Олон Улсын Парламентын Холбооны бүтцийн байгууллагууд болох Удирдах зөвлөл, Байнгын хороод, Хүний эрхийн болон Ойрхи Дорнодын асуудлаарх хороод хуралдахаас гадна Эмэгтэй парламентчдын, Залуу парламентчдын форум тус тус зохион байгуулагдав.
ОУПХ-ны 150 дугаар чуулга уулзалтын нэгдсэн хэлэлцүүлэг “Нийгмийн хөгжил, шударга ёсны төлөөх парламентын үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд өрнөсөн. Хэлэлцүүлгээр гишүүн орнуудын төлөөлөгчид мэтгэлцэх, санал солилцох, бүс нутгийн түншлэлийг бэхжүүлж, парламентын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой юм. Мөн Энх тайван, олон улсын аюулгүй байдлын болон Тогтвортой хөгжлийн байнгын хороогоор хэлэлцсэн асуудлаар тогтоол батлагдахаас гадна Нэгдсэн хэлэлцүүлгийн хүрээнд үр дүнгийн баримт бичгийг ёсчлон батлав. Ассамблейн эхний өдөр Монгол Улсын Их Хурлын төлөөлөгчид Эмэгтэй парламентчдын форумд оролцлоо. Жендэрийн тэгш байдал, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, эмэгтэй парламентчдын манлайлал, санаачилга, хамтын ажиллагаа бэхжүүлэх зорилготой уг форум байгуулагдсанаасаа хойш 40 дэх жилтэйгээ золгож байгаа аж.
Эмэгтэй парламентчдын форумын үеэр жендэрийн тэгш харилцаанд тулгардаг саад бэрхшээлийг арилгах томоохон зорилтыг дэлхий нийтийн өмнө тавьсан Бээжингийн тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсанаас хойш мөн 30 жилийн ой болж буйг тэмдэглээд, төлөөлөгчдийн зүгээс өнгөрсөн хугацаанд гарсан ахиц дэвшил, цаашдын хандлага, шийдлийн хүрээнд харилцан зөвлөлдөв.
Мөн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Б.Пунсалмаа нар Ази, номхон далайн бүлгийн хуралд оролцож, бүс нутгийн түншлэлийг бэхжүүлж, гишүүн орнуудын хамтын ажиллагааг тэлэхэд парламентын үйл ажиллагааг чиглүүлэх хүрээнд харилцан санал солилцлоо. Өнгөрсөн онд Швецарын Холбооны Улсын Женев хотноо болсон ОУПХ-ны 149 дүгээр чуулга уулзалтын үеэр тус холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны гишүүнээр УИХ-ын гишүүн О.Номинчимэг сонгогдсон. Тэрбээр энэ удаагийн чуулганд Парламентчдын хүний эрхийн хорооны дэд ерөнхийлөгчийн хувиар ажиллаж байна.
· Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид Британийн парламент дахь ОУПХ-той харилцах бүлгийн дарга Фабиан Хамилтон болон гишүүдтэй уулзлаа.
Монгол, Британи улсууд газарзүйн байршлын хувьд хол ч ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлсээр холбогдсон нь харилцаа, хамтын ажиллагааны тулгуур болсоор ирснийг онцоллоо.
Түүнчлэн хоёр улсын харилцаанд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй тул Олон Улсын Парламентын Холбооны хүрээнд улам бүр өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн шинээр бүрдсэн парламентаас эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, төрөлжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч буйг тодотгоод хэлэлцэн баталсан зарим хууль, тогтоомжуудаас дурдлаа.
ОУПХ-той харилцах Британийн парламент дахь бүлгийн дарга Фабиан Хамилтон, Монгол Улсын Их Хурлын төлөөлөгчидтэй уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, парламентад жендэрийн тэгш байдлыг хангахад анхаарч, эмэгтэй гишүүдийн эзлэх хувиар Ази тивдээ тэргүүлэх үзүүлэлтэд хүрснийг сайшаан тэмдэглэв. Тэрбээр, УИХ-ын даргын айлчлалын үеэр Уэстминстерийн ордонд уулзалтууд амжилттай болсонд баяртай байгаагаа илэрхийлээд, айлчлалын үр дүнг бататгахад олон талт хэлбэрээр хамтран ажиллахаа хэллээ.
· Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Узбекистан Улсын парламент Олий Мажилисын сенатын танхимын дарга Танзила Нарбаевад бараалхлаа.
2024 онд манай хоёр улс парламентын сонгуулиа тус тус амжилттай зохион байгуулсныг тэмдэглээд, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд шинээр бүрдсэн 126 гишүүнтэй парламентад 32 эмэгтэй гишүүн сонгогдсоныг тодотголоо.
Түүнчлэн Олон Улсын Парламентын Холбооны 150 дугаар Ассамблейн үеэр бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаанд парламентуудын гүйцэтгэх үүрэг, хувь нэмрийг баталгаажуулж, хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, харилцан туршлага солилцоход чухал үр дүнтэй уулзалт хэлэлцүүлгүүд өрнөж байгааг тэмдэглэв. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, манай хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, тэр дундаа хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх боломж, санаачилгын хүрээнд холбогдох яам, агентлагийн төлөөлөлтэй санал солилцсон хэмээн дурдлаа. Цаашид өсөн нэмэгдэх эдийн засгийн өгөөж бүхий, харилцан ашигтай хамтын ажиллагааг онцлох салбаруудад эрчимжүүлснээр бүс нутгийн түншлэлийг бэхжүүлэх давуу талтайг талууд онцолсон юм.
· Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонгтой уулзлаа. Уулзалтын үеэр, УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлагдаж, алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсийг томьёолон, үндсэн 5 зорилго, тэдгээрийг хэрэгжүүлэх 16 зорилтыг тодорхойлсон гэдгийг дурдлаа. Энэ ташрамд тэрбээр, уг стратеги төлөвлөгөөний төсөлд ОУПХ-ноос улс орнуудын практик туршлагуудад үндэслэн мэргэжил арга зүйн зөвлөгөөг тогтмол хүргүүлсэнд талархал илэрхийлэв. Үргэлжлүүлэн, тогтолцооны өөрчлөлтийн үр дүнд байгуулагдсан таван нам, эвслийн төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламентад 80 гаруй гишүүн шинээр сонгогдсоныг дурдаад, ирэх дөрвөн жилийнхээ стратеги, төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд эрх зүйн орчны шинэчлэлийг эхлүүлснийг тэмдэглэлээ. Энэ хүрээнд ОУПХ-ны дэмжлэгтэйгээр парламентын өөрийн үнэлгээний шалгуур үзүүлэлтээр суурь түвшинг тодорхойлох, үнэлгээ хийх чадамжийг бүрдүүлэх, УИХ-ын цахим шилжилтийг эрчимжүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр зорьж буйг хэлэв.
· Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа Хорватын парламентын гишүүн тус улсын парламент дахь Хорват-Монголын бүлгийн дарга Предраг Штромар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол Улс Хорват Улсыг Европ дахь чухал түншийн нэг хэмээн үздэг бөгөөд харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх нь гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг юм гэдгийг тэмдэглэлээ. Түүнчлэн Монгол, Хорват Улс 1993 оны 3 дугаар сарын 10-ны өдөр дипломат харилцаа тогтоосноос хойш ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг үнэт зүйлсэд тулгуурлан хамтран ажиллаж ирсэн бөгөөд газарзүйн хувьд хол ч нийтлэг үнэт зүйлсийн нэгдэл нь харилцааг ойртуулж буйг тэрбээр дурдав.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн үр дүнд 126 гишүүний бүрэлдэхүүнтэй парламент байгуулагдаж, эмэгтэй гишүүдийн тоо 32 болж, парламентын нийт бүрэлдэхүүний 25 хувийг эзэлж байна. Энэ нь парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллөөр Ази тивдээ тэргүүлэгч орны нэг болсон хэмээн онцлов.
Хорватын парламентын гишүүн Предраг Штромар, Монголын ардчиллыг өндрөөр үнэлдэгээ илэрхийлээд, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, цахим технологийн салбарт хамтран ажиллах оюутан, судлаач солилцох тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, соёл урлагийн төв байгуулах асуудлын талаар байр сууриа илэрхийлсэн. Мөн уулзалтын үеэр Монгол Улсад байрлах “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын судалгааны төв”-ийг Хорватын санаачилсан “3 тэнгисийн санаачилга”-тай холбох замаар Зүүн Европ руу гарц нээх стратегийн боломж бүрдүүлэх асуудлаар санал солилцсон юм.
· Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа Бүгд Найрамдах Чех Улсын төлөөлөгчдийн танхим дахь Чех-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Берковецийг хүлээн авч уулзлаа. Бүгд Найрамдах Чех Улс манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш. Бид ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлтэй хэмээн онцолж, 2024 онд УИХ-ын ээлжит сонгууль болж, Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу 5 нам, эвслийн 126 гишүүн сонгогдсон.