Систем идэвхтэй: 93 төрийн эх сурвалж хянаж байна💙 Ил тод мэдээг ДэмжихХаан банк · MN11 0005 0050 8529 3387 Хаан банк
MN11 0005 0050 8529 3387 УИХ-ын гишүүн Б.Тулгын ажлын тайлан · ИЛ ТОД МЭДЭЭAI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы ерөнхий ажиллагаа болон УИХ-ын гишүүн Б.Тулгын тайланг танилцууллаа.
- Гишүүн Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хороонд ажиллаж, Боомтын тухай анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.
- Тус хуулийн төсөл нь 12 бүлэг, 55 зүйлтэй бөгөөд боомтыг эдийн засгийн цогцолбор болгон хөгжүүлэх зорилготой юм.
AI Баримт (Facts)
- 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан 32 удаа, нийт 205 цаг 05 минут үргэлжилсэн
- Чуулганаар 220 хуулийн төсөл, 58 УИХ-ын тогтоол батлагдсан
- Байнгын хорооны хуралдаан 118 удаа, хамтарсан хуралдаан 9 удаа хуралдсан
- УИХ-ын гишүүн Б.Тулга Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнд ажилласан
- Боомтын тухай анхдагч хуулийн төсөл 12 бүлэг, 55 зүйлтэй
- Монгол Улсад нийт 39 боомт ажиллахаар тусгагдсанаас ердийн үед 24 нь байнгын ажиллагаатай
- Дэлхийн банкны Логистикийн гүйцэтгэлийн индексээр Монгол Улс 2023 онд 139 орноос 109 дүгээрт, 2.5 оноотой эрэмбэлэгдсэн
- Засгийн газрын 2025 оны 84 дүгээр тогтоолоор тогтоосон 52 орон тоог хэвээр үлдээхээр төлөвлөсөн
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан 32 удаа, нийт 205 цаг 05 минут үргэлжилсэн
- Чуулганаар 220 хуулийн төсөл, 58 УИХ-ын тогтоол батлагдсан
- Байнгын хорооны хуралдаан 118 удаа, хамтарсан хуралдаан 9 удаа хуралдсан
- УИХ-ын гишүүн Б.Тулга Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнд ажилласан
- Боомтын тухай анхдагч хуулийн төсөл 12 бүлэг, 55 зүйлтэй
- Монгол Улсад нийт 39 боомт ажиллахаар тусгагдсанаас ердийн үед 24 нь байнгын ажиллагаатай
- Дэлхийн банкны Логистикийн гүйцэтгэлийн индексээр Монгол Улс 2023 онд 139 орноос 109 дүгээрт, 2.5 оноотой эрэмбэлэгдсэн
- Засгийн газрын 2025 оны 84 дүгээр тогтоолоор тогтоосон 52 орон тоог хэвээр үлдээхээр төлөвлөсөн
Холбогдох хүмүүс
Буяа Тулга
Байгууллагууд
Улсын Их ХуралАюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооХууль зүйн байнгын хорооДэлхийн банкЗасгийн газарХилийн боомтын захиргааБоомтын сэргэлтийн Үндэсний хорооны Ажлын алба
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 22-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Эх сурвалж руу очих Ангилал: Улсын Их Хурлын гишүүд
Холбогдох гишүүд: Буяа Тулга
ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ ТОЙМ
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган нь сүүлийн жилүүдийн хамгийн ачаалалтай чуулганы нэг байлаа. Гишүүний хийсэн ажлыг энэ ерөнхий зургийн хүрээнд авч үзэх нь зүйтэй.
Үзүүлэлт
Тоо
Тайлбар
Нэгдсэн хуралдаан
32 удаа
Нийт 205 цаг 05 минут
Батлагдсан хуулийн төсөл
220
Анхдагч хууль 18, шинэчилсэн найруулга 2 зэрэг
Батлагдсан УИХ-ын тогтоол
58
Байнгын хорооны хуралдаан
118 удаа
Хамтарсан хуралдаан 9 удаа
Ажлын хэсгийн хурал
177 удаа
Байнгын хороодоор хэлэлцсэн асуудал
396
Үүнд 310 хуулийн төсөл
ГИШҮҮНИЙ ХАРИУЦСАН ЧИГЛЭЛ, БҮРЭН ЭРХ
Чуулганы хугацаанд Улсын Их Хурлын хоёр Байнгын хорооны бүрэлдэхүүнд ажиллав. Эдгээр нь агуулгын хувьд ялгаатай боловч аль аль нь төрийн бодлогын гол тулгуур чиглэл юм.
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
Улсын аюулгүй байдал, батлан хамгаалах, гадаад харилцаа, олон улсын гэрээ хэлэлцээрийн асуудлыг хариуцдаг. Чуулганы хугацаанд тус Байнгын хороо 14 удаа, бусад Байнгын хороотой хамтран 4 удаа хуралдаж, 36 асуудлыг хэлэлцэн, 10 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 1 тогтоолын төслийг батлуулж, олон улсын гэрээ, хэлэлцээрийн 9 асуудлыг зөвшилцөв.
-Хууль зүйн байнгын хороо
Хууль зүй, шүүх эрх мэдэл, хүний эрх, эрүүгийн болон иргэний эрх зүйн шинэчлэлийг хариуцдаг, чуулганы хамгийн их ачаалалтай Байнгын хорооны нэг. Чуулганы хугацаанд 14 удаа, хамтарсан 1 удаа, нийт 15 удаа хуралдаж, 67 асуудлыг хэлэлцэн, 41 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 8 тогтоолын төслийг батлуулж, Байнгын хорооны 19 тогтоол баталсан байна.
ӨӨРИЙН САНААЧИЛГА: Боомтын тухай анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулав
Боомтын тухай анхдагч хуулийн төсөл болон дагалдан гарах долоон хуулийн төслийг боловсруулж дуусгаж, өргөн мэдүүлэхэд бэлэн болголоо. Хуулийн төслийн үзэл баримтлалыг гишүүн өөрөө баталсан бөгөөд төсөл нь 12 бүлэг, 55 зүйлтэй.Энэ бол гишүүний хувьд өөрийн санаачилсан, эхнээс нь дуустал боловсруулсан бие даасан томоохон хуулийн төсөл юм.
Яагаад энэ хууль хэрэгтэй вэ?
• Монгол Улсын хилд нийт 39 боомт ажиллахаар тусгагдсанаас ердийн үед ердөө 24 нь байнгын ажиллагаатай байна. ОХУ-тай хиллэдэг хэсэгт 16, БНХАУ-тай хиллэдэг хэсэгт 17, агаарын замын 6 боомттой.
• Эдгээрийн дийлэнх нь шалган нэвтрүүлэх цогцолбор барилга байгууламжгүй, ачиж буулгах, шилжүүлэн ачих, чингэлэг тээврийн терминал хүрэлцээгүй, улсын чанартай авто зам, төмөр замаар бүрэн холбогдоогүй хэвээр байна.
• Дэлхийн банкны Логистикийн гүйцэтгэлийн индексээр Монгол Улс 2023 онд судалгаанд хамрагдсан 139 орноос 109 дүгээрт, 2.5 оноотой эрэмбэлэгдсэн.
• Улсын Их Хурал 2013 онд Хилийн боомтын тухай бие даасан хууль баталж байсныг 2016 онд хүчингүй болгосноос хойш боомтыг эдийн засгийн нэгж болгон цогцоор зохицуулсан суурь хууль байхгүй. Зохицуулалт нь Хилийн тухай, Гаалийн тухай, Чөлөөт бүсийн тухай, Газрын тухай зэрэг олон салбарын хууль, Засгийн газрын тоо томшгүй тогтоол, журамд тархсан байна.
• Хилийн боомтын үндэсний зөвлөл, боомт тус бүрийн зөвлөл, Хилийн боомтын захиргаа гэсэн гурван бүтцийн чиг үүрэг хоорондоо давхцаж, боомтын дэд бүтэц, төрийн өмчийн ашиглалт, хөгжлийн төлөвлөлтийг нэгдсэн удирдлагаар хангах боломжгүй байна. Тухайлбал, боомтын дэд бүтцийг хариуцах чиг үүрэг Монгол Улсын хилийн тухай хуулийн 29.9 болон Гаалийн тухай хуулийн 269 дүгээр зүйл дэх нэг дүгээр зүйлд давхардан заасан бөгөөд хоёр байгууллагын аль нь ч бүрэн хариуцахгүй байна.
Хуулийн төслийн гол шийдэл юу вэ?
• Боомтыг зөвхөн хяналт шалгалтын цэг гэж үзэх уламжлалт хандлагаас гарч, худалдаа, тээвэр, логистик, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалт бүхий, тусгай дэглэмээр зохицуулагдах нутаг дэвсгэр, дэд бүтэц, үйлчилгээний цогцолбор гэж шинэчлэн тодорхойлов.
• Шинэ төрийн байгууллага байгуулахгүй, шинэ орон тоо нэмэхгүй. Хилийн боомтын захиргааг татан буулгаж, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны Ажлын алба болгон өөрчлөн зохион байгуулах бөгөөд Засгийн газрын 2025 оны 84 дүгээр тогтоолоор тогтоосон 52 орон тоог хэвээр авч, албан хаагч төрийн албаны статусаа хадгална.
• Ачаа тээврийн цахим дараалал нэвтрүүлж, дарааллын эрхийг худалдах, шилжүүлэхийг хуулиар хориглов. Боомт бүрийн нэвтрүүлэх хүчин чадлыг жил бүр тооцож нийтэд мэдээлэх, ачаалал хэт төвлөрсөн үед ойролцоох боомтод хуваарилах зохицуулалтыг шинээр тогтоов.
• Нэг операторт бүх үйлчилгээг онцгой эрхээр эрхлүүлэхийг хориглож, боомтын дэд бүтэц, терминалыг ашиглах боломжийг үйлчилгээ эрхлэгчид тэгш олгохоор, Боомтын хөгжлийн корпорацийн үйл ажиллагаанд Өрсөлдөөний тухай хууль нэгэн адил үйлчлэхээр хуульчлав.
• Энэ хуулиар шинээр татвар, улсын тэмдэгтийн хураамж тогтоохгүй. Хураамжийн дээд хязгаарыг Засгийн газар батлах бөгөөд ижил нөхцөлд байгаа үйлчлүүлэгчид ялгавартай хураамж тогтоохыг хориглов.
• Боомтын үйлчилгээний хураамжийн орлогыг боомтын дэд бүтэц, боомтын бүс болон орон нутгийн хөгжилд зарцуулна. Боомтын бүсэд ажиллаж, амьдарч байгаа төрийн албан хаагч, иргэдийн орон сууц, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг хариуцах байгууллага, санхүүжилтийн эх үүсвэрийг хуулиар тодорхой болгов.
• Боомтын газрыг хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу, нээлттэй сонгон шалгаруулалтаар, гэрээний үндсэн дээр ашиглуулах бөгөөд боомтын бүсийг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, хэмжээ, заагийг тогтоох бүрэн эрхийг Улсын Их Хуралд хадгалав.
Төсөвт үзүүлэх нөлөө-Ил тод тооцоо
Хуулийн төслийн зардлын тооцоог аргачлалын дагуу гүйцэтгэж, үзэл баримтлалд нээлттэй тусгав. Улсын болон орон нутгийн төсөвт нэг удаагийн 6.3-9.6 тэрбум төгрөг, жилд байнгын 1.1-1.9 тэрбум төгрөгийн зардал үүсэх бөгөөд нөхөгдөх эх үүсвэрийг харгалзсан цэвэр ачаалал нь нэг удаагийн 5.2-8.2 тэрбум, жилд 0.7-1.1 тэрбум төгрөг болно. Орон тоо нэмэгдэхгүй тул байнгын зардлын шинэ ачаалал үүсэхгүй бөгөөд боомтын дэд бүтцийн ашиглалт, засвар үйлчилгээ өөрийгөө санхүүжүүлэх Корпорацид шилжсэнээр өнөөдөр төсвөөс гарч байгаа зардал чөлөөлөгдөнө.
Хууль тогтоох ажлын чанарын жишээ
Дагалдах хуулийн төслийг боловсруулахдаа тухайн хуулийн хүчин төгөлдөр эх бичвэрийг Хуулийн нэгдсэн порталаас бүрэн эхээр нь татаж, "боомт" гэсэн үг агуулсан бүх заалтыг үг үсгээр нь тулгав. Энэхүү баталгаажуулалтын үр дүнд дагалдах хуулийн тоо анх төлөвлөж байсан 11-ээс долоо болж буурсан бөгөөд таамаглаж бичсэн заалтын дугаар үлдээгүй. Өөрөөр хэлбэл, хуулийн системд оруулах хөндлөнгийн оролцоог зайлшгүй шаардлагатай хэмжээнд нь багасгасан.
Дагалдан өргөн мэдүүлэх долоон хуулийн төсөл: Монгол Улсын хилийн тухай, Гаалийн тухай, Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Зөрчлийн тухай, Чөлөөт бүсийн тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай.
• "Алсын хараа-2050" (УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоол) болон "Шинэ сэргэлтийн бодлого" (УИХ-ын 2021 оны 106 дугаар тогтоол)-д боомтын сэргэлтийг хөгжлийг хязгаарлаж буй зургаан багц асуудлын нэгд тодорхойлсон.
• Улсын Их Хурлын 2023 оны 8 дугаар тогтоолоор Боомтын тухай хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлэхийг үүрэг болгосон.
• Засгийн газрын 2024 оны 181 дүгээр тогтоолоор хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлд уг төслийг тусгасан.
Хууль батлагдсанаар иргэн, бизнес юу мэдрэх вэ?
• Боомт дээрх хүлээгдэл, оочерыг шийдвэрлэх эрх зүйн механизм бий болно. Ачааны дараалал цахим, ил тод, ялгаварлалгүй болно.
• Гадаад худалдааны зардал, хугацаа буурч, экспортын урсгал тогтворжиж, Монгол Улсын транзит тээврийн өрсөлдөх чадвар дээшилнэ.
• Боомтын газар, дэд бүтцийг эдийн засгийн эргэлтэд оруулж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах нөхцөл бүрдэнэ.
• Боомт дагасан суурьшлын бүсийн дэд бүтэц, төрийн үйлчилгээний хүртээмж сайжирч, бүс нутгийн хөдөлмөрийн зах зээлд эрэлт бий болно.
• Төрийн байгууллагуудын чиг үүргийн давхардал арилж, "хэн хариуцахаа мэдэхгүй" байдал дуусна.