УИХ-ын гишүүн Б.Бейсений ажлын тайлан · ИЛ ТОД МЭДЭЭAI хураангуй · Groq · qwen3.8-27b
- УИХ-ын гишүүн Б.Бейсений 2025-2026 оны ажлын тайлан нь ойн салбарыг эдийн засагжуулах, хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлийн хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн ажилд чиглэсэн байна.
- Тайландаас ойн салбарын орлогын боломж, малчны даатгалын асуудал зэрэг тодорхой тоо баримт, хуулийн өөрчлөлтийн агуулга харагдаж байна.
- Энэ нь улсын хэмжээнд нөлөөлөх хууль тогтоомжийн шинэчлэлт, байнгын хорооны шийдвэрүүдийн нэгдсэн дүгнэлт юм.
AI Баримт (Facts)
- Ойн салбарын орлогын боломж 800 саяас 1.4 тэрбум ам.доллар
- Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 10 бүлэг 59 зүйлтэй
- Ойн менежментийн төлөвлөгөө 10 жилийн хугацаатай батлагдана
- Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2025 оны 12 дугаар сарын 12-нд баталсан
- Засгийн газар 2025 оны 01 дүгээр сарын 09-нд даатгалын хуулийн төслийг өргөн мэдүүлсэн
- 16 гишүүн Ойн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн
- 37 гишүүн Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн
- 75 гишүүн Тамхины хяналтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн
- 40 гишүүн О.Амгаланбаатар нарын хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл (нэр дурдаагүй)
- 11 гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын хамт Их Хурлын тухай, хяналт шалгалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн
- 5 гишүүн (М.Мандхай, Д.Үүрийнтуяа, Ц.Идэрбат, Б.Бат-Эрдэнэ, Г.Хосбаяр) Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг 2025.06.19-нд өргөн мэдүүлсэн
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй. Мэдээлэл нь хууль тогтоомжийн агуулга, тоо баримтад суурилсан, объектив тайлан хэлбэртэй.
Баримт (Facts)
- Ойн салбарын орлогын боломж 800 саяас 1.4 тэрбум ам.доллар
- Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 10 бүлэг 59 зүйлтэй
- Ойн менежментийн төлөвлөгөө 10 жилийн хугацаатай батлагдана
- Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2025 оны 12 дугаар сарын 12-нд баталсан
- Засгийн газар 2025 оны 01 дүгээр сарын 09-нд даатгалын хуулийн төслийг өргөн мэдүүлсэн
- 16 гишүүн Ойн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн
- 37 гишүүн Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн
- 75 гишүүн Тамхины хяналтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн
- 40 гишүүн О.Амгаланбаатар нарын хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл (нэр дурдаагүй)
- 11 гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын хамт Их Хурлын тухай, хяналт шалгалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн
- 5 гишүүн (М.Мандхай, Д.Үүрийнтуяа, Ц.Идэрбат, Б.Бат-Эрдэнэ, Г.Хосбаяр) Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг 2025.06.19-нд өргөн мэдүүлсэн
Холбогдох хүмүүс
Б.БейсенБ.Бат-ЭрдэнэС.ОдонтуяаМ.ЭнхцэцэгЖ.Бат-ЭрдэнэО.АмгаланбаатарО.НоминчимэгМ.МандхайД.ҮүрийнтуяаЦ.ИдэрбатГ.Хосбаяр
Байгууллагууд
Монгол Улсын Их ХуралМонгол Улсын Засгийн газарХүний эрхийн Үндэсний Комисс
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 20-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Эх сурвалж руу очих Ангилал: Улсын Их Хурлын гишүүд
Холбогдох гишүүд: Булан Бейсен
ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Ойн тухай хуулийг өргөн мэдүүлэв
Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 16 гишүүний хамт Ойн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төслийг өргөн мэдүүлэв.
Монгол Улсын ойн салбар урьдчилсан тооцооллоор 800 саяас 1.4 тэрбум ам.долларын орлого оруулах боломжтой гэж үздэг. Иймд ойн салбарыг эдийн засагжуулах зайлшгүй шаардлагатай.
Энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь ойг экосистемийнх нь хувьд хадгалахын зэрэгцээ эдийн засгийн эргэлтэд оруулах, орон нутгийн иргэдийн ахуйн хэрэглээг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэж байгаагаараа онцлог юм.
Хуулийн төсөл нь 10 бүлэг 59 зүйлтэй бөгөөд зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусгажээ. Тухайлбал, ойг экологи, нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор нь хамгаалалтын бүс, ашиглалт, тусгай зориулалтын ой гэж ангилж, ангилал тус бүрийн дэглэм, хориглох үйл ажиллагааг тодорхой болгох зохицуулалтыг тусгасан. Мөн ойн баялгийн нөөцийг урт хугацаанд хариуцлагатай удирдахад чиглэсэн стратеги төлөвлөлтийн баримт бичиг болох улс, аймаг, нийслэл, сумын ойн менежментийн төлөвлөгөөг 10 жилийн хугацаатай баталж, хэрэгжүүлэх, улмаар иргэн, хуулийн этгээд эзэмшлийн газартаа өөрийн хөрөнгөөр тарьж ургуулсан таримал ойгоо эзэмших ашиглах, үр шимийг нь хүртэх, таримал ойг цахим системд бүртгэж, хувийн хэрэг олгох зохицуулалтыг тусгасан.
Түүнчлэн,
-С.Одонтуяа нарын 37 гишүүний хамт өргөн барьсан Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Хуулийн төсөлд цэргийн анги, байгууллагад хүний эрхийн сургалт, хяналт шинжилгээг байнга хийж, дүгнэлт гаргах чиг үүргийг Хүний эрхийн Үндэсний Комисст нэмж хариуцуулах зохицуулалтыг тусгасан.
-М.Энхцэцэг нарын 75 гишүүний хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай
-Ж.Бат-Эрдэнэ нарын 11 гишүүний хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
-Ж.Бат-эрдэнэ нарын 11 гишүүний хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
-О.Амгаланбаатар нарын 40 гишүүний
-О.Номинчимэг нарын 75 гишүүний хамт өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
-Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, Д.Үүрийнтуяа, Ц.Идэрбат, Б.Бат-Эрдэнэ, Г.Хосбаяр нарын хамт /2025.06.19/ Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Хуулийн төслийг төрөөс хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлогын суурь зарчмыг тодорхойлох, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төрөлжилт, өртгийн сүлжээний нэгдмэл, цогц байдлыг хангах, тогтвортой хөгжлийг дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулахаар боловсруулсан.
Эрхлэх асуудлын хүрээнд Байнгын хорооны 7 тогтоолыг баталж, 1 хэлэлцүүлэг, Ерөнхий хяналтын сонсгол 1, хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн 4 санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлгийн 3 санал, дүгнэлт, холбогдох байнгын хороонд хүргүүлсэн санал, дүгнэлт 3, эцсийн хэлэлцүүлгийн 2 танилцуулга, ажлын хэсгийн 2 танилцуулгыг тус тус бэлтгэн төслийг эцэслэн батлах бэлтгэл ханган ажиллалаа.
Байнгын хорооноос дараах Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан байна. Үүнд:
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль:
Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.
Малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчин өрхийн эзлэх хувь жилээс жилд буурч байгаа нь малчдын малын хорогдлын босго үзүүлэлтийг сумын нутаг дэвсгэрийн хэмжээгээр өндөр тогтоосноос шалтгаалан малчид даатгуулсан ч нөхөн төлбөр авч чаддаггүйтэй холбоотой. Мөн тус даатгалд нийт малчин өрхийн 11-18 хувь, нийт малын 7-10 хувийг хамруулж байгаа нь төрөөс хэрэгжүүлж байгаа бодлогын зорилт төдийлэн хангагдахгүй байгаагаас үүдэн дараах зохицуулалтыг хийхээр тусгасан байна.
Нөхөн төлбөр олгох босго үзүүлэлтийг 5 хувь, түүнээс нэмэх 1, хасах 1 болгон бууруулсанаар Монгол Улсын хэмжээнд 120 сум 4 хувь, 155 сум 5 хувиар тогтоож малчид даатгалын үр шимийг хүртэх боломжтой болсон. Түүнчлэн малчдад даатгалын нөхөн төлбөрийг урьдчилан олгох зохицуулалтыг тусгаснаар даатгуулагч даатгалын үр шимийг цаг алдалгүй хүртэх, зудын эрсдэлийг хохирол багатай даван туулах, даатгалын хүртээмж нэмэгдэх ач холбогдолтой юм.
Монгол Улсын Их Хурлын тогтоол:
1.Монгол Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, Б.Бейсен, Л.Соронзонболд, Г.Хосбаяр, Р.Батболд, Д.Үүрийнтуяа, У.Отгонбаяр, Ц.Идэрбат, Л.Энхнасан, М.Ганхүлэг нараас 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Их Хуралд Хөдөө аж ахуйн тухай анхдагч хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малчны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тариалангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь Улсын Их Хурлын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 94 дүгээр тогтоолоор буцаасан байна.
2.Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн өргөн мэдүүлсэн “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Төсвийн болон Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцүүлж, нэгдсэн санал, дүгнэлт гарган нэгдсэн чуулганаар 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хэлэлцэн баталсан. Тус тогтоолоор тэжээлийн хөх тариа, тэжээлийн арвай, тэжээлийн овьёос, тэжээлийн эрдэнэшишийг Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Ховд аймгийн Ярант, Увс аймгийн Боршоо, Завхан аймгийн Арцсуурь, Говь-Алтай аймгийн Бургастай боомтоор тус тус импортолсон бол гаалийн албан татварыг 5 хүртэл хувь, Үр тариа ба буурцагт ургамлыг шигших, тээрэмдэх, эсвэл бусад боловсруулалт хийх явцад гардаг хорголжилсон, эсвэл хорголжлоогүй хивэг, үртэс болон бусад үлдэгдлийг Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Ховд аймгийн Ярант, Увс аймгийн Боршоо, Завхан аймгийн Арцсуурь, Говь-Алтай аймгийн Бургастай боомтоор импортолсон бол гаалийн албан татварыг 5 хүртэл хувиар бууруулахаар шийдвэрлэсэн.
Ингэснээр байгаль цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан баруун бүсийн хэмжээнд хур тунадас бага, гантай байснаас үүдэн байгалийн хадлан, өвс, тэжээлийн гарц муу, улаанбуудайн тариалалт, ургац хураалт өмнөх жилүүдээс харьцангуй бага байх төлөвтэй зэрэг тариалангийн үйлдвэрлэлийн бодит нөхцөл байдалд тулгуурлан улаанбуудайн гурил, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийн хангамж, нийлүүлэлт тухайн бүс нутагт доголдох нөхцөл байдал үүссэнийг шийдвэрлэж байна. /Монгол Улсын Их Хурлын 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 112 дугаар тогтоол/
Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн дараах хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд байна. Үүнд:
1. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэг нарын 14 гишүүн, 2025.07.04/;
- Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Малчны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Тариалангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Таримал ургамлын үр, сортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Автотээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- “Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл”.
1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлсэн, 2025.05.16/;
2. Хөдөө аж ахуйн тухай анхдагч хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн, 2025.06.19/;
- Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
- Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
3. Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн, 2025.06.19/.
- Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
- Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Баяжуулсан хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Зөрчлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Органик бүтээгдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.
Улсын Их Хурлаас Засгийн газар, холбогдох бусад байгууллагын тайлан, мэдээлэл, илтгэлийг сонсох, хэлэлцүүлэх бэлтгэл хангах ажлын хүрээнд: