УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн ажлын тайлан · ИЛ ТОД МЭДЭЭAI хураангуй · Groq · qwen3.8-27b
- УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ойн салбар, тусгай хамгаалалттай газар нутаг, хотын ногоон байгууламж, хэрэглэгчийн эрх зэрэг чиглэлээр 4 хуулийн төсөл санаачилсан байна.
- Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь ойн менежмент, нүүрстөрөгчийн зах зээлд оролцох зэрэг шинэ зарчмыг тусгасан бөгөөд салбарын орлогыг 800 саяас 1.4 тэрбум ам.доллор хүртэл нэмэгдүүлэх боломжтой гэж тооцоолжээ.
- Гишүүн нь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Өргөдлийн байнгын хорооны гишүүнээр ажиллаж, 2 байнгын хороо, 1 ажлын хэсгийг ахалж байна.
AI Баримт (Facts)
- Сонгогдсон тойрог: 2024 оны сонгуулийн 4 дүгээр тойрог (Хөвсгөл, Булган, Орхон аймаг)
- Байнгын хороо: Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн; Өргөдлийн
- Дэд хороо: Агаар, орчны бохирдлын
- Парламентын бүлэг: Монгол–Солонгос, Монгол–Финландын парламентын бүлгийн дарга
- Гүйцэтгэл: 2 байнгын хороо, 1 Ажлын хэсэг ахалж, 8 Ажлын хэсэгт гишүүнээр ажиллаж байна
- Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл: 10 бүлэг, 59 зүйлтэй
- Ойн салбарын урьдчилсан тооцооллын орлого: 800 саяас 1.4 тэрбум ам.доллар
- Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга: 9 бүлэг, 57 зүйлтэй
- Хот, суурин газрын ногоон байгууламжийн тухай анхдагч хуулийн төсөл: 8 бүлэг, 35 зүйлтэй
- Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга: 10 бүлэгтэй, заалтын 50-аас дээш хувьд өөрчлөлт орох
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Ойн салбарын орлогыг '1.4 тэрбум ам.доллар' гэж дээд хязгаараар нь дурдаж, 'боломжтой' гэсэн урьдчилсан тооцооллыг илүү тодорхой харагдуулах хандлагатай байна.
Баримт (Facts)
- Сонгогдсон тойрог: 2024 оны сонгуулийн 4 дүгээр тойрог (Хөвсгөл, Булган, Орхон аймаг)
- Байнгын хороо: Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн; Өргөдлийн
- Дэд хороо: Агаар, орчны бохирдлын
- Парламентын бүлэг: Монгол–Солонгос, Монгол–Финландын парламентын бүлгийн дарга
- Гүйцэтгэл: 2 байнгын хороо, 1 Ажлын хэсэг ахалж, 8 Ажлын хэсэгт гишүүнээр ажиллаж байна
- Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл: 10 бүлэг, 59 зүйлтэй
- Ойн салбарын урьдчилсан тооцооллын орлого: 800 саяас 1.4 тэрбум ам.доллар
- Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга: 9 бүлэг, 57 зүйлтэй
- Хот, суурин газрын ногоон байгууламжийн тухай анхдагч хуулийн төсөл: 8 бүлэг, 35 зүйлтэй
- Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга: 10 бүлэгтэй, заалтын 50-аас дээш хувьд өөрчлөлт орох
Холбогдох хүмүүс
Бат-Өлзий Бат-Эрдэнэ
Байгууллагууд
Монгол Улсын Их ХуралБайгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооӨргөдлийн байнгын хорооАгаар, орчны бохирдлын дэд хорооМонгол–Солонгос парламентын бүлэгМонгол–Финландын парламентын бүлэг
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 16-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Эх сурвалж руу очих Ангилал: Улсын Их Хурлын гишүүд
Холбогдох гишүүд: Бат-Өлзий Бат-Эрдэнэ
ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Үзүүлэлт
Мэдээлэл
Сонгогдсон тойрог
УИХ-ын 2024 оны сонгуулийн 4 дүгээр тойрог — Хойд бүс (Хөвсгөл, Булган, Орхон аймаг)
Байнгын хороо
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн;
Өргөдлийн байнгын хорооны гишүүн
Дэд хороо
Агаар, орчны бохирдлын дэд хорооны гишүүн
Парламентын бүлэг
УИХ дахь Монгол–Солонгос, Монгол–Финландын парламентын бүлгийн дарга
Гүйцэтгэлийн тойм
2 байнгын хороо; 1 Ажлын хэсэг ахалж, 8 Ажлын хэсэгт гишүүнээр ажиллаж байна
Байгаль орчин, ой, тусгай хамгаалалттай газар нутаг, хөдөө аж ахуй, хэрэглэгчийн эрх, орон нутгийн хөгжлийн чиглэлээр хууль тогтоох болон хяналтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна.
ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Байгаль орчны салбарын эрх зүйн шинэчлэлийг тэргүүлэх чиглэл болгож, дараах хуулийн төслүүдийг санаачилж, боловсруулах Ажлын хэсгийг удирдан ажиллаж байна.
Санаачилсан хуулийн төслүүд:
-Ойн салбар 1.4 тэрбум ам.долларын орлого олох боломжтой
Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барив. Улсын Их Хурлын нэр бүхий 17 гишүүний хамт санаачилж өргөн мэдүүлсэн. Төсөл нь 10 бүлэг, 59 зүйлтэй бөгөөд ойг экологи, нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор нь хамгаалалтын бүс, ашиглалт, тусгай зориулалтын ой гэж ангилах, 10 жилийн ойн менежментийн төлөвлөгөө батлах, таримал ойг эзэмших, нүүрстөрөгчийн зах зээлд оролцох зэрэг зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгасан. Төсөл санаачлагчид Монгол Улсын ойн салбар урьдчилсан тооцооллоор 800 саяас 1.4 тэрбум ам.долларын орлого оруулах боломжтой гэж үзэж байна.
-Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга
Хуулийн төсөл нь тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн унаган төрх, биологийн олон янз байдал, экосистемийн үйлчилгээний тогтвортой байдлыг хадгалан хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах, нутгийн иргэдийн оролцоог хангах, тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
Нэгдүгээр бүлэгт тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн үйлчлэх хүрээ, хуулийн нэр томьёоны тодорхойлолт, баримтлах зарчим, тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний сүлжээний талаар тусгана. Хуулийн төслийн нэр томьёог Монгол Улсын олон улсын гэрээ болох Биологийн олон янз байдлын конвенц болон бусад хууль тогтоомж, олон улсын байгууллагын санал, зөвлөмжид тулгуурлан тодорхойлсон болно.
Хуулийн төслийн шинэчилсэн найруулга нь нийт 9 бүлэг, 57 зүйлтэй байна.
-Хот, суурин газрын ногоон байгууламжийн тухай анхдагч хуулийн төсөл
Хот, суурин газрын ногоон байгууламжийг бие даасан хуулиар зохицуулах хэрэгцээ шаардлагыг танадан судалгаагаар тогтоогдсон тул энэ хуулийг 8 бүлэг 35 зүйлтэйгээр боловсрууллаа. Энэ хуулиар хот, суурин газрын ногоон байгууламжийг төлөвлөх, байгуулах, хамгаалах, арчлах, нөхөн сэргээх, ашиглах, бүртгэх, санхүүжүүлэх, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулна.
-Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга.
Шинээр боловсруулах Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслөөр нийт заалтын 50-аас дээш хувьд үг, найруулгын болоод утга агуулгын нэмэлт, өөрчлөлт орох, шинэ зүйл, заалтууд нэмэгдэхээр байгаа тул шинэчилсэн найруулгын төсөл хэлбэрээр боловсруулна. Энэ хуулийн төсөл нь 10 бүлэгтэй бөгөөд уг хуулиар зохицуулах харилцаа, хамрах хүрээг дараах байдлаар тусгана. Үүнд:
Хуулийн төслийн Нэгдүгээр бүлэгт, хуулийн зорилт, хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж, хуулийн үйлчлэх хүрээ, нэр томьёо, хэрэглэгчийн эрхийг хамгаалахад баримтлах зарчим тусгана. Хоёрдугаар бүлэгт, хэрэглэгчийн чанар аюулгүй байдлын шаардлага хангасан бараа, ажил үйлчилгээгээр хангагдах, учирсан хохирлоо барагдуулах, бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний талаар мэдээлэл авах, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах, саналаа илэрхийлэх, шүүхээр хамгаалуулах, төрийн болон төрийн бус байгууллагаас дэмжлэг авах, хэрэглээний боловсрол ба сургалтаар хангагдах эрх, хөгжлийн бэрхшээлтэй хэрэглэгчийн эрх, ашиг сонирхол зэрэг харилцааны зохицуулалтыг тусгана.
Гуравдугаар бүлэгт, хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг хүргэж байгаа аж ахуй эрхлэгчийн хүлээх үүрэг, хэрэглэгчтэй байгуулах гэрээний зохицуулалт, бүтээгдэхүүнийг зах зээлээс буцаан татах зохицуулалт, бүтээгдэхүүний баталгаат хугацааг тогтоох, бараа бүтээгдэхүүнд засвар хийх, техникийн үйлчилгээ үзүүлэх үйлдвэрлэгчийн үүрэг, бүтээгдэхүүн үйлчилгээний доголдлын талаар гомдлын шаардлага гаргах, доголдлыг арилгах хугацаа зэрэг харилцааны зохицуулалт тусгана. Дөрөвдүгээр бүлэгт, зайны худалдаа, цахим худалдаа болон хямдрал, урамшуулал, сугалаат худалдаа эрхлэгч, үл хөдлөх хөрөнгийн худалдаа эрхлэгчид тавигдах шаардлага, мөн хуучин бараанд тавигдах шаардлага энэхүү харилцаанд хэрэглэгчийн эрхийг хамгаалах зохицуулалтыг тусгана.
Тавдугаар бүлэгт, хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, удирдлага, чиг үүрэг, бүрэн эрх, эрх зүйн байдал болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг тусгана.
Зургаадугаар бүлэгт, Засгийн газар, яам, агентлаг, нутгийн өөрөө удирдах байгууллага, нутгийн захиргааны байгууллагын удирдлага болон төрийн бус байгууллагын хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаарх бүрэн эрх, чиг үүргийг тусгана. Долоодугаар бүлэгт, хэрэглэгчийн эрхийн зөрчлийг хянан шалгах, хяналт шалгалт явуулах үндэслэл, улсын байцаагчийн бүрэн эрх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, хяналт шалгалтад хамрагдаж буй этгээдийн үүргийг тусгана.
Наймдугаар бүлэгт, хэрэглэгчийн гомдлыг шийдвэрлэх үе шат, аж ахуй эрхлэгч, төрийн бус байгууллага, төрийн захиргааны байгууллагын хэрэглэгчийн гомдол, мэдээллийг хянан шалгах зохицуулалтыг тусгана. Есдүгээр бүлэгт, эвлэрүүлэн зуучлах ба арбитрын үйл ажиллагааны зохицуулалтыг тусгана. Аравдугаар бүлэгт, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг тусгана.
УИХ-ын даргын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны 86 дугаар захирамжаар байгуулагдсан хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг ахалж байна. Энэ хүрээнд 2025 оны 03–04 дүгээр сард түлш, эрчим хүч, СӨХ, даатгал, банк санхүү, орон сууц, харилцаа холбоо, эрүүл мэнд, хүнс худалдаа, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарын төлөөлөлтэй санал авах уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан.2025 оны 12 дугаар сарын 26-ны 523 дугаар захирамжаар байгуулагдсан Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын хэсгийг ахалж байна. Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, 1 удаагийн олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулсан.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай — 2026.03.23
Агаар, орчны бохирдлыг бууруулах дэд хороо байгуулахтай холбоотой УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Ажлын хэсгүүдийг дараах чиглэлүүдээр ахалж ажиллав
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн хэрэгжилт
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлого
Нийтээр дагаж мөрдөх дүрэм, хэм хэмжээний актыг цэгцлэх
Хэвлэл мэдээллийн эрх чөлөө
Малын индексжүүлсэн даатгал
Дотоод орчны бохирдол, эрүүл ахуй, аюулгүй байдал
Төр, хувийн хэвшлийн өрсөлдөөний эрх зүйн орчин
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга боловсруулах Ажлын хэсэг
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн хэрэгжилт; хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлого; нийтээр дагаж мөрдөх дүрэм, хэм хэмжээний актыг цэгцлэх; хэвлэл мэдээллийн эрх чөлөө; малын индексжүүлсэн даатгал; өрсөлдөөний тухай хууль; дотоод орчны бохирдол, эрүүл ахуй, аюулгүй байдал; төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх эрх зүйн орчны Ажлын хэсгүүдэд гишүүнээр ажиллаж байна.
Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой хяналт шалгалт хийх түр хорооны ажилд оролцсон.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эрх зүйн орчин, үр ашиг, ил тод засаглал, олон нийтийн хяналтыг сайжруулах чиглэлээр уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан.
Чуулганы нэгдсэн хуралдааны 77 бүртгэлээс 63-т ирцээр оролцсон; орон нутгийн томилолт 4, гадаад томилолт 6, өвчтэй 2, чөлөөтэй 2
ГАДААД ХАРИЛЦАА, ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА