УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ
AI хураангуй · Requesty · gemma-4-31b-it
- УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ иргэдтэй уулзаж, хуулийн хэрэгжилт болон санхүүгийн зохицуулалтын дутагдлыг хэлэлцжээ.
- Иргэд шүүхийн шийдвэр биелэхгүй байгаа болон санхүүгийн зах зээлийн хяналт сул байгааг шүүмжилсэн байна.
- Гишүүн Б.Бат-Эрдэнэ эдгээр асуудлыг Эдийн засгийн байнгын хороогээр хэлэлцүүлж, уулзалтаа орон нутагт хийхээр төлөвлөж байна.
Баримт (Facts)
- Огноо: 2026-10-19
- Байгууллага: Монгол Улсын Их Хурал
- Байгууллага: Монголбанк
- Байгууллага: Санхүүгийн зохицуулах хороо
- Байгууллага: Хөрөнгийн бирж
- Байгууллага: УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо
- Баримт: 2026 оны төсвийн тодотгол
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Гишүүнийг иргэдэд нээлттэй, талархал хүрлээ гэх байдлаар албан ёсны мэдээний хэв маягаар эерэгээр дүрсэлсэн байна.
Баримт (Facts)
- Огноо: 2026-10-19
- Байгууллага: Монгол Улсын Их Хурал
- Байгууллага: Монголбанк
- Байгууллага: Санхүүгийн зохицуулах хороо
- Байгууллага: Хөрөнгийн бирж
- Байгууллага: УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо
- Баримт: 2026 оны төсвийн тодотгол
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 19-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Ангилал: Албан мэдээ
Холбогдох гишүүд: Бат-Өлзий Бат-Эрдэнэ
Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ өнөөдөр (2026.10.19) “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр байгаль орчин, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, аялал жуулчлал, боловсрол, нийгмийн хамгаалал, хэрэглэгчийн эрх, орон нутгийн хөгжлийн чиглэлээр хууль эрх зүйн шинэчлэл хийхэд түлхүү анхааран ажилладаг юм.
Өнөөдрийн уулзалтад оролцсон иргэд парламентаас батлан гаргаж буй хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байгааг онцолж, зарим асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, шүүхийн шийдвэр гарсан ч гүйцэтгэлийн шатанд гацах, хугацаа алдах, эсхүл огт хэрэгжихгүй байгаагаас шалтгаалан иргэдийн эд хөрөнгийн үнэлгээ буурах, төлбөр төлөгч тал шүүхийн шийдвэр биелүүлэхээс санаатайгаар зайлсхийх, хуулийн хийдэл үүсэх, дуудлага худалдааны маргаан гарах зэрэг хүндрэл гарч байгааг хөндлөө. Иймд шүүх болон хууль хяналтын байгууллагад итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэхэд анхаарах шаардлагатайг уламжлав.
Түүнчлэн Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж зэрэг мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа, уялдаа холбоо хангалтгүй байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байв. Сүүлийн жилүүдэд виртуал хөрөнгийн үйлчилгээ, банк бус санхүүгийн байгууллага, шинээр гарч буй бонд, өрийн хэрэгслүүдэд тусгай зөвшөөрөл олгох явц нэмэгдсэн ч тэдгээрийн бодит эрсдэлийг хянах, иргэдийн хөрөнгийг хамгаалах эрх зүйн зохицуулалт учир дутагдалтай байгааг хэлсэн юм.
Санхүүгийн зах зээл бүхэлдээ харилцан хамааралтай бөгөөд нэг талдаа хяналт, зохицуулалт алдагдахад нийт эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж, иргэд, хөрөнгө оруулагчид хохирох тохиолдол олон улсад ч гарч байгааг хэлж, гарц шийдлийн талаар санал дэвшүүлэв. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны тусгай зөвшөөрөл олгох үйл явцыг хүнд сурталгүй, цахим, ил тод болгох эрх зүйн шинэчлэлийг хийх, технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүний үйлчилгээнд тавих хяналтыг тодорхой болгох, мэргэжлийн байгууллагуудыг бие даасан, хараат бусаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулахад хууль тогтоогчдын зүгээс анхаарч ажиллахыг хүсэв.