Удирдах албан тушаалд шинээр дэвшин томилогдсон алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
AI хураангуй · Groq · qwen3.8-27b
- Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах албан тушаалд шинээр томилогдсон 30 алба хаагчид мэргэшүүлэх сургалт эхэллээ.
- Сургалт нь удирдлагын ур чадвар, хүний эрх, кибер аюулгүй байдал зэрэг чиглэлээр 3 хоног явагдана.
- Энэ нь байгууллагын дотоод хүний нөөцийг хөгжүүлэх ердийн арга хэмжээ юм.
Баримт (Facts)
- Сургалтын огноо: 2026.10.21
- Хамрагдсан алба хаагчдын тоо: 30
- Сургалтын хугацаа: 3 хоног
- Сургалтын агуулга: Удирдан зохион байгуулах, хүний эрх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, кибер аюулгүй байдал, төсөв санхүүгийн удирдлага
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Сургалтын огноо: 2026.10.21
- Хамрагдсан алба хаагчдын тоо: 30
- Сургалтын хугацаа: 3 хоног
- Сургалтын агуулга: Удирдан зохион байгуулах, хүний эрх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, кибер аюулгүй байдал, төсөв санхүүгийн удирдлага
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 21-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын харьяа газар, хэлтэс, нэгжийн удирдах албан тушаалд анх удаа дэвшин томилогдсон алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт /2026.10.21/ зохион байгуулагдаж байна.
Удирдах албан тушаалтан нь удирдан зохион байгуулах, төлөвлөх, оновчтой шийдвэр гаргах, хяналт тавих, эрсдэлийг тодорхойлох, үр дүнг үнэлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах зэрэг олон ур чадварыг эзэмшсэн байх үүрэгтэй.
Сургалтаар алба хаагчдын үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх, хүний эрхийг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, кибер аюулгүй байдал, төсөв, санхүүгийн удирдлага, байгууллага хоорондын хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр онол, практик хосолсон мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх юм.
Сургалтад цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах 30 алба хаагч хамрагдаж байгаа бөгөөд сургалт 3 хоног үргэлжилнэ.