УБЦТС ТӨХК техникийн нөхцөл олголтыг хялбаршуулж, цахим үйлчилгээг өргөжүүллээ
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- УБЦТС ТӨХК техникийн нөхцөл олгох болон цахим үйлчилгээг сайжруулж шинэчлэл хийсэн байна.
- Айл өрхийн халаалтын 10 кВА хүртэлх техникийн нөхцөлийг 5 хоногт олгодог болгож хугацааг бууруулжээ.
- Цахилгаан автомашины цэнэглэх станц болон сэргээгдэх эрчим хүчний хүсэлтийг цахимжуулж шийдвэрлэдэг болсон байна.
Баримт (Facts)
- Огноо: 2026-10-21
- Байгууллага: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК (УБЦТС)
- Айл өрхийн халаалтын зориулалтаар хүсэж буй 10 кВА хүртэлх чадлын техникийн нөхцөлийг ажлын 5 хоногт олгодог болгосон
- Цахилгаан автомашин цэнэглэх станцын техникийн нөхцөлийг ажлын 5 хоногт шийдвэрлэдэг болсон
- Сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэсэн цахилгааныг түгээх сүлжээнд нийлүүлэх 20 кВт хүртэлх чадлын хүсэлтийг ажлын 11 хоногт шийдвэрлэдэг болсон
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Төрийн үйлчилгээг хялбаршуулж буй сайн туршлагыг танилцуулсан бөгөөд илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Огноо: 2026-10-21
- Байгууллага: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК (УБЦТС)
- Айл өрхийн халаалтын зориулалтаар хүсэж буй 10 кВА хүртэлх чадлын техникийн нөхцөлийг ажлын 5 хоногт олгодог болгосон
- Цахилгаан автомашин цэнэглэх станцын техникийн нөхцөлийг ажлын 5 хоногт шийдвэрлэдэг болсон
- Сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэсэн цахилгааныг түгээх сүлжээнд нийлүүлэх 20 кВт хүртэлх чадлын хүсэлтийг ажлын 11 хоногт шийдвэрлэдэг болсон
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 21-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
УБЦТС ТӨХК ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ ОЛГОЛТЫГ ХЯЛБАРШУУЛЖ, ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭГ ӨРГӨЖҮҮЛЛЭЭ
Уншсан既読ReadLuGelesen 35
2026-10-21
ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen
Copy
Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд зохион байгуулагдаж буй “Эрчим хүчний салбарын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт ба бизнесийн орчин”сэдэвт арга хэмжээнд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК (УБЦТС) оролцож, хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг хялбаршуулан, цахимжуулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа таницууллаа.
Тус компани нь зөвшөөрөл, техникийн нөхцөл олголтын үйл явцыг шуурхай, хүртээмжтэй болгох, хэрэглэгчдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх зорилгоор дараах шинэчлэлийг хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд айл өрхийн халаалтын зориулалтаар хүсэж буй 10 кВА хүртэлх чадлын техникийн нөхцөлийг, ажлын 28 хоногт шийдвэрлэдэг байсныг цахимжуулж, ажлын 5 хоногт олгодог болгов. Мөн цахилгаан автомашин цэнэглэх станцын техникийн нөхцөлийг ажлын 5 хоногт, сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэсэн цахилгааныг түгээх сүлжээнд нийлүүлэх 20 кВт хүртэлх чадлын хүсэлтийг ажлын 11 хоногт шийдвэрлэдэг боллоо. Иргэд, айл өрх цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хянах, удирдах, хэмнэх боломжийг бүрдүүлэх ухаалаг тоолуурын нэгдсэн системийг нэвтрүүлж байгаа бөгөөд цахилгаанаар хангах гэрээ болон нэмэлт гэрээг цахим баримт бичгийн нэгдсэн систем болох e-geree-д шилжүүлж, цахимаар баталгаажуулах боломж бүрдүүлсэн байна.
Эдгээр шинэчлэл нь эрчим хүчний салбарын үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгох, зөвшөөрөл олголтын үйл явцыг хялбаршуулах, төрийн үйлчилгээний цахим шилжилтийг эрчимжүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэж байна.