Төв аймгийн төрийн байгууллагын албан хаагчдыг чадавхижуулав
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- -
- Төв аймгийн Зуунмод хотод нутгийн удирдлагын байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах сургалт болжээ.
- Сургалтаар шинэчлэгдсэн хууль тогтоомж болон төрийн байгууллагад чанарын менежментийн тогтолцоо нэвтрүүлэх асуудлыг хэлэлцсэн байна.
Баримт (Facts)
- Огноо: 2023.04.13
- Байгууллагууд: Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлаг, Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл, Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь төсөл, Төв аймгийн ЗДТГ, ИТХ
- Хууль тогтоомж: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга (2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн), 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт
- Хүмүүс: У.Бямбасүрэн (ЗГХЭГ-ын Дэд дарга), С.Сүхбаатар (хуульч судлаач), Т.Мөнгөнбөгж (Менежмент ба ур чадварын хүрээлэн ТББ-ын захирал)
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй. Төрийн албан хаагчдыг сургаж чадавхжуулсан талаарх албан ёсны мэдээлэл байна.
Баримт (Facts)
- Огноо: 2023.04.13
- Байгууллагууд: Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлаг, Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл, Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь төсөл, Төв аймгийн ЗДТГ, ИТХ
- Хууль тогтоомж: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга (2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн), 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт
- Хүмүүс: У.Бямбасүрэн (ЗГХЭГ-ын Дэд дарга), С.Сүхбаатар (хуульч судлаач), Т.Мөнгөнбөгж (Менежмент ба ур чадварын хүрээлэн ТББ-ын захирал)
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2023 оны 4-р сарын 13-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Нутгийн удирдлагын байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах сургалт Төв аймгийн Зуунмод хотноо /2023.04.13/ боллоо. Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлаг, Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл, Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь төслөөс хамтран зохион байгуулсан тус сургалтад Төв аймгийн ЗДТГ, ИТХ-ын төлөөлөгчид, сумдын засаг захиргааны байгууллагын удирдлага албан хаагчид оролцов.
Төв аймгийн нутгийн удирдлагын болон захиргааны байгууллагын удирдлага албан хаагчдад зориулсан тус сургалтыг ЗГХЭГ-ын Дэд дарга У.Бямбасүрэн нээж хэлэхдээ “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хууль, тогтоомжийг нийцүүлэх, хэрэгжүүлэх, сурталчлах, төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэхэд Засгийн газрын хэрэг эрхлэх газраас анхаарал хандуулан ажиллаж байна.
ШХА-ийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төсөл, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төсөл хамтран энэхүү сургалтыг бодлогоор дэмжин хамтран зохион байгуулж байгаа билээ. Хууль хэрэгжиж эхлээд жил гарангын хугацаанд ямар өөрчлөлт гарсан талаар, орон нутагт хэрэгжүүлэхэд ямар үр дүн гарах талаар сургагч багш нар мэдээлэл өгнө.
Шинэчлэгдсэн хуулиар аймаг орон нутагт ажиллах ИТХ-ын ажлын албаны тоог нэмж баталсан, мөн энэ албанд орох хүсэлтэй хүнийг нээлттэй сонгон шалгаруулалтад оруулдаг болсон. 2019 онд батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн суурь зарчмын дагуу нутгийн удирдлага болон төрийн удирдлагатай хослуулах замаар орон нутгийн иргэдийн эрхийг хангаж ажиллахад энэ хоёр төсөл дэмжлэг үзүүлж, мэдлэг мэдээлэл олгоход анхаарч ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газраас “Нээлттэй хөдөө” буюу “Хөдөөгийн сэргэлт” үндэсний чуулган хийсэн. Энэ хүрээнд Улаанбаатар хотоос орон нутгийг зорин очих иргэдийн суурьших нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж буй. Төв аймгийн хувьд нийслэл хоттой өрсөлдөхүйц том хотыг хөгжүүлэх боломжтой. Томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа аймаг. Тиймээс “Хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд Нээлттэй төв аймаг гэсэн суурь зарчмыг баримталж, төрийн гаргасан хууль тогтоомж шийдвэрийг иргэдэд хүргэж ажиллахад орон нутгийн удирдлага, төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа чухал үүрэгтэй. Учир нь орон нутагт чиглэсэн бодлого шийдвэрийг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай чирэгдэлгүй хүргэх нь төвлөрлийг сааруулж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах юм” гэдгийг онцолж байв.