ТӨВ АЙМГИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БИЗНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, ТӨСЛИЙН ҮР ДҮНГИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- Жендэрийн үндэсний хороо болон Азийн хөгжлийн банк хамтран хөдөөгийн 10 эмэгтэй бизнес эрхлэгчид 5000 ам.долларын буцалтгүй тэтгэлэг олгожээ.
- Ажлын алба Төв аймгийн Жаргалант, Баянчандмань суманд ажиллаж, төслийн үр дүнд үнэлгээ хийсэн байна.
- Бизнес эрхлэгчдийн төсөл амжилттай хэрэгжиж, хөдөлмөр хөнгөвчлөх тоног төхөөрөмж авч, орлогоо нэмэгдүүлжээ.
Баримт (Facts)
- Жендэрийн үндэсний хороо Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд 10 бичил, жижиг бизнес эрхлэгчийг 2025 онд сонгон шалгаруулсан
- Тус бүр 5000 ам.долларын буцалтгүй тэтгэлэг олгосон
- Төв аймгийн Жаргалант, Баянчандмань суманд 2026 оны 8 сарын 6, 7-ны өдрүүдэд ажилласан
- Г.Байгалмаа, Д.Наранзаяа, Д.Баасандэмбэрэл, Б.Оюун, “Баян 2” бүлэг, Б.Үүрийнцолмон нар тэтгэлэгт хамрагдсан
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Төслийн эерэг үр дүнг тайлагнасан албан мэдээлэл бөгөөд илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Жендэрийн үндэсний хороо Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд 10 бичил, жижиг бизнес эрхлэгчийг 2025 онд сонгон шалгаруулсан
- Тус бүр 5000 ам.долларын буцалтгүй тэтгэлэг олгосон
- Төв аймгийн Жаргалант, Баянчандмань суманд 2026 оны 8 сарын 6, 7-ны өдрүүдэд ажилласан
- Г.Байгалмаа, Д.Наранзаяа, Д.Баасандэмбэрэл, Б.Оюун, “Баян 2” бүлэг, Б.Үүрийнцолмон нар тэтгэлэгт хамрагдсан
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 8-р сарын 7-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Жендэрийн үндэсний хороо Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” техникийн туслалцааны төслийн хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах, дэмжих зорилгоор 10 бичил, жижиг бизнес эрхлэгчийг 2025 онд сонгон шалгаруулж, тус бүр 5000 ам.долларын буцалтгүй тэтгэлэг олгосон.
Ажлын алба, төслийн зөвлөх баг хамтран Төв аймгийн Жаргалант, Баянчандмань суманд 2026 оны 8 сарын 6, 7-ны өдрүүдэд ажиллаж, буцалтгүй тэтгэлэг авсан бизнес эрхлэгч 6 эмэгтэйн ажлын үр дүнтэй танилцаж, үнэлгээ хийлээ.
Жаргалант сумын иргэн Г.Байгалмаа Хүлэмж, нарийн ногооны үйлдвэрлэл, Д.Наранзаяа Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэл, Д.Баасандэмбэрэл Бейкэри, амттаны үйлдвэрлэл, Б.Оюун Хүлэмж, жимсний мод тариалан, Баянчандмань сумын “Баян 2” бүлэг хүлэмж, газар тариалангийн үйл ажиллагаа, Б.Үүрийнцолмон сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ажлын байр барьж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор тэтгэлэгт хамрагдсан байна.
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төсөл амжилттай хэрэгжиж, хөдөлмөр хөнгөвчлөх тоног төхөөрөмж шинээр авч, бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулж, сав баглаа боодлоо сайжруулж өөрийн брэндинг хөгжүүлснээс гадна санхүү бизнес, татвар, маркетингийн мэдлэг ойлголт нь нэмэгдэж, үр дүнгээ тогтвортой хадгалж ажилласан байна.
Төслийн хүрээнд эдгээр бизнес эрхлэгч эмэгтэйчүүд гэр бүлийн орлогоо тодорхой хэмжээгээр нэмэгдүүлснээс гадна өөрийн дуртай сонирхолтой ажлаа хийж, биеийн болон сэтгэл зүйн хувьд эерэг таатай нөхцлийг өөртөө болон цаашлаад гэр бүлдээ бүрдүүлж, өөрчлөлтийг эхлүүлж чадсан байна. Цаашид тэтгэлгийн шаардлага шалгуурыг хангаж, зарим сайжруулалт хийх болон холбогдох бусад чиглэлээр зөвлөмж өгч ажиллалаа.