Төв аймгийн нийгэм, эдийн засгийн байдал 2026 оны эхний 9 сарын байдлаар
AI хураангуй · Groq · qwen3.8-27b
- Төв аймгийн 2026 оны эхний 9 сарын эдийн засгийн тайланд орон нутгийн төсвийн зарлага 146.2 тэрбум ₮-д хүрч, өмнөх оны мөн үеэс 90.3 хувиар өссөн байна.
- Аймагт 879 гэмт хэрэг бүртгэгдэж, иргэдийн өмчид 6.3 тэрбум ₮-ийн хохирол учирсан бол нийт зээлийн өрийн үлдэгдэл 591.0 тэрбум ₮ болж өсөв.
- Үйлдвэрлэлийн нийт эрчим 255.4 тэрбум ₮ болж буурсан ч, мал аж ахуйн салбарт төллөсөн мал, хураасан ургацын хэмжээ өмнөх оны мөн үеэс эрс өссөн байна.
Баримт (Facts)
- 2026 оны 03 дугаар улирлын байдлаар 436 эх амаржиж, 437 хүүхэд төрүүлсэн
- 2026 оны 9 дүгээр сард бүртгэлтэй ажил хайгч иргэдийн тоо 304 болж өмнөх мөн үеэс 183 хүнээр өсөв
- 2026 оны эхний 9 сард 35 удаа аюулт үзэгдэл гарсны улмаас 14 хүн амь насаа алдсан
- 2026 оны эхний 9 сард 879 гэмт хэрэг бүртгэгдэж, хэрэгт 448 хүн холбогдсон
- Гэмт хэргийн улмаас иргэдийн өмчид 6.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан
- Орон нутгийн төсвийн орлого 89.9 тэрбум төгрөг, зарлага 146.2 тэрбум төгрөг болж, орлогын төлөвлөгөө 121.4 хувь биелэв
- Аймгийн төсвийн зарлага өмнөх оны мөн үеэс 90.3 хувиар өсөв
- Банкуудын олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 591.0 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 68.7 тэрбум төгрөгөөр өсөв
- Нийт зээлдэгчийн тоо 51275 болж, нэг зээлдэгч дунджаар 11.5 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна
- Бизнес регистрийн санд 4321 аж ахуйн нэгж бүртгэлтэй, үүнээс 1787 буюу 41.3 хувь нь үйл ажиллагаа явуулж байна
- Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны 09 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар өсөв
- Нас гүйцсэн атны үнэ 1.5 сая төгрөг, соёолон үрээний үнэ 2.0 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс тус тус 300.0 мянган, 431.3 мянган төгрөгөөр өсөв
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- 2026 оны 03 дугаар улирлын байдлаар 436 эх амаржиж, 437 хүүхэд төрүүлсэн
- 2026 оны 9 дүгээр сард бүртгэлтэй ажил хайгч иргэдийн тоо 304 болж өмнөх мөн үеэс 183 хүнээр өсөв
- 2026 оны эхний 9 сард 35 удаа аюулт үзэгдэл гарсны улмаас 14 хүн амь насаа алдсан
- 2026 оны эхний 9 сард 879 гэмт хэрэг бүртгэгдэж, хэрэгт 448 хүн холбогдсон
- Гэмт хэргийн улмаас иргэдийн өмчид 6.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан
- Орон нутгийн төсвийн орлого 89.9 тэрбум төгрөг, зарлага 146.2 тэрбум төгрөг болж, орлогын төлөвлөгөө 121.4 хувь биелэв
- Аймгийн төсвийн зарлага өмнөх оны мөн үеэс 90.3 хувиар өсөв
- Банкуудын олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 591.0 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 68.7 тэрбум төгрөгөөр өсөв
- Нийт зээлдэгчийн тоо 51275 болж, нэг зээлдэгч дунджаар 11.5 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна
- Бизнес регистрийн санд 4321 аж ахуйн нэгж бүртгэлтэй, үүнээс 1787 буюу 41.3 хувь нь үйл ажиллагаа явуулж байна
- Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны 09 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар өсөв
- Нас гүйцсэн атны үнэ 1.5 сая төгрөг, соёолон үрээний үнэ 2.0 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс тус тус 300.0 мянган, 431.3 мянган төгрөгөөр өсөв
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 24-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Аймгийн хэмжээнд 2026 оны 03 дугаар улирлын байдлаар 436 эх амаржиж, 437 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 68 хүн (13.5%)-ээр, төрсөн хүүхэд 69 (13.5%)-ээр тус тус буурсан байна. 2026 оны 9 дүгээр сард Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хөдөлмөрийн эрхлэлтийн хэлтэст бүртгэлтэй ажил хайгч иргэдийн тоо 304 болж өмнөх мөн үеэс 183 хүнээр, өмнөх сараас 26 хүнээр тус тус өсөв.Аюулт үзэгдэл, осол 2026 оны эхний 9 дүгээр сарын байдлаар 35 удаа аюулт үзэгдэл гарсны улмаас 14 хүн амь насаа алдсан тохиолдол гарсан. Объектын түймэр 16 удаа, шатсан гэр, орон сууц тохиолдол 9 удаа бүртгэгдлээ. Цагдаагийн байгууллагын мэдээгээр 2026 оны эхний 9 сард аймгийн хэмжээнд 879 гэмт хэрэг бүртгэгдэж, хэрэгт 448 хүн холбогдож, иргэдийн өмчид 6.3 тэрбум төгрөгийн хохирол учирлаа. Орон нутгийн төсвийн орлого 2026 оны эхний 9 сард сум ба аймагт төвлөрүүлснээр орлого 89.9 тэрбум төгрөг, зарлага 146.2 тэрбум төгрөг болж, аймаг, орон нутгийн төсвийн орлогоор тооцоход орлогын төлөвлөгөө 121.4 хувь биелэв.2026 оны эхний 9 сарын байдлаар аймгийн төсвийн зарлага 146.2 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 90.3 хувиар өсөв. Монголбанкны статистик мэдээгээр Төв аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй банкнуудын аж ахуй нэгж байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2026 оны 9 дүгээр сарын эцэст 591.0 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 68.7 (13.2 хувь) тэрбум төгрөгөөр, өмнөх сараас 8.2 (2.0 хувь) тэрбум төгрөгөөр тус тус өсөв. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 2.0 хувь нь чанаргүй зээлийн ангилалд байна. Нийт зээлдэгчийн тоо 51275 болжээ. Нэг зээлдэгч дунджаар 11.5 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Үүнийг 2023 оны мөн үетэй харьцуулбал 5.0 сая төгрөгөөр өсжээ.Аж ахуйн нэгж, бизнес регистрийн санд 2026 оны эхний 9 сард 4321 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагийн 1787 буюу 41.3 хувь нь үйл ажиллагаа явуулж байна. Бизнес регистрийн санд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын 525 буюу 29.4 хувь нь Зуунмод суманд бүртгэлтэй байна.Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ аймгийн хэмжээнд 2026 оны 09 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар, оны эхнээс 11.3 хувиар өмнөх сараас 0.5 хувиар тус тус өсөв. Малын зах зээлийн дундаж үнийн 2026 оны 9 дүгээр сарын мэдээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад нас гүйцсэн атны үнэ 1.5 сая төгрөг болж 300.0 мянган төгрөгөөр, соёолон үрээний үнэ 2.0 сая төгрөг болж 431.3 мянган төгрөгөөр, хязаалан гуна 3.3 сая төгрөг болж 1.1 сая төгрөгөөр, эр хонины үнэ 497.0 мянган төгрөг болж 182.6 мянган төгрөгөөр, эр ямаа 303.1 мянган төгрөг болж 89.6 мянган төгрөгөөр тус тус өсөв. 2026 оны эхний 9 сарын байдлаар төллөх насны хээлтэгчийн 83.4 хувь 1585.5 мянган хээлтэгч мал төллөж, 1590.6 мянган төл гарсны 99.1 хувь 1576.6 мянган төл бойжиж байгаа нь 2025 оны мөн үеэс төллөсөн хээлтэгч 11.4 хувь буюу 203.5 мянгаар, бойжиж буй төл 11.6 хувь буюу 205.9 мянган толгойгоор тус тус буурлаа.Оны эхний төллөх насны ингэний 52.7, гүүний 70.9, үнээний 77.1, эм хонины 86.4, эм ямааны 84.3 хувь нь тус тус төллөв.Ургац хураалтын явцын мэдээгээр аймгийн хэмжээнд 9 сарын байдлаар 52.0 мянган тонн үр тариа, 83.3 мянган тонн төмс, 22.3 мянган тонн хүнсний ногоо, 42.5 мянган тонн таримал тэжээл, 10.5 мянган тонн техникийн ургамал хураав. 3902.9 тонн хурааж авлаа. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хураасан үр тариа 43.3 (6.0 дахин) мянган тонн, төмс 60.5 (3.7 дахин) мянган тонн, хүнсний ногоо 13.5 (2.5 дахин) мянган тонн, таримал тэжээл 37.4 (8.3 дахин) мянган тонн, техникийн ургамал 10.3 (73.4 дахин) мянган тонноор тус тус өслөө.Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2026 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 255.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 19.2 (7.0 хувь) тэрбум төгрөгөөр буурлаа. Үүнд уул уурхай олборлолт 2.3 (2.0 хувь) тэрбум төгрөг, боловсруулах аж үйлдвэр 17.8 (12.1хувь) тэрбум төгрөгөөр, ус хангамж, сувагжилтын систем 0.2 (16.3 хувь) тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.Төв аймгийн хэмжээнд барилгын гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагууд, болон иргэд 2026 оны эхний 9 дүгээр сард 117.1 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэлээ. Гүйцэтгэлийг 2025 оны мөн үетэй харьцуулахад 16.3 (12.2%) тэрбум төгрөгөөр буурлаа. Нийт барилга угсралт, их засварын ажлын 20.7 хувийг аймгийн харьяат ААНБ, иргэд, 79.3 хувийг Бусад аймгийн харьяа ААНБ-ууд гүйцэтгэлээ. 2026 оны эхний 9 сард авто тээврээр үйлчилгээ хийдэг компани, хоршоо, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд 139.7 мянган тонн ачаа, 25083.4 мянган.тонн/км-ын ачаа эргэлт, 25.2 мянган.хүнд үйлчлэн, 3538.3 мянган.хүн/км-ийн зорчигч эргэлт гүйцэтгэсэн нь 2025 оны мөн үеэс тээсэн ачаа 65.3 мянган.тонноор, зорчигчид 8.7 мянган.хүнээр, ачаа эргэлт 9009.3 мянган.тонн.км-ээр, зорчигч эргэлт 1189.8 мянган.хүн.км-ээр, тээврийн нийт орлого 1.1 тэрбум төгрөгөөр тус тус өслөө. Холбоо ашиглалтын орлого 2026 оны эхний 9 сард 127.6 сая төгрөг болж, үүнээс хүн амаас орсон орлого 33.0 сая төгрөг болж, нийт орлогыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.7 хувь буюу 15.3 сая төгрөгөөр буурлаа. Шуудан холбооны албаны үйлчилгээний орлого 184.3 сая төгрөг болсон ба нийт орлогын 79.4 хувийг хүн амд үйлчилсний орлого, 20.6 хувийг албан бичгийн орлого тус тус бүрдүүллээ.