Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
AI хураангуй · Requesty · gemma-4-31b-it
- Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын хуулийг өөрчилж, зарлагын дээд хэмжээг нэмэгдүүлэхээр санал болгожээ.
- Оюу Толгойн 3 тэрбум төгрөгийн ногдол ашгийг эрчим хүч, дэд бүтцийн төсөлд зарцуулах төлөвлөгөөтэй байна.
- УИХ-ын гишүүд хуулийг ойр ойрхон өөрчлөх нь буруу гэж шүүмжилсэн ч хэлэлцэхээр 59.5 хувиар дэмжлээ.
Баримт (Facts)
- Огноо: 2026.10.20
- Хууль: Төсвийн тогтвортой байдлын тухай хууль
- Төсвийн тэнцвэржүүлсэн орлогын дутагдлын төсөөлөл: 1 их наяд төгрөг
- Оюу Толгойн ногдол ашгийн төсөөлөл (2027): 3,000.0 тэрбум төгрөг
- Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл: ДНБ-ий 2 хувиас илүүгүй алдагдал эсвэл ашиг
- Төсвийн өрийн хязгаар (2027-2028): ДНБ-ий 50 хувь
- Төсвийн өрийн хязгаар (2029): ДНБ-ий 45 хувь
- Хуулийн төслийг хэлэлцэхээр дэмжсэн хувь: 59.5%
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Засгийн газар зарлагыг нэмэгдүүлэх шалтгааныг 'нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх' гэх ерөнхий утгаар тайлбарласан байна.
Баримт (Facts)
- Огноо: 2026.10.20
- Хууль: Төсвийн тогтвортой байдлын тухай хууль
- Төсвийн тэнцвэржүүлсэн орлогын дутагдлын төсөөлөл: 1 их наяд төгрөг
- Оюу Толгойн ногдол ашгийн төсөөлөл (2027): 3,000.0 тэрбум төгрөг
- Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл: ДНБ-ий 2 хувиас илүүгүй алдагдал эсвэл ашиг
- Төсвийн өрийн хязгаар (2027-2028): ДНБ-ий 50 хувь
- Төсвийн өрийн хязгаар (2029): ДНБ-ий 45 хувь
- Хуулийн төслийг хэлэлцэхээр дэмжсэн хувь: 59.5%
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 20-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Ангилал: Байнгын хороо
Холбогдох гишүүд: Нанзад Наранбаатар
УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар өнөөдөр /2026.10.20/ Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг төслийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр танилцууллаа.
Хууль санаачлагчийн илтгэснээр бол парламентаас ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийг баталж, татвар, нийгмийн даатгалын хуулиудад өөрчлөлт оруулсан. Эдгээрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор ирэх онд улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ батлагдсан дүнгээс 1 их наяд төгрөгөөр дутах төлөвтэй тул төсвийн орлого, зарлага, төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан үндсэн үзүүлэлтүүдийг шинэчлэх шаардлага үүссэн гэв. Тиймээс Засгийн газар Оюу Толгой төслөөс 2027 онд төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийн орлогоос 3,000.0 тэрбум төгрөг төсөвт төвлөрөхөөр төсөөлснөө эрчим хүч, дэд бүтэц зэрэг нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зарцуулахаар тооцсон хэмээн танилцуулав. Энэхүү хэрэгцээ, шаардлагын улмаас Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахдаа төсвийн тусгай шаардлагыг өөрчилж, ногдол ашгийн орлого, орон нутгийн үнэт цаас, урьд оны үлдэгдлээс хамаарсан эх үүсвэр нэмэгдсэнтэй холбоотойгоор нэмэгдсэн орлогын хэмжээгээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 12.1.4-т заасан нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг нэмэгдүүлэн тооцож болно. Энэ тохиолдолд уг нэмэгдлийн хэмжээнд тус хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлага хамаарахгүй байх зохицуулалтыг тусгасан гэлээ.