Төрийн үйл ажиллагааг цахимжуулах ажлын хэсэг өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ажиллалаа.
AI хураангуй · NVIDIA NIM · gemma-4-31b-it
- Төрийн үйл ажиллагааг цахимжуулах ажлын хэсэг ЭМДЕГ-т ажиллаж, цахим шилжилтийн явцыг хэлэлцлаа.
- ЭМДЕГ нь 3,600 гаруй байгууллагын нэхэмжлэлийг цахимаар хүлээн авч боловсруулж байна.
- Цаашид төрийн мэдээллийн сангуудын уялдааг сайжруулж, бичиг баримтын шаардлагыг бууруулахаар зөвлөлдлөө.
Баримт (Facts)
- Огноо: 2026-10-20
- Гэрээт эрүүл мэндийн байгууллагын тоо: 3,600 гаруй
- Ашиглаж буй системүүд: e-Mongolia, 1818.mn, eDaatgal
- Байгууллагууд: ЗГХЭГ, ЭМЯ, ХЗДХЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, НДГ, ТЦҮЗГ, И-Монголиа академи, СМТТ, ЭМДЕГ
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Огноо: 2026-10-20
- Гэрээт эрүүл мэндийн байгууллагын тоо: 3,600 гаруй
- Ашиглаж буй системүүд: e-Mongolia, 1818.mn, eDaatgal
- Байгууллагууд: ЗГХЭГ, ЭМЯ, ХЗДХЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, НДГ, ТЦҮЗГ, И-Монголиа академи, СМТТ, ЭМДЕГ
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 21-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дэд дарга С.Тэнгис ахалж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Эрүүл мэндийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, И-Монголиа академи, Санхүүгийн мэдээллийн технологийн төвийн удирдлага, мэргэжилтнүүд, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Батбаатар болон газар, хэлтсийн дарга нар оролцлоо.Уулзалтаар эрүүл мэндийн даатгалын салбарт хийгдэж буй цахим шилжилтийн ажил, түүний хамрах хүрээ, үр дүнгийн талаар танилцуулж, цаашид хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Өнөөдрийн байдлаар ЭМДЕГ нь гэрээт 3,600 гаруй эрүүл мэндийн байгууллагын нэхэмжлэлийг цахимаар хүлээн авч, тусламж, үйлчилгээний санхүүжилттэй холбоотой мэдээлэл, тооцооллыг боловсруулан ажиллаж байна. Мөн даатгуулагч-иргэн e-Mongolia системээр эрүүл мэндийн даатгалаар авсан тусламж, үйлчилгээний мэдээллээ шалгах, хяналт тавих, санал, гомдлоо илгээх боломжтой. 1818.mn цахим хуудсаар даатгалын мэдээллээ хянаж, eDaatgal системээр эрүүл мэндийн даатгалтай холбоотой мэдээлэл, үйлчилгээг авах нөхцөлийг бүрдүүлсэн.
Ингэснээр эрүүл мэндийн даатгалын нэхэмжлэл, мэдээлэл, хяналт, санал хүсэлтийг үе шаттайгаар технологид суурилсан үйлчилгээнд шилжүүлж, иргэн болон эрүүл мэндийн байгууллагаас шаардагдах бичиг баримт, дамжлага, хүндрэл чирэгдлийг бууруулах нөхцөлийг бүрдүүлж байна. Цаашид төрийн мэдээллийн сангуудын уялдааг сайжруулах, төрд байгаа мэдээллийг иргэнээс дахин шаардахгүй байх, үйлчилгээг олон шат дамжлагагүйгээр цахимаар авах боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж болох шийдлүүдийг хэлэлцэж, хамтран ажиллах боломжийн талаар зөвлөлдлөө.