ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН АУДИТЫН БАГ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТ АЖИЛЛАЖ БАЙНА
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- Төрийн албаны зөвлөлийн хүний нөөцийн аудитын баг Улсын бүртгэлийн ерөнхий газарт шалгалт хийж байна.
- - Шалгалтаар сул орон тоог нөхөх, томилох үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг үнэлэх юм.
- - Энэхүү аудит нь төрийн байгууллагын хүний нөөцийн бодлогыг боловсронгуй болгох зорилготой бөгөөд нийт 30 байгууллагад хийхээр төлөвлөжээ.
Баримт (Facts)
- Огноо: 2026-10-21
- Байгууллага: Улсын бүртгэлийн ерөнхий газар
- Байгууллага: Төрийн албаны зөвлөл
- Тоо хэмжээ: нийт 30 байгууллага
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Огноо: 2026-10-21
- Байгууллага: Улсын бүртгэлийн ерөнхий газар
- Байгууллага: Төрийн албаны зөвлөл
- Тоо хэмжээ: нийт 30 байгууллага
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 22-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Төрийн албаны зөвлөлөөс Засгийн газрын агентлагуудын сул орон тоог нөхөх үйл ажиллагаанд хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх зорилгоор хүний нөөцийн аудитын шалгалтыг зохион байгуулж байна.
Уг аудитын шалгалтын баг Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллаж байгаа бөгөөд байгууллагын сул орон тоо үүссэнээс эхлэн мэдээлэх, нөхөх, нэр дэвшүүлэх, томилох хүртэлх үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомж, журамд нийцэж байгаа эсэхийг шалган, үнэлгээ хийх юм.
Мөн сул орон тоог төрийн жинхэнэ албан хаагчийг шатлан дэвшүүлэх зарчмаар нөхөх боломжийг бүрдүүлсэн эсэх, хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангаж ажилласан байдал, сул орон тоотой холбоотой өргөдөл, гомдлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэсэн эсэхийг хамруулан үзэж байна.
Аудитын үр дүнд байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагаанд дүгнэлт өгч, цаашид хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хүний нөөцийн бодлого, үйл ажиллагааг боловсронгуй болгоход чиглэсэн зөвлөмж гаргах юм.
Төрийн албаны зөвлөлөөс нийт 30 байгууллагад хүний нөөцийн аудит хийхээр төлөвлөсөн бөгөөд уг ажил нь төрийн байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэх, хэрэгжилтийг сайжруулахад чиглэж байна6