“ЦАХИМ ӨВӨРХАНГАЙ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ЦАХИМ ШИЛЖИЛТ, ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭМЖСЭН ОЛОН ТАЛТ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Өвөрхангай аймагт “Цахим Өвөрхангай” арга хэмжээг зохион байгуулж, хүүхэд залуучуудад цахим ур чадварын сургалт орлоо.
- Энэ хүрээнд Өсвөрийн “ХУРДАН” клуб байгуулж, 100 гаруй сурагчдад батламж гардуулан, явуулын “ХУРДАН” цэг болон киоск төхөөрөмж олгох асуудлаар санал солилцов.
- Мөн салбарын байгууллагуудтай уулзаж, орон нутгийн цахим шилжилт, дэд бүтцийн хөгжлийн талаар хэлэлцлээ.
Баримт (Facts)
- Огноо: 2026-09-29
- Байгууллага: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
- Байгууллага: Өвөрхангай аймаг дахь Политехникийн коллеж
- Байгууллага: Монгол Шуудан ХК
- Байгууллага: Мэдээлэл холбооны сүлжээ ХХК
- Байгууллага: Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ
- Байгууллага: Монголын цахилгаан холбоо ХК
- Хүний нэр: Ч.Номин
- Хүний нэр: Д.Мөнхцэцэг
- Хүний нэр: Ц.Борхүү
- Хүний нэр: Г.Тэлмэн
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Орон нутгийн цахим шилжилтийг дэмжих албан ёсны арга хэмжээ бөгөөд хэтрүүлсэн пи-ар шинж чанар бага, голдуу тайлагналын шинжтэй байна.
Баримт (Facts)
- Огноо: 2026-09-29
- Байгууллага: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
- Байгууллага: Өвөрхангай аймаг дахь Политехникийн коллеж
- Байгууллага: Монгол Шуудан ХК
- Байгууллага: Мэдээлэл холбооны сүлжээ ХХК
- Байгууллага: Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ
- Байгууллага: Монголын цахилгаан холбоо ХК
- Хүний нэр: Ч.Номин
- Хүний нэр: Д.Мөнхцэцэг
- Хүний нэр: Ц.Борхүү
- Хүний нэр: Г.Тэлмэн
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 9-р сарын 29-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Монгол Улсын Засгийн газрын “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийн хүрээнд хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх, хүүхэд, залуучуудын цахим ур чадвар, цахим соёлыг төлөвшүүлэх зорилготой “Цахим Өвөрхангай” арга хэмжээ өнөөдөр Өвөрхангай аймаг дахь Политехникийн коллежийн сурагчдад зориулсан цахим ур чадварын сургалтаар эхэллээ.
Сургалтаар кибер аюулгүй байдал, хиймэл оюуны ашиглалт, хэрэглээ, “цахим орчин дахь хүүхэд хамгаалал” зэрэг сэдвийн хүрээнд“Сургагч багш” бэлтгэх сургалт зохион байгуулж, өсвөр үеийнхэнд цахим дээрэлхлээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгохын зэрэгцээ Өсвөрийн “ХУРДАН” клуб байгуулах үйл ажиллагааг эхлүүлж, 100 гаруй гишүүнд батламж гардууллаа.
Мөн салбартаа идэвх санаачилгатай, үр бүтээлтэй ажиллаж байгаа нэр бүхий албан хаагчдыг салбарын шагналаар шагнаж, мэдээлэл, харилцаа холбоо, цахим хөгжлийн салбарын хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн урамшуулсан юм.
“Цахим Өвөрхангай” арга хэмжээний хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, ЦХИХХЯ-ын Төрийн Захиргаа, Удирдлагын газрын дарга Д.Мөнхцэцэг, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга Ц.Борхүү, “Монгол Шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн болон холбогдох албаныхан Өвөрхангай аймгийн удирдлагуудтай уулзаж, орон нутгийн цахим шилжилтийн өнөөгийн байдал, төрийн цахим үйлчилгээний хүртээмж, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, үр нөлөөг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов.
Аймгийн хэмжээнд төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор явуулын “ХУРДАН” цэг байгуулах боломжийн талаар хэлэлцэж, уг санаачилгыг дэмжин ажиллахаа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин илэрхийллээ. Энэхүү шийдэл нь төрийн үйлчилгээг алслагдсан баг, суурин газрын иргэдэд илүү ойртуулах, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.