“ЦАХИМ ГОВЬ-АЛТАЙ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- Говь-Алтай аймагт “Цахим Говь-Алтай” арга хэмжээ зохион байгуулагдаж, цахим шилжилт болон дэд бүтцийг хөгжүүлэхээр ажиллаж байна.
- - Баруун бүсийн шуудан, логистикийн дэд төвийг 2027 онд багтаан байгуулахаар тохиролцжээ.
- - Тус аймагт 18 суманд 20 “ХУРДАН” цэг, 23 киоск ажиллаж, 9,800 гаруй үйлчилгээ үзүүлсэн байна.
Баримт (Facts)
- Огноо: 2026-10-01
- Байгууллага: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Монгол Шуудан ХК, Монголын цахилгаан холбоо ХК
- Хүний нэр: Ч.Номин
- Газарзүй: Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Ховд, Увс, Баян-Өлгий, Өвөрхангай
- Тоо хэмжээ: 10 сум, 7 аймаг, 11 мянга гаруй аж ахуйн нэгж, 650 мянга орчим иргэн, 18 сум, 20 ХУРДАН цэг, 23 киоск, 9,800 гаруй үйлчилгээ, 1,000 гаруй иргэн, 300 гаруй багш сурагч, 166 үүрэн холбооны антен, 1,550 км газрын болон 103 км агаарын шилэн кабель
- Огноо: 2027 он (дэд төвийн газар, дэд бүтцийг шийдвэрлэх)
- Шагнал: 2025 оны төрийн цахим үйлчилгээний шилдэг аймаг
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Огноо: 2026-10-01
- Байгууллага: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Монгол Шуудан ХК, Монголын цахилгаан холбоо ХК
- Хүний нэр: Ч.Номин
- Газарзүй: Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Ховд, Увс, Баян-Өлгий, Өвөрхангай
- Тоо хэмжээ: 10 сум, 7 аймаг, 11 мянга гаруй аж ахуйн нэгж, 650 мянга орчим иргэн, 18 сум, 20 ХУРДАН цэг, 23 киоск, 9,800 гаруй үйлчилгээ, 1,000 гаруй иргэн, 300 гаруй багш сурагч, 166 үүрэн холбооны антен, 1,550 км газрын болон 103 км агаарын шилэн кабель
- Огноо: 2027 он (дэд төвийн газар, дэд бүтцийг шийдвэрлэх)
- Шагнал: 2025 оны төрийн цахим үйлчилгээний шилдэг аймаг
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 1-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Цахим Говь-Алтай” арга хэмжээ зохион байгуулагдаж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Говь-Алтай аймагт ажиллан, орон нутгийн удирдлага болон салбарын байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, цахим шилжилт, мэдээлэл холбооны дэд бүтэц, төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ.
Уулзалтын үеэр Говь-Алтай аймгийн “Цахим-Алтай” хөтөлбөрийн хэрэгжилт, төрийн цахим үйлчилгээний хүртээмж, мэдээлэл холбооны дэд бүтцийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов. Сайд Ч.Номин салбарын бодлого, төрийн цахим шилжилтийн өнөөгийн нөхцөл, цаашдын чиглэлийн талаар мэдээлэл өгч, орон нутгийн хэрэгцээ, онцлогт нийцсэн цахим үйлчилгээг хөгжүүлэх, мэдээлэл холбооны дэд бүтцийн найдвартай ажиллагааг хангахын ач холбогдлыг онцоллоо.
Уулзалтаар Говь-Алтай аймгийн 10 суманд гурвалсан үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний нөөц болон сэрүүн уур амьсгалын онцлогт тулгуурлан ногоон дата төв байгуулах боломжийг судлах, мэдээлэл холбооны сүлжээний найдвартай ажиллагааг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.
Мөн “Монгол Шуудан” ХК-ийн Баруун бүсийн шуудан, логистикийн дэд төвийг Говь-Алтай аймагт байгуулах асуудлыг хэлэлцэж, аймгийн зүгээс тус төвийн байршилд шаардлагатай газар, инженерийн дэд бүтцийн асуудлыг 2027 онд багтаан шийдвэрлэхээр тохиролцов. Тус төв нь Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Ховд, Увс, Баян-Өлгий, Өвөрхангай зэрэг долоон аймгийн шуудан, тээвэр, логистикийн урсгалыг Улаанбаатар хоттой холбох баруун бүсийн зангилаа болох юм. Ашиглалтад орсноор 11 мянга гаруй аж ахуйн нэгж, 650 мянга орчим иргэнд хүрэх шуудан, логистикийн үйлчилгээг илүү шуурхай, үр ашигтай зохион байгуулах боломж бүрдэх юм.