“Цахим дээрэлхэлтээс сэргийлье” үндэсний аяны хүрээнд 210 сургагч багш бэлдлээ.
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас санаачлан “Цахим дээрэлхэлтээс сэргийлье” үндэсний аяныг 2026 оны 09 дүгээр сарын 24-нөөс 10 дугаар сарын 24-ний хооронд эхлүүллээ.
- - НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн 2025 оны судалгаагаар 9-12 насны хүүхдийн гуравны нэг, 13-17 насны хүүхдийн 51.3 хувь нь цахим дээрэлхэлтэд өртсөн байна.
- - Тус аяны хүрээнд нийт 210 сургагч багш бэлтгэж, орон даяар цахим орчин дахь хүүхэд хамгааллын мэдлэгийг түгээхээр болжээ.
Баримт (Facts)
- НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн 2025 оны судалгаа
- 9-12 насны хүүхдийн 1/3 нь цахим дээрэлхэлтэд өртсөн
- 13-17 насны өсвөр үеийнхний 51.3 хувь нь цахим дээрэлхэлтэд өртсөн
- 2025 оны жилийн эцсийн байдлаар хүүхэд үйлдсэн гэмт хэрэг 1135
- Хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг 2339 бүртгэгдэж, 2391 хүүхэд хохирсон
- Үе тэнгийн дээрэлхэлтийн шинжтэй 399 гомдол, мэдээлэл ирснээс 246 (61.7%) нь гэмт хэргийн, 153 (38.3%) нь зөрчлийн шинжтэй байна
- Үндэсний аяны хугацаа: 2026 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 24-ний хооронд
- Сургагч багш бэлтгэх сургалт болсон огноо: 2026 оны 09 дүгээр сарын 16-18
- Бэлтгэсэн сургагч багшийн тоо: 210
- Хамтран ажилласан байгууллагууд: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.

Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 9-р сарын 24-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс 2025 онд гаргасан судалгаагаар манай улсын 9-12 насны хүүхдийн гуравны нэг нь цахим дээрэлхэлтэд өртсөн бол 13-17 насны өсвөр үеийнхний хувьд энэ үзүүлэлт маш өндөр буюу 51.3 хувьд хүрсэн байна. Мөн улсын хэмжээнд 2025 оны жилийн эцсийн байдлаар хүүхэд үйлдсэн гэмт хэргийн тоо 1135, хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг 2339 бүртгэгдэж, 2391 хүүхэд хохирсны дотор үе тэнгийн дээрэлхэлтийн шинжтэй 399 гомдол, мэдээлэл ирснээс 246 буюу 61.7 хувь нь гэмт хэргийн, 153 буюу 38.3 хувь нь зөрчлийн шинжтэй байна.
Судалгааны үр дүн болон хүүхдийн дунд үйлдэгдэж буй гэмт хэргийн тоон үзүүлэлтээс харахад цахим орчны хэрэглээ өсөхийн хэрээр хүүхэд, өсвөр үеийнхний дунд нэгнээ цахимаар дээрэлхэх байдал өсөх эрсдэлтэй байна.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас санаачлан хүүхэд, өсвөр үеийнхэнд аюулгүй, эерэг цахим орчныг бүрдүүлэх, тэднийг цахим дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх мэдлэг, чадвар, зөв хандлагаар хангах зорилгоор Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран “Цахим дээрэлхэлтээс сэргийлье” үндэсний аяныг 2026 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 24-ний хооронд зохион байгуулахаар эхлүүлж байна.
Энэхүү аян нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хүүхдийн төлөө – За бол, Заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, чиглэлээр авч буй арга хэмжээ бөгөөд хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгч болон олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байгаа билээ.
Аяны хүрээнд 09 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд “Цахим орчинд хүүхдээ хамгаалъя” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж, нийт 210 сургагч багш бэлтгэсэн. Сургагч багш нар нь өөрсдийн ажиллаж, амьдарч буй аймаг, сум, дүүрэг, орон нутагтаа сургалтын агуулгыг цааш түгээн дэлгэрүүлж, хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, багш, сургалтын байгууллагын ажилтнуудад заах юм. Ингэснээр цахим орчин дахь хүүхэд хамгааллын мэдлэг, ойлголтыг орон даяар, өргөн хүрээнд түгээх ач холбогдолтой.