“ЦАХИМ БАЯНХОНГОР” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД 500 ГАРУЙ ИРГЭН, ТӨРИЙН АЛБАН ХААГЧ, СУРАГЧ, АХМАДУУДЫГ ХАМРУУЛСАН ЦОГЦ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Баянхонгор аймагт “Цахим Баянхонгор” арга хэмжээг зохион байгууллаа.
- Энэхүү үйл ажиллагаагаар 500 гаруй иргэн, төрийн албан хаагч, сурагч, ахмадуудад цахим ур чадвар, кибер аюулгүй байдлын сургалт явуулжээ.
- Мөн төрийн үйлчилгээний операторууд болон өсвөрийн “ХУРДАН” клубийн гишүүдэд батламж гардуулан өгсөн байна.
Баримт (Facts)
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
- Баянхонгор аймаг
- 500 гаруй иргэн, төрийн албан хаагч, сурагч, ахмадууд хамрагдсан
- 20 орчим операторт батламж гардуулсан
- Өсвөрийн “ХУРДАН” клубийн 50 гишүүнд “Цахим элч” батламж гардуулсан
- 350 гаруй төрийн албан хаагчийг хамруулсан тусгай сургалт хийсэн
- Огноо: 2026-09-29
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Арга хэмжээний үр дүнг хэт магтаж, ерөнхий утгаар дүгнэсэн байдал ажиглагдаж байгаа боловч илэрхий пи-ар буюу худал мэдээлэл илрээгүй.
Баримт (Facts)
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
- Баянхонгор аймаг
- 500 гаруй иргэн, төрийн албан хаагч, сурагч, ахмадууд хамрагдсан
- 20 орчим операторт батламж гардуулсан
- Өсвөрийн “ХУРДАН” клубийн 50 гишүүнд “Цахим элч” батламж гардуулсан
- 350 гаруй төрийн албан хаагчийг хамруулсан тусгай сургалт хийсэн
- Огноо: 2026-09-29
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 9-р сарын 29-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Монгол Улсын Засгийн газрын “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийн хүрээнд хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх, хүүхэд, залуучуудын цахим ур чадвар, цахим соёлыг төлөвшүүлэх зорилготой “Цахим Баянхонгор” арга хэмжээг Баянхонгор аймагт зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд төр, хувийн хэвшил, салбарын байгууллагуудын төлөөлөл, төрийн албан хаагчид, хүүхэд залуучууд, ахмад настан зэрэг зорилтот бүлгүүдийг хамруулсан олон талт уулзалт, сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.
Үйл ажиллагаа өглөөний уулзалтаар эхэлж, бизнес эрхлэгчидтэй Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, бизнесийн орчны шинэчлэл, цахим шилжилтийн боломжуудын талаар мэдээлэл хуваалцан, санал солилцлоо. Мөн төрөөс үзүүлж буй цахим үйлчилгээ, бизнес эрхлэгчдэд зориулсан цахим платформуудын хэрэглээ, хүртээмжийн талаар хэлэлцэв. Арга хэмжээний албан ёсны нээлтэд орон нутгийн удирдлагууд болон салбарын байгууллагуудын төлөөлөл оролцож, Монгол Улсын цахим шилжилтийн бодлого, хэрэгжилтийн талаар үндсэн илтгэлийг танилцууллаа.
Энэ үеэр салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий албан хаагчдыг шагнаж, төрийн үйлчилгээний 20 орчим операторт батламж гардуулав. Түүнчлэн “Цахим шилжилт ба иргэдэд хүрэх үйлчилгээний шинэ загвар”, “Харилцаа холбооны дэд бүтэц ба орон нутгийн цахим шилжилтийн боломж”, “Хиймэл оюунд суурилсан халдлагууд” зэрэг сэдвээр илтгэлүүд тавигдсан юм. Ингэснээр орон нутгийн цахим шилжилтийн өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудлуудын талаар оролцогчдод цогц мэдээлэл хүргэлээ.
Мөн төрийн цахим үйлчилгээний 24/7 “ХУРДАН” цэг болон шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцаж, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын бодит нөхцөл байдлыг газар дээр нь үзэж сонирхов. Арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан сургалт явуулж, хиймэл оюуны хэрэглээ, кибер аюулгүй байдал, хүүхдийн оролцооны байгууллагын ач холбогдлын талаар мэдлэг олгов.