Ц.ТОГОО ГЕНЕРАЛЫН ЁСЛОЛЫН ХУВЦСЫГ АЙМГИЙН МУЗЕЙН САН ХӨМРӨГТ ХАНДИВЛАЛАА
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат дэслэгч генерал Ц.Тогоогийн ёслолын дүрэмт хувцсыг аймгийн музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө.
- Энэхүү үйл явдал нь нутгаас төрөн гарсан генералуудын гавьяа зүтгэлийг олон нийтэд сурталчлах зорилготой музейн “Генералуудын танхим”-ын сан хөмрөгийг баяжуулж байна.
- Дэслэгч генерал Ц.Тогоо нь цэрэг арми, төрийн албанд олон жил үр бүтээлтэй ажилласан туршлагатай зүтгэлтэн юм.
Баримт (Facts)
- Өвөрхангай аймгаас 18 генерал төрсөн
- 2020 онд орон нутгийн санхүүжилтээр аймгийн музейд “Генералуудын буланг” байгуулсан
- Дэслэгч генерал Ц.Тогоо нь 1954 онд Өвөрхангай аймгийн Сант сумын нутагт төрсөн
- Ц.Тогоо нь 2000-2002 онд Батлан хамгаалахын дэд сайд, 2002-2009 онд Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажилласан
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 153 дугаар зарлигаар хошууч генерал цол хүртсэн
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 150 дугаар зарлигаар дэслэгч генерал цол хүртсэн
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Өвөрхангай аймгаас 18 генерал төрсөн
- 2020 онд орон нутгийн санхүүжилтээр аймгийн музейд “Генералуудын буланг” байгуулсан
- Дэслэгч генерал Ц.Тогоо нь 1954 онд Өвөрхангай аймгийн Сант сумын нутагт төрсөн
- Ц.Тогоо нь 2000-2002 онд Батлан хамгаалахын дэд сайд, 2002-2009 онд Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажилласан
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 153 дугаар зарлигаар хошууч генерал цол хүртсэн
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 150 дугаар зарлигаар дэслэгч генерал цол хүртсэн
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 22-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат дэслэгч генерал Ц.Тогоогийн хэрэглэж байсан ёслолын дүрэмт хувцсыг өнөөдөр Цэргийн штабын дарга, хурандаа А.Нямхүү, Зэвсэгт хүчний 256 ангийн захирагч, хурандаа М.Дэлгэрсайхан нар аймгийн музейн “Генералуудын танхим”-ын сан хөмрөгт хүлээлгэн өглөө.
Өвөрхангай аймгаас өдгөө 18 генерал төрсөн байдаг. Нутгаас төрөн гарсан генералуудын ажил, амьдрал, тэдний Монгол улсын болоод олон улсын батлан хамгаалах салбарын хөгжилд оруулсан гавьяа зүтгэлийг олон нийтэд сурталчлах, өвлүүлэн үлдээх зорилгоор 2020 онд орон нутгийн санхүүжилтээр аймгийн музейд “Генералуудын буланг” байгуулсан юм. Тус буланд тухайн үед генерал цолыг хүртээд байсан 10 хүний танилцуулга, эд эдлэл, хэрэглэлийг дэлгэж, сан хөмрөгийн баяжилтыг хийсээр ирсэн.
Ийнхүү өнөөдөр дэслэгч генерал Ц.Тогоогийн танилцуулгын сан хөмрөгт түүний Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллах үедээ өмсөж байсан ёслолын хувцас нэмэгдлээ.
Дэслэгч генерал Ц.Тогоо нь 1954 онд Өвөрхангай аймгийн Сант сумын нутагт төрсөн.
1972-1976 онд Цэргийн ерөнхий дээд сургууль, 1979-1983 онд ЗХУ-ын Москва хотод В.И.Лениний нэрэмжит Цэрэг-улс төрийн академи, 1991 онд Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институт, 1999 онд Голланд Улсад Удирдлагын дээд курс, 2002 онд АНУ-д Батлан хамгаалахын нөөцийн удирдлагын курс, Харвардын их сургуулийн үндэсний болон олон улсын аюулгүй байдлын курст тус тус суралцаж төгссөн.
Тэрбээр цэрэг арми, боловсролын салбарт 50 шахам жил үр бүтээлтэй ажилласны дотор 2000-2002 онд Батлан хамгаалахын дэд сайд, 2002-2009 онд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, 2012 онд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, 2012-2014 онд АНУ-ын Зэвсэгт хүчний Төвийн командлалд үндэсний ахлах төлөөлөгчөөр, 2017 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогдон тус тус ажиллаж байв. Өдгөө чөлөөнд байгаа тэрээр “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна.