ТОМУУГИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- Томуугийн эсрэг дархлаажуулалтыг өмнөх жилүүдээс эрт буюу есдүгээр сарын 3-наас эхлүүлж байна.
- Энэ жил Засгийн газрын санхүүжилтээр 500 мянган хүн тун 4 цэнт вакциныг худалдан авч, зорилтот бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй хийхээр болжээ.
- Дархлаажуулалтыг улсын хэмжээнд эрүүл мэндийн 600 гаруй нэгжээр дамжуулан зохион байгуулж байна.
Баримт (Facts)
- Огноо: 2026.09.03
- Байгууллага: Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Эрүүл мэндийн яам, Сонгинохайрхан дүүргийн Баянбигэр өрхийн эрүүл мэндийн төв, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан
- Хүний нэр: Э.Батшугар
- Тоо хэмжээ: 2025 онд 300 мянган хүн тун вакцин, энэ жил 500 мянган хүн тун вакцин
- Вакцины төрөл: БНСУ-д үйлдвэрлэсэн 4 цэнт вакцин
- Үзүүлэлт: 1-5 насны хүүхдийг вакцинд хамруулснаар эмнэлгийн тусламж авах эрсдэлийг 75.2 хувиар бууруулсан
- Сүлжээ: Эрүүл мэндийн 600 гаруй нэгж
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Огноо: 2026.09.03
- Байгууллага: Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Эрүүл мэндийн яам, Сонгинохайрхан дүүргийн Баянбигэр өрхийн эрүүл мэндийн төв, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан
- Хүний нэр: Э.Батшугар
- Тоо хэмжээ: 2025 онд 300 мянган хүн тун вакцин, энэ жил 500 мянган хүн тун вакцин
- Вакцины төрөл: БНСУ-д үйлдвэрлэсэн 4 цэнт вакцин
- Үзүүлэлт: 1-5 насны хүүхдийг вакцинд хамруулснаар эмнэлгийн тусламж авах эрсдэлийг 75.2 хувиар бууруулсан
- Сүлжээ: Эрүүл мэндийн 600 гаруй нэгж
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 9-р сарын 3-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Томуугийн эсрэг дархлаажуулалтыг “ТОМУУГИЙН ЭСРЭГ ХАМТДАА” уриан дор өмнөх жилүүдээс эрт буюу өнөөдрөөс эхлүүлж байна. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Баянбигэр” өрхийн эрүүл мэндийн төвд дархлаажуулалтын нээлтийн ажиллагаа /2026.09.03/ боллоо.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “Манай улсад томуугийн дэгдэлт аравдугаар сараас эхэлж, нэг, хоёрдугаар сард оргил үедээ хүрдэг. Тиймээс энэ жил вакцинжуулалтыг эрт эхлүүлж, томуугийн дэгдэлтээс өмнө зорилтот бүлгийн хүн амаа дархлаажуулахад анхаарч байна. Хамгийн гол нь томуугийн улирал эхлэхээс өмнө дархлаа тогтоох юм” гэлээ.
ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДЭЭ БҮРЭН ХАМРУУЛНА
Монгол Улсын Засгийн газар 2025 онд 300 мянган хүн тун вакцин худалдан авч, зорилтот бүлгийн хүн амын 99 хувийг дархлаажуулсан бол энэ жил вакцины тоог 500 мянган хүн тун болгон нэмэгдүүлсэн. Ингэснээр зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулалтад бүрэн хамруулах боломжтой боллоо.
Энэ жил ДЭМБ-аас зөвлөмж болгосон, БНСУ-д үйлдвэрлэсэн 4 цэнт вакциныг сонгож, Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан худалдан авчээ. Вакциныг зургаан сартайгаас зургаан насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, 65 болон түүнээс дээш насны ахмад настан, архаг хууч өвчтэй иргэдэд үнэ төлбөргүй хийнэ.
ВАКЦИНЖУУЛАЛТЫГ 600 ГАРУЙ НЭГЖИД ЗОХИОН БАЙГУУЛНА
Томуугийн улирал эхлэхээс өмнө дархлаажуулалтыг хийж байгаа нь эрсдэлт бүлгийн иргэдийг халдварын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Манай улсад 2024/2025 оны томуугийн улиралд хийсэн судалгаагаар 1–5 насны хүүхдийг томуугийн вакцинд хамруулснаар томуугийн халдварын улмаас эмнэлгийн тусламж авах эрсдэлийг 75.2 хувиар бууруулсан үр дүн гарсан.
Улсын хэмжээнд эрүүл мэндийн 600 гаруй нэгжид вакцинжуулалт хийнэ. Иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж, өөрийгөө болон гэр бүл, үр хүүхэд, ахмад настнуудаа томуугийн өвчлөл, хүндрэлээс урьдчилан сэргийлэхийг Эрүүл мэндийн яам уриалж байна.