“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТАТВАРЫН БОЛОВСРОЛЫН ҮҮРЭГ" үндэсний гуравдугаар зөвлөгөөн эхэллээ
AI хураангуй · Groq · qwen3.8-27b
- Монгол Улсын Татварын ерөнхий газар (ТЕГ) татварын боловсролыг дэмжих үндэсний гуравдугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа.
- ТЕГ-ын дарга Б.Цогтнаран 2026 онд "Хэрэгцээнд үндэслэсэн зөвлөгч алба" болж хувирна гэсэн дунд хугацааны стратегиа танилцууллаа.
- Шинэ бодлогын хүрээнд хиймэл оюун ухаан ашиглан татвар төлөгчдэд зориулсан зөвлөгөө, үйлчилгээг дэвшүүлэхээр төлөвлөж байна.
Баримт (Facts)
- 2026-10-22 огноо
- Туушин зочид буудлын СОЁМБО танхим
- Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг
- “Монголтакс ТМЗ” ХХК
- Монгол Улсын Сангийн Яам
- Боловсролын Яам
- Монгол банк
- Татварын ерөнхий газар
- Санхүүгийн зохицуулах хороо
- Б.Цогтнаран (ТЕГ-ын дарга)
- 2026 онд "Хэрэгцээнд үндэслэсэн зөвлөгч алба" зорилт
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- 2026-10-22 огноо
- Туушин зочид буудлын СОЁМБО танхим
- Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг
- “Монголтакс ТМЗ” ХХК
- Монгол Улсын Сангийн Яам
- Боловсролын Яам
- Монгол банк
- Татварын ерөнхий газар
- Санхүүгийн зохицуулах хороо
- Б.Цогтнаран (ТЕГ-ын дарга)
- 2026 онд "Хэрэгцээнд үндэслэсэн зөвлөгч алба" зорилт
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 22-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Өнөөдөр “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТАТВАРЫН БОЛОВСРОЛЫН ҮҮРЭГ" үндэсний гуравдугаар зөвлөгөөн Туушин зочид буудлын СОЁМБО танхимд эхэллээ. Тус зөвлөгөөнийг Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг болон “Монголтакс ТМЗ” ХХК хамтран зохион байгуулж, дэмжигч байгууллагаар Монгол Улсын Сангийн Яам, Боловсролын Яам, Монгол банк, Татварын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо тус тус оролцож байна.Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран энэхүү зөвлөгөөнд “Татварын боловсрол олгох хүний нөөцийн хэрэгцээ, бодлогоос хэрэгжилт хүртэл” сэдэвт илтгэл тавьж оролцлоо.ТЕГ-ын дарга илтгэлдээ Монголын татварын алба “Зөвлөн туслагч алба” болохоор дунд хугацааны стратеги төлөвлөгөөгөө баталсан. 2026 онд “Хэрэгцээнд үндэслэсэн зөвлөгч алба” зорилтын хүрээнд татварын төлөгчийн эрсдэлд нийцсэн үйлчилгээ үзүүлэх, татварын боловсролыг тасралтгүй түгээх, бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд бизнесийн салбарын онцлогт тохирсон зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх, татвар төлөгчийн хэрэгцээ шаардлага, зан хандлагад тулгуурласан үйлчилгээ, зөвлөмжүүдийг гаргах, хиймэл оюун ухаан болон дэвшилтэт технологи ашиглан татвар төлөгчдийг хууль тогтоомжийг даган мөрдөхөд дэмжлэх үзүүлэх соёлыг тогтоох, олон нийтийн татварын боловсролыг дээшлүүлэх ажлуудыг төлөвлөөд хэрэгжүүлж байгааг онцоллоо.