ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 116 дугаар тогтоол)
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- -
- Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 410 дугаар тогтоолоор "Аюултай хог хаягдлын жагсаалт"-д нэмэлт, өөрчлөлт орууллаа.
- - Энэхүү тогтоолоор цахим төхөөрөмж, химийн бодис, барилга болон эрүүл мэндийн салбарын зарим аюултай хог хаягдлын кодыг шинэчлэн нарийвчлан тогтоов.
Баримт (Facts)
- Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 410 дугаар тогтоол
- Хог хаягдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалт
- Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 116 дугаар тогтоол
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 410 дугаар тогтоол
- Хог хаягдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалт
- Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 116 дугаар тогтоол
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 21-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Батлагдсан байгууллага: Засгийн газрын тогтоол
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 410
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Хог хаягдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Журам, жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 116 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Аюултай хог хаягдлын жагсаалт"-ын 14 дүгээр бүлгийн кодын 16 02 дэд бүлгийн кодын хүрээний
16 02 07*
Хаягдал тоног төхөөрөмжөөс ялгаж авсан хортой бодис
А
гэсэн мөрний дараа доор дурдсан агуулгатай хэсгийг нэмсүгэй:
16 02 08*
Полихлордибензопидиоксины төрлийн материал агуулсан
А
16 02 09*
Полихлорбифенил, полихлортерфенил, полибромбифенил болон тэдгээрийн хольцыг агуулсан бодис, бүтээгдэхүүний хаягдал агуулсан
А
16 02 10*
Фенол, фенолын нэгдлүүд, хлорфенолууд агуулсан
А
16 02 11*
Цахим, цахилгаан тоног төхөөрөмжийн хаягдал бүрэлдэхүүн хэсгүүд нь Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенцын хавсралт 1-д агуулсан шинж чанартай хаягдал
А
2.Мөн тогтоолын хавсралтын "Аюултай хог хаягдлын жагсаалт"-ын 14 дүгээр бүлгийн кодын 16 06 дэд бүлгийн кодын хүрээний
16 06 06*
Батерей, аккумлятороос ялгаж авсан электролитийн уусмал
А
гэсэн мөрний дараа доор дурдсан агуулгатай хэсгийг нэмсүгэй:
16 06 07*
Хортой бодис агуулсан хаягдал катализатор